Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн доор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг дэмжих Электорат хөдөлгөөнийг байгуулжээ.
Тэд 2020 оны сонгуульд нэр дэвших бие даагчдыг дэмжих "Электорат хөдөлгөөн" байгуулж, тунхагт гарын үсэг зурснаа албан ёсоор зарлалаа.
Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш. Юуны өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой юм. Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийг шалгаруулан дэмжих үүргийг Электорат хөдөлгөөн хүлээх аж.
Электорат хөдөлгөөний гишүүд нь, олон нийтэд танигдсан, нийгэм-улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны итгэлийг хүлээсэн хүмүүс төдийгүй өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй гэнэ.
Шударга бие даагчдыг олон түмэнтэйгээ хамтран гаргаж ирснээр Монголын улс төрийн хямралыг даван туулах нэгэн боломж нээгдэнэ гэж тэд үзэж байгаа аж.
Твиттер хаяг: @MnElectorate
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/electorate.mn
Цахим шуудан: electorate@gmail.com



















































