x

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд тохирсон 13 асуудал

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны хооронд хийсэн айлчлалын дүнг тоймлон хүргэж байна.

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж тохирсон, шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар:

1. Монгол, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны салбар тус бүрээр зорилтыг тодорхойлохоор болов. 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

2. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Солонгосын соёлын долоо хоног зэрэг соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов. Солонгосын тал ирэх оныг “Монгол, БНСУ-ын найрамдлын жил”-ээр зарлах санал дэвшүүлэв.

3. Улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр талын болон олон талт стратегийн яриа хэлэлцээний механизмыг бүрдүүлж тогтмолжуулахаар ярилцав.

4. Харилцааны эрх зүйн орчинг улам бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг нотолж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргыг тааламжтай цагт нь Монгол Улсад хүлээн авч айлчлуулах, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, идэвхжүүлэхээр тогтов. Түүнчлэн, “иргэн та эрх баригч” хөтөлбөр, зөвлөлдөх санал асуулгаар шийдвэр гаргадаг БНСУ-ын парламентын туршлагаас судлахаар болов.

5. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг талууд тэмдэглэж, хорио цээрийн стандартыг жигдрүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

6. Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулах, хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, зам тээвэр, төмөр зам, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол, иргэд, консулын зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тогтов. 

7. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг шуурхайлах, түрээсийн орон сууцны хороолол байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэхээр тохиров. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр 10 аймгийн төвийн Дулааны станц барих төслийг хэрэгжүүлэхэд хоёр тал хамтран ажиллахаар болов.

8. Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүдэд Солонгосын хөрөнгө оруулалт, техник технологи, но-хауг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес, хувийн хэвшлийнхэн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, гарааны бизнесүүдийг дэмжих Бизнесийн зөвлөл байгуулах санал, санаачилгыг урагшлуулахын төлөө байгааг монголын тал тэмдэглэв.

9. “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ”, “Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, энэ чиглэлээрх судалгааны ажлыг эрчимжүүлэх, хоёр талын төмөр замын уулзалт зохион байгуулах зэрэг асуудлын талаар санал солилцов.

10. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж буй “Сөүл төсөл”, “Ногоон хэрэм” зэрэг олон нийтэд хүртээмжтэй, үлгэр жишээ болохуйц төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг монголын тал илэрхийлэв. Ерөнхий сайд Ли Наг Ён монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг онцолж, тус улсад эмчлүүлээд буцаж ирсэн Монгол иргэдэд зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

11. Соёл урлаг, боловсрол, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдэж, “М-К Pop” фестиваль зохион байгуулах, “Korea IT Camp” байгуулах зэрэг манай талын санал, санаачилгыг солонгосын тал нааштай хүлээн авч, дэмжиж ажиллахаар болов. Солонгосын тал солонгос хэлний сургалтыг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

12. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, хэтдээ иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Наг Ён солонгосын тал БНСУ-д зорчих Монгол иргэдэд зориулан олон удаагийн визний өргөжүүлсэн журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид иргэд, консулын чиглэлээрх хүч чармайлтаа үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

13. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Солонгосын тал Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг тэмдэглэв. Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, маргаантай асуудлыг яриа хэлэлцээгээр тууштай байрь суурь баримтлахын зэрэгцээ бүс нутгийн энх тайвны үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 22 цаг 21 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 22 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 22 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 22 цаг 27 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 22 цаг 29 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 22 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top