Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч гэгдэх түүний гэргий Б.Булган өчигдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад нэр бүхий гишүүдтэй уулзжээ. Тэдний юун тухай ярилцсан нь одоогоор тодорхой бус байгаа ч сүүлийн үед өрнөөд буй С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар уулзсан бололтой гэж таамаглаж байна.
Б.Булганыг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Төв аймгийн Цагдан хорих төвд нэг жил гаруй хугацаанд хорьж байгаад өнгөрсөн оны 9 дүгээр сард сулласан билээ.



