Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр өдрийн өмнө Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр дээрх байгууллагын удирдлагуудыг огцруулах, чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьж, УИХ өчигдөр уг хуулийн төслийг баталсан.
Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч нэгдүгээрт сард бүрэн эрхийн хугацаа нь дууссан Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын оронд Сүхбаатар дүүргийн Прокурорын хэлтсийн ахлах прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлээд байсан юм.
Гэвч өнгөрсөн өдрүүдэд түүний хэргийн холбогдогчоос их хэмжээний мөнгө нэхэн дарамталж буй бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан тул Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэх саналаа буцаан татсан байна.




Сэтгэгдэл (6)