x

ХЭҮК Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг УИХ-д өмнө танилцуулж байжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өчигдөр чуулганы заварлагаар үзсэн УИХ-ын гишүүд “нүд халтирам аймшигтай, байж боломгүй хэрэг” хэмээн дүгнэсэн. Харин энэ асуудлаар өнөөдөр Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн энэ байр суурьт эргэлзэж буйгаа илэрхийллээ.

Учир нь хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчдын асуудлыг жил бүр илтгэлүүддээ дэлгэрэнгүй тусгадаг байсныг тэд онцоллоо. Энэ асуудлаар ХЭҮК-оос 17 удаа (жил бүр) илтгэл бичсэн ч УИХ энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм байна.

Энэ тухай ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг "Эрүүдэн шүүсэн асуудал өнөөдөр л яригдаж байгаа мэт ойлголт олон нийтийн дунд төрж байна. Энэ тухай 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл, ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн анхаарч, ажиллаж, холбогдох илтгэлүүддээ хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчийн асуудлыг тодорхой тусгаж өгч байсныг УИХ-ын гишүүд өмнө нь уншиж байсан бол өнөөдөр тэд эрүүдэн шүүлтийг гэнэт ярьж буй мэтээр гайхаж хүлээн авахгүй байсан болов уу. 

НҮБ-ийн Тусгай илтгэгч Монгол Улсад 2006 онд долоо хоногийн хугацаанд айлчилсан. Энэ үеэр цагдан хорих ангид хүнийг 24 цаг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. НҮБ-ын Тусгай илтгэгч манай улсад айлчилсныхаа дараа “Монгол Улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитойгоор оршин тогтнож байна” гэдгийг тайландаа тусгаж, энэ дагуу манай улсад зөвлөмж хүргүүлсэн" гэв.

Өнөөдрийг хүртэл ХЭҮК-оос нийт 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулсны 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан байна. Харамсалтай нь, энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс гадна Мөрдөн байцаах албыг татан буулгаж, янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон тухай комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны долдугаар сараас эхлээд л “эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна” гэх мэт гомдол ирж, тэр цагаас ХЭҮК нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, нийслэлийн Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт асуудлыг тавьж ирсэн юм байна. Гэвч Нийслэлийн Прокуророос өөр нэг газар хариу өгөөгүй гэнэ.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нь  ҮАБЗ-д 2016 онд гомдол гаргаж байжээ. Уг гомдолд дурдсан зүйл нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар гишүүдийн ярьсан зүйлтэй агуулга нэг байж. ХЭҮК-т мөн гомдол гаргаж, ХЭҮК ч тухай бүрт нь холбогдох газруудад нь хүргүүлж, УИХ-д жил бүр танилцуулж, эрүүдэн шүүлтийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж ирсэн юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 22 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 22 цаг 23 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 22 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 22 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 22 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 22 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top