Хууль зүйн Байнгын хорооны хурал эхэллээ. Тус байнгын хороогоор Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүний дараагаар УИХ-ын чуулганаар оруулна.
Өчигдөр орой болтол сунган хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн билээ.



