УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.
Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны ирц 22.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 19 гишүүнээс дөнгөж дөрөв нь л хурууны хээгээ уншуулаад байна.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганаар оруулах юм. Гэсэн ч ирц бүрдээгүй учир Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудал хүлээгдэж байна.



