x

АН ардчиллыг булшилсан...

АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын удирдлага, бүх шатны шүүгчийг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаад хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулдаг хуулийн төслийг (Авилгын эсрэг хууль, Прокурорын тухай, Шүүгчийн эрх үйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай) Ерөнхийлөгч өргөн барьж, УИХ өчигдөр дэмжив. Үр дүнд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлж байгаад үгэнд нь ороогүй шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг дор нь дор нь чөлөөлөөд, өөрсдийнхөө бууны нохдыг тавиад явчих юм байна. Үүнийг хуульчид Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаан авч, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдлээ гартаа оруулж байна хэмээн дүгнэв.

Манай Еөкийн санаачилсан АТГ, Прокурорын удирдлага, бүх шатны шүүгчдийг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг хуулийн төслийг УИХ дэмжсэний дараа МАН-ын нэг бичигч “АН-ыхан тийм л сүрхий юм бол ардчиллаа хамгаалж байхгүй яасан юм. Хохь нь” гэж час улаан дээр цагаанаар бичсэнийг хараад эхэндээ эгдүү минь их хүрэв. Яахаараа АН-ынхан дангаараа хамгаалдаг юм, МАН чинь мануухай юм уу? гээд. Гэтэл одоо бодоход тэрний зөв байж.

Эхлээд Н.Алтанхуягийг АН-ын даргаас огцруулж (тэр нь хүртэл намтайгаа өс зангидчихаад яахаас ч буцахгүй болчихоод явж байна), З.Энхболд гэж хорт вирусыг АН-ын даргаар сонгосон. Тэр нь 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ыг амин хувийн зорилгоор зориуд ялагдуулсан. Худлаа гэвэл одоо хийж байгаа бүхнийг нь хараарай. Эрх барьсан намын дарга байхдаа хүртэл энэ хүн ингэж дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаагүй юм.

Хулгайч ч гэсэн Ц.Нямдорж нь хааяа нэг үнэн үг хэлчихдэг. МАН-ын Бага хурал дээр мань хүн “Хэрвээ Ч.Сайханбилэг сонгуулийн өмнөх өдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарлаагүй байсан бол манай нам сонгуульд ялагдчихсан байлаа” гэж. Энэ ч гэсэн үнэн. Ч.Сайханбилэг хожим нэг ярилцлагадаа “Намын дарга дуудаад яаралтай зарла гээд байхаар нь зарлачихсан шүү дээ” гэж ярьсан нь бий. МАН шиг “тийм зүйл болоогүй” гээд тас гүрийчихэж болох л байсан. Сонгуулийн санал хураалт болоход ганцхан өдөр дутуу байсан шүү дээ.  

С.Эрдэнэ гэдэг махан толгойг намынхаа толгойд залсан (одоо тэгээд С.Эрдэнийгээ "мал байна" гэж мянга зодоод яах юм), одоо энэ Хүрэл сүхний иш нь, ир нь ч болчихоод явж байгаа загалмайлсан дээрэмчинг гаргаж ирсэн хүмүүс ч АН-ынхан. “Нохой нь ч нохой л доо. Гэхдээ манай нохой” гэж өмөөрсөөр байгаад Ерөнхийлөгч болгосон. Одоо тэр хотны нохой нь хээрийн нохойтой нийлээд хотоо талж байна даа. Тэгэхээр “АН, чи ардчиллаа хамаалаагүй” гэж МАН-ынхны элэглэдэг нь аргагүй юм.

Харин МАН бол угаасаа огт өөр зорилготой оршин тогтнодог нам. Үүнийг бид өнгөрсөн гурван жилд хамгийн тодоор, хамгийн ойроос харж байгаа. 60 тэрбум, ЖДҮ гээд болж өнгөрсөн бүхнээс. Өнгөрсөн 20, 30 жилд ардчиллаар олсон бүх ололтоос ухарч, адаг сүүлд нь Үндсэн хуульдаа хүртэл халдлаа. Хамгийн гутамшигтай бөгөөд гашуудалтай нь энэ бүх үйл хэрэгт нь АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, АН-ын дарга байсан эрхэм хоёр хүчин зүтгэж байгаа явдал юм даа. Тэгэхээр АН өөрөө ардчиллыг булшилсан гэдэг МАН-ыхны үг хатуу ч гэсэн үнэн юм даа.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.177.14)
    МОНГОЛД МАФИГ ДИЙЛЖХ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ.БАТТУЛГЫН ҮЕД ГОРДЛОГО БИЙ БОЛЖ БАЙНА.ОДОО ЯГ ЭЛБЭГДОРЖ,ЛҮНДЭНДОРЖ,САХАЛ ЭБИ НАРЫН БӨГСНИЙ АЛЧУУРУУД Л ДАЛЖИГНААД БАЙНА .ШУДӨРГА ШҮҮХ АЛЬ ХЭДИЙНЭЭ ДОМОГ БОЛЖ ҮЛСЭН ШҮҮ.2000 ОНООС ЭХЛЭЭД БАЙХГҮЙ БОЛСОН.ЭЛБЭГДОРЖ ЛҮНДЭНДОРЖ,Ц.ЗОРИГИЙН ҮЕД ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ШҮҮХ Ч БАЙХГҮЙ БОЛСОН.ХУУЛЬЧ ШҮҮГЧДИЙН ОЛОНХ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ДӨӨ.ОДОО ТЭМЦЭЭД БАЙГАА ХУУЛЬЧ ГЭГЧИД НЬ АН ,МУИС ИЙН БАРАГ Л НЭГ АНГИЙН ХЭДЭН МАФИЙН ГИШҮҮН,ТЭГЭЭД АЛДАХ ЮМ ИХТЭЙ ЭНХБАЯР МЭТИЙН АМЬТАС БАЙГАА.СУДЛААД ҮҮДЭЭ.АШИГ СОНИРХОЛ НЭГТЭЙ ЦӨӨХӨН ХҮН БИЙ.МИГИЙН ЗӨВЛӨХ .ХУУЛЬЧДИЙН ХОЛБООНД ҮҮРЛЭСЭН БАС ХЭДЭН ЭТГЭЭД БИЙ.ЦААШ НЬ БИЧИХ ҮҮ БОЛИХ УУ.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Сэлэнгэ (202.9.43.167)
    хулгайч хулгайчаараа л дуусана төмөр замын хэрэгээр нь явуулах байсан юм новшийг
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.57.95.248)
    Tsaana chini Bayngol duureg ch baga hereg bolood bna aa. Erdene ch u ch bish bolchloo. U l boldog boldoo. Ee buu uzegd
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (66.181.190.48)
    C.Erdene chi bayangol duurgiig ooriin bant ulsaa bolgoson bagadaad odoo Toriin ergelt hiij mongol toriig gartaa oruulah sanaatai bna uu sanaa chin butehgui harin ter shorondoo orson chin deer baih shuu
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Камбожид луйврын скам төвүүдийг онилж, хүний наймааны золиосуудыг чөлөөлж байна 1 цаг 33 мин Сирид баривчлагдсан "Лалын улс"-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж байна 1 цаг 34 мин УИХ-ын дарга Н.Учрал Дорнод аймагт ажиллаж байна 1 цаг 35 мин Эрчим хүчний дутагдлаас шалтгаалан зарим байршилд цахилгаан хязгаарлана 1 цаг 37 мин Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь гарлаа 1 цаг 37 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав 1 цаг 37 мин Волейболын "Хөгжлийн лиг"-ийн анхны аваргууд тодорлоо 1 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 1 цаг 42 мин Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 1 цаг 42 мин Мансууруулах бодис худалдсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ 4 цаг 18 мин Эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэхээр хоёр яам хамтран ажиллана 4 цаг 20 мин Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа 4 цаг 23 мин Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний зөвлөл хуралдав 4 цаг 25 мин Хар тамхины гэмт хэрэг ирэх таван жилд 20 хувиар өсөх магадлалтай 4 цаг 26 мин Монгол Улс НҮБ-ын Зэвсэг хураах бага хурлыг даргалав 4 цаг 27 мин Монгол, Германы хөдөө аж ахуйн хоршоод хамтран ажиллахаар болов 4 цаг 28 мин Өмнөд Солонгос хиймэл оюуныг зохицуулах дэлхийн анхны цогц хуулийг хэрэгжүүлж эхэллээ 6 цаг 25 мин Төрийн албан хаагчдын чадамжийг оношлох судалгааг орон даяар зохион байгуулна 6 цаг 25 мин Хятадын эрдэмтэд мэдээлэл боловсруулдаг ухаалаг мяндас бүтээжээ 6 цаг 26 мин Зөрчил мэдээлсэн иргэдэд урамшуулал олгож байна 6 цаг 28 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... Хацү башёд өрсөлдөж буй Монгол сүмочдын давааны байдал ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүг Ёльд таван жилийн хорих ял о... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ
Top