x

УИХ-н дарга Г.Занданшатар захирамж гаргалаа

"УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа.

Захирамжаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ.

Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна.

Үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан болно.

Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” гэж дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 14 цаг 20 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ Өчигдөр 14 цаг 19 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно Өчигдөр 14 цаг 18 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ Өчигдөр 14 цаг 17 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв Өчигдөр 14 цаг 16 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна Өчигдөр 14 цаг 15 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна Өчигдөр 14 цаг 13 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ Өчигдөр 14 цаг 12 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна Өчигдөр 14 цаг 11 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Өчигдөр 10 цаг 51 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Өчигдөр 10 цаг 50 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ Өчигдөр 10 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр 10 цаг 48 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна Өчигдөр 10 цаг 46 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа Өчигдөр 10 цаг 46 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ Өчигдөр 10 цаг 45 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 10 цаг 21 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ Өчигдөр 10 цаг 20 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хан...
Top