УИХ-ын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.
09:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд:
- Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх/;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
11:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд:
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.



