x

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар А.Ганбатыг томиллоо

УИХ-ын чууулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томиллоо. Энэ албан тушаалд Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу хошууч генерал А.Ганбатыг нэр дэвшүүлж, үдээс өмнө УИХ-ын АБГББХ хэлэлцэн дэмжсэн юм. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд А.Ганбат генералаас асуулт асууж үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Энхийн цаг учраас цэргүүдийн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна боловсролд анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Аав ээжийнээ өврөөс дөнгөж гарч байгаа залуучууддаа эцгийн сэтгэлээр хандаарай. Дахин цэрэг нас барсан, дэглүүлсэн гэдэг зүйл сонсмооргүй байна. Тийм зүйлийг та таслан зогсоогоорой. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Сая Судан яваад ирлээ. Энхийг сахиулах ажиллагаа өндөр хөгжсөн юм байна. Үүн дээр маш олон академик судалгаа хийгддэг юм байна. Манайхан энхийг сахиулах ажиллагааны талаар онолын талаар бэлтгэгдсэн, ОУ-д туршлага нь судлагддаг хэмжээнд хүрэх хэрэгтэй гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Пүрэвдорж: 

-Цэргийн албаны тухай хуульд заасан офицерийн нас хэтэрсэн. Мөн бэлтгэл офицерийг таван жилийн дотор буцаан ажиллуулна гэсэн заалт зөрчигдөж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг оруулж ирж байна. Яг энэ үед батлан хамгаалах салбартай нэлээд ноцтой асуудлууд үүссэн байгаа. 

Нэр дэвшигчээс нэг зүйл асууя. Удирдах албан тушаалд очиж байгаа хүн хийж бүтээсэн бодит ажил үлдээх ёстой гэж боддог. Энхийн цагт цэргүүдийг эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулах асуудал байгаа. Хөгжлийн хүчин зүйлийн нэг нь ажиллах хүчин. Энэ дээр цэргийн хүчийг энхийг цагт ашиглах тал дээр тодорхой дэвшил хэрэгтэй байгаа. 

Мөн цэргийн алба хаагчдын дунд хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Өвлийн цагт хөл нүцгэн гүйж байгаад хөлөө тайруулж байна. Зодуулж байна. Үүнийг таслан зогсоохын тулд буруутай хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Энэ дээр та ямар бодлого хэрэгжүүлэх вэ. 

Хошууч генерал А.Ганбат: 

-Таны хэлсэн хоёр асуудалтай санал нэг байна. Цэргийг бүтээн байгуулалтад оролцуулах тал дээр шинэ дэвшил гарахыг дэмждэг. 

Хоёрдугаарт, цэргийн албан хаагчтай холбоотой харамсалтай хэрэг гарсанд сэтгэл зовинож явдаг. Та хэлсэн үгийнхээ төгсгөлд авах арга хэмжээний талаар бараг хэлчихлээ. Таньтай санал нэг байна. Энэ дагуу арга хэмжээ авч таньд эргэн танилцуулах болно.

УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асууж дууссаны дараа ЗХЖШ-ын даргыг томилох санал хураалт явууллаа. Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжсэн байна. 

ЗХЖШ-ын даргыг томилсон УИХ-ын тогтоол гарсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилсон зарлиг гаргалаа. 

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна.

  • Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,
  • БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер
  • Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга
  • Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч
  • ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч
  • БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга
  • ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга
  • Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга
  • ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга
  • Ерөнхий зориулалтын цэргийн командлагч
  • Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 23 цаг 43 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 23 цаг 45 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 23 цаг 47 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 23 цаг 49 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 23 цаг 50 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 23 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top