Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын томилгоог хэлэлцлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад А.Ганбатын нэрийг дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Байнгын хороонд танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ийм зүйл хийгээрэй гэж захихаасаа илүү төрийн сүлдэндээ үнэнч, ёс зүйтэй байгаарай. Үр хүүхэд чинь үлдэнэ шүү. Байгууллагынхаа нэр төрийг бодож ажиллаарай. Хувь хувьсгалаа ялгаарай, томилсон хүндээ биш төрийн сүлддээ үнэнч байгаарай гэж захихаар нөхцөл байдалтай байна” гэв.
Харин Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан "Таныг хэдэн зүйлд анхаарал тавиасай гэж хүсч байна. Сүүлийн 25 жилд огт улстөржөөгүй салбар бол батлан хамгаалах салбар гэж боддог. Би цэрэг, цэргийн офицеруудыг улстөржиж байхыг хараагүй. Цэргийн нисэх хүчний асуудалд анхаараарай" гэлээ.
Санал хураалт явуулахад байнгын хорооны 14 гишүүн дэмжиж 93.3 хувийн саналаар А.Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ. Томилгооны асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.




Сэтгэгдэл (2)