x

Ц.Элбэгдоржийн өрөөнд бус, Уран зураг цуглуулагчдын нийгэмлэгт нэгжлэг хийсэн

Эрүүгийн цагдаагийн газраас гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй юм. Гэвч энэ мэдээлэл үнэнд нийцэхгүй болохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн. Тус нийгэмлэг нь 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураачдын уран зургийг цуглуулдаг, хадгалдаг, гаднынханд сурталчилдаг, гаднын зураачдыг Монголд авчирч эх оронтойгоо танилцуулдаг ийм нийгэмлэг.  Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу утасдаж таны Ардын эрхийн байран дахь уран зургийн архивд үзлэг хийх гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбороос алга болсон уран зургууд танай архивд байж магадгүй нэгжлэг хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг архив руу очсоноос хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн.

Манай Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд цагдаа нар ирээд Их тэнгэр цогцолбор болон Маршал харшаас алга болсон гэх  20 гаруй зургийн жагсаалтыг надад үзүүлсэн. Тухайн жагсаалтад зөвхөн зураачдын нэрс, уран зургийн хэмжээг заасан мэдээлэл л байсан. Алга болсон зургийн фотог үзүүлээгүй. Ингээд манай архивд үзлэг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн албан өрөөнд бус Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд нэгжлэг хийсэн. Үзлэгээр 10 зургийг тухайн алга болсон уран зурагтай ойролцоо байна гээд мэргэжлийн хүмүүс  болон шинжилгээний байгууллагад шинжлүүлнэ гээд авч явсан. Ийм л үйл явдал болсон” гэв.

-Та хэзээнээс уран зураг сонирхож эхэлсэн юм бэ?

-Би анхныхаа цалингаар Юндэн, Нансалмаа хоёрыг хар даалимбан дээр зурсан зургийг худалдаж авч байсан. Тухайн үед энэ зураг таван төгрөгийн үнэтэй байсан. Манай гэрт зургууд өлгөөтэй байдаг байлаа. Ер нь бол анхны цалингаасаа хойш зураг цуглуулж эхэлсэн гэж хэлж болно.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой яаж танилцсан юм бэ?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой би хувь заяаны тохиолоор таарсан. 1988 онд би цэргээс халагдаж ирэхэд  тухайн жил миний ганц эгчтэй гэр бүл болсон хүн нь Ц.Элбэгдорж гуай байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай бид хоёрын уран зураг цуглуулах сонирхол нь нэг.

-Танд хувийн уран зургийн галерей бий юу?

-Би 1990 оноос хойш бизнес хийлээ. Барилгын салбарт ороод 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан. Миний дөрөв дахь төсөл болох одоо та нарт ярилцлага өгч байгаа энэ байранд уран зургийн үзэсгэлэнгийн зориулалттай  спорт заал барьж байгаа. Үүнийг галерей гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол галерей биш, спортын болон бусад үйл ажиллагаа явуулах зориулалттай заалнууд. Олон нийтийн спортын үйл ажиллагаа явуулах эсвэл зураачид үзэсгэлэнгээ гаргаж болох  зориулалттай ийм л  танхим. Галерей надад байхгүй.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгатай бас ойр дотно гэдэг үнэн үү?

-Би 1997 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч нь  байсан. Энэ хүний оймсыг нь ч угааж, гутлыг нь ч тосолж явлаа. Би энэ хүнтэй ойр ажиллаж явснаараа бахархдаг. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамтран ажилласнаар миний уран зураг цуглуулах хүсэл сонирхол маань улам нэмэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга зураач шүү дээ. Ангийнхантай нь ч хүртэл дотно найзууд явлаа. Би хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй ойр байдаг. Энэ хоёр хүнээс би асар их зүйлийг суралцсан.

-Таныг маш олон үл хөдлөх хөрөнгөтэй гэж ярьдаг. Газраа хэрхэн авдаг юм бэ?

-Газар олж авахад маш хэцүү. Дуудлага худалдаагаар авсан газар ч бий. Мөн тухайн газрыг авсан хүмүүстэй нь нийлж барилга ч барьж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүнд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Дээр хэлсэнчлэн би 1990 оноос  хувиараа бизнес хийж эхэлсэн. Миний төрсөн ганц эгч маань Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой гэр бүл болсон. Тэд гэр бүл болоод 30 гаруй жил болж байна. Мэдээж миний эгчтэй гэр бүл болсны хувьд ойр байдаг. Сайн, муу яваа аль алийг нь энэ хүнтэй холбодог.

Үл хөдлөх хөрөнгийн тухайд 1000 гаруй айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Энэ хугацаанд  дөрвөн удаагийн төрөлтөөр 8  хүүхэдтэй болсон гэр бүлд 21 дүгээр хороололд өөрийн барьсан орон сууцнаасаа өгч байсан. Мөн манай ах, эгч хоёр хүүхэд асран хүмүүжүүлэх “Болор” санг ажиллуулж байсан. Гавьяат багш Дүгэржав гуайн “Хүүхэд асран хүмүүжүүлэх” төвийн хүүхдүүд 18 нас хүрээд дотуур байрнаасаа гардаг. Би тэр төвийн ойролцоо 260 айлын байр барьж дөрвөн байрыг нь тухайн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг дамжин өнгөрүүлэх байр болгож, тохицуулж өгсөн. Мөн би  такси компанитай. Такси компанийн маань байрууд бий. Ингээд аваад үзэхээр олон үл хөдлөх хөрөнгөтэй  мэт харагддаг байх.  Би одоо 260 гаруй ажилчинтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.43.117)
    хууль бусаар хѳрѳнгѳжсѳн гар байна даа.Яриандаа худлаа нь мэдэгдэж байна.Соц нийгмийн үед 5 тѳгрѳгний цалинтай хүн байсныг бид лав мэдэхгүй юм байна.дээр нь хүргэний нѳлѳѳгѳѳр баяжсан гэж хэн одоо хэлэхэв дээ!!!
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
    • зочин
      тэнэгээ 5 төг ний зураг авсан гэж бгаа юм биш үү
      2019 оны 03 сарын 22
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 23 цаг 43 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 23 цаг 46 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 23 цаг 47 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 23 цаг 49 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 23 цаг 51 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 23 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top