x

УИХ-ын дарга Г.Занданшатар Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал Аксакалууд аа,

Уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ,

Ертөнц дэлхий өвлийн нойроос сэрж, үржил шимийн улирал эхэлж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэдэн тэмдэглэдэг, эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч Нарны баяр - Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Ассалам алейкум.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог казах үндэстний түүх, соёлын өвөрмөц тусгал болсон хүндэтгэлт баяр Наурызыг тохиолдуулан Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилж байгаадаа баяртай байна. 

ЮНЕСКО 2009 онд наурызыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь Наурыз бол нийт хүн төрөлхтний баяр гэдгийг зарлан тунхагласан хэрэг юм.

Дэлхийн 40 гаруй орны 400 гаруй сая хүн ёслон тэмдэглэдэг энэхүү баярын өдөр казах түмэн маань айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, аксакал буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсож, “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвгөдийн сургаалыг ёсчлон биелүүлж, ёс төгөлдөр баясан цэнгэдэг, эв нөхөрлөл, ёс зүй, хүмүүжлийн чухал ач холбогдолтой, үндэсний соёлын нэгэн чухал зан үйл юм.

Монгол Улсын төр, засаг ч энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн билээ.

Үндэсний соёл, түүх, ёс уламжлалаа эрхэм сайхнаар өвлөн хадгалж, хөдөлмөр тэмцэл, бүтээн байгуулалтын гайхамшигт түүхийг бүтээж, төрөлх нутгийнхаа төдийгүй улс орныхоо нэрийг дуурсгасан төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олон арваар төрөн гарснаар бид ямагт бахархдаг.

Манай казах иргэдийн дийлэнх олонх нь оршин амьдардаг Баян-Өлгий аймаг жилээс жилд хөгжин дэвжиж, аймаг орон нутгаа хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн зорилтоо амжилттай ханган биелүүлж, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, улс орныхоо тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэхэд манай казах иргэд үнэтэй хувь нэмэр оруулсаар буйг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Цаашид ажилгүйдэл, ядуурлаас иргэдээ хамгаалах, баялаг бүтээгчдийг хөхиүлэн дэмжих, газрын баялаг, хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр олноор бий болгох, түлш эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилтыг төр, засгийн бодлого, нутгийн удирдлага, иргэдийн санаачилгатай хослуулан, үр дүнтэй хэрэгжүүлэх нь нэн чухал байна.

Түүнчлэн иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх, бүх шатанд сахилга хариуцлагыг сайжруулах, зөвхөн хууль засагладаг шударга ёс тогтоох төрийн бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, эрдэм ухаан, эрүүл энхийг эрхэмлэн, иргэдийнхээ сэтгэл тайван, итгэл дүүрэн амьдралын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө эвийг сахиж, хүчийг нэгтгэн ажиллах зайлшгүй шаардлага байгааг баярын энэ өдөр онцгойлон тэмдэглэж хэлье.

Казах үндэсний хэл соёл, зан заншил, үүх түүхийг дархлан хамгаалах, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, үндэсний шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх эрхийг хангах талаарх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудал хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн бөгөөд энэ уламжлалт бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно.

Эрхэм хүндэт казах иргэд ээ,

Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” гэдэг. Тиймээс шинэ өдөр бүхэн алтан нар ивээлт сацрагаараа Та бүхнийг ивээж, шинэ амжилт, шинэ жаргал, шинэ золбоо хийморийг авчирч байх болтугай.

Уламжлалт баяраа ам дүүрэн ерөөл билигтэй, дастархан дүүрэн идээ будаатай, домбор хөгжмөө эгшиглүүлэн, кара жоргагаа бүжиж, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй.

Наурыз мейрамы хутты болсын.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Улаанбаатар хот

2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 57 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 38 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 8 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 27 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 59 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 11 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 50 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 59 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 8 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 14 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 32 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 52 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 58 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 3 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 8 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 28 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 15 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 59 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top