Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Н.Эрдэнэсувд мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Монголын зэс” корпараци, ХХБ-ны холбогдох удирдлагуудыг шалгаж байгаа. Ингэхдээ төсвийн мөнгөөр Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх асуудалтай холбогдуулж, нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн ч прокуророос буцааж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэв.
Мөн УИХ-ын нэр бүхий таван нэр бүхий гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нь холбогдуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг өмнө нь УИХ-д оруулж байсан. Үүнээс өөрөөр нэмж гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг ирүүлээгүй байна гэлээ.



