x

Чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.07 минутад 60 хувийн ирцтэй эхэлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Харин Төсвийн байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан бол ажлын дэд хэсгийг Ажлын хэсгийн ахлагчийн шийдвэрээр байгуулж ажиллуулжээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад аж ахуйн нэгж, татвар төлөгчид, ажил олгогчид, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажилласныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.

Мөн тус Байнгын хороо хуулийн нэгтгэсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад Ажлын хэсгээс болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.  Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулах үед Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөлтэй холбогдуулж зарим саналууд ирүүлсэн. Тиймээс ажлын хэсэг хуралдаад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нөхцөл байдал шинээр үүссэн гэж үзсэн тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасан юм. Ингээд хуралдаан даргалагч гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ингээд шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ.Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороо нэгтгэн энэ сарын 19-ний өдөр анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтжээ.   

Харин шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хийх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь дэмжсэн юм.

Иймээс хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Төсвийн байнгын хороог хуралдуулж татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 23 цаг 38 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 23 цаг 41 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 23 цаг 42 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 23 цаг 44 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 23 цаг 46 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 23 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top