Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг "Эрдэнэт" Төрийн Өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай болгожээ.
”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



