x

МАН-д матарлагдсан "ёс зүй"

“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “ЖДҮ-чид бол хулгайч, гэмт хэрэгтнүүд мөн” гэж ярилцлага өгсөн чинь доорх сэтгэгдэл нь “Чамд ямар хамаатай юм” гэнээ. Зарим нь “том хулгайчдаа чадахгүй байж ЖДҮ гэж жижиг юм ярилаа” гэнэ. Үгүй тэгээд ЖДҮ-г жижиг гарууд нь ярихгүй бол өөр хэн ярих юм? Х.Баттулга ярих уу? У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ ярих уу? Том хулгайчид нь бол илүү том хулгайлахаа л бодно шүү дээ. Төмөр зам, Эрдэнэт, Майдар хот гэх мэтчилэн.

Майдар хотын эхний ээлжийг 2030 онд ашиглалтад оруулж 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх юм гэнэ лээ. Тэнд нь мань мэт шиг жижиг хүмүүс багтана аа гэж бодож байна уу? Улаанбаатарыг утаатай нь, үмхий самхайтай нь, түгжрэлтэй нь хаячихаад өөрсдөө сэрүүн дэнжид ханаа хатгасан шиг, 100 тохой майдартаа нүглээ даатгасан шиг биднийгээ элэглэж суух байлгүй. Аз таарвал шүү дээ. Аз нь таарахгүй бол 40 тэрбум доллар нь (ШХАБ-аас орж ирэх юм гэсэн) төмөр замын 280 сая долларын (760 тэрбум төгрөг) араас шороонд булагдаад өнгөрнө.

Тийм байхад л “Монгол ялаад байна” гээд хөөрөөд байгаа “жижиг гар”-уудыг ойлгохгүй юм. Энэ бол бидний л сэтгэлгээний хэт “авангардист” байдал юм даа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 2018 онд бичиж нийтлүүлсэн “Манайд мартагдсан ёс зүй” гэж мундаг нийтлэл бий. Нийтлэлч Баабар тэгэхээс тэгэх гэсэн шиг одоо болтол baabar.mn сайтын баруун буланд өнжүүлдэг юм. Нөгөө “Өмнө зүгт Тангуд улс бий гэдгийг өдөр бүр надад сануулж бай” гэдэг шиг.

Тэнд нь“Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө огцорчээ. Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэв. Манайхан тэднийг хараад шүүрс алддаг. Энэ бол улс төрийн ёс зүй юм” гэх мэтчилэн бичсэн байдаг юм.

Атал нөгөө хүн маань ердөө зургаа сарын дараа сайд болоод нөгөө ёс зүйгээ мартсан. Одоо нэгэнт ЖДҮ мэтийн жижиг юмаар хөөцөлдөх “жижиг гар” биш болжээ. Эрдэнэт энэ тэр гэсэн унац ихтэй том асуудлаар занималддаг болсон байна. Хэрвээ тийм биш байсан бол өнөөдөр хуралдаж байгаа ээлжит бус чуулганаар АТГ-ын даргын (хугацаа дууссан) томилгоо ярихын оронд тэнд шалгагдаад байгаа 49 гишүүний бүрэн эрхийн асуудлыг оруулж ирээч ээ гээд Ерөнхий прокурорыг шалж суух ёстой хүн шүү дээ. Ёс зүйгээ бодвол.

Яг үнэндээ УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас авсан тэрбум төгрөг чинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн мэдүүлээгүй хандивын дэргэд 150 дахин их мөнгө байхгүй юу. Бүр гишүүн тус бүр шүү дээ.

Гэтэл манайхан ёс зүйтэй гишүүд “жижиг хулгай ярихгүй ээ” л гэж байна. Одоо тэгээд ЖДҮ-г шалгаж байгаа АТГ-ын удирдлагыг өөрчилөхөөр дараачийн дарга нь ЖДҮ-г шалгахгүй гэсэн үг үү?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.126.89.3)
    ЖДҮ гийн тэрбум шахуу төгрөг наад том хуогайч нарт жижиг л байх даа. Хамгийн гол нь Үүгээр УИХ аас гарах бүх шийдвэриыг худалдаад авсаыг ойлгохгүй орк, зоомбинуудыг яая даа өөрсдийнхөө ирээдүй вунд очих гээд байгааг мэдэхгүй л юм даа.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Муухай монгол хүн (66.181.161.38)
    гэнэн тэнэг хүмүүс шүү монголчууд коммунистуудыг улс оронд хэрэгтэй юм хийнэ бодоод байх шиг. Гэхдээ мангарууд өөрсдийгөө дэмжиж байгаа гэж бодвол үлгэр. Зүгээр л муухай монгол хүний зангаар хүний мууд дурлаж хэн нэгнийг цаазлуулах эсвэл хөрөнгийн хураалгачих санаатай л тачаадаж байгаан гэхдээ та нарыг бас тэгнэ шүдэ
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    ЖДҮ үнэндээ 60 тэрбумаас том л доо. Улс оронд өгөх ашиг, дотоодын нийт бүтээгдэхүүн, ажлын Баяр, цалин орлого гээд нийгэмд өгөх үр дүн нь тэрбумаар хэмжигдэхгүй, гэмт хэргийн хувьд 60 тэрбумтай адил харагдаж мэдэх ч энэ УИХ-ын ёс зүйн хувьд зүгээр л аймшиг. Цаасан дээр буулгаж цахимаар цацуулаагүй ч эрх бариж бгаа намууд урьд нь ч одоо ч төрийг адилхан мөнгөөр үнэлж ирсэн. ЖДҮ.г зөв гэж бодож бгаа хүмүүс бол зүгээр л зомбинууд... ийм хүмүүс л энэ бузар бүхний шимт хөрс нь болж бдаг юм.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.161.61)
    Хулгай хийсэн бол ярих л асуудал юу нь буруу юм жаахан шүүмжилсэн үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүхэн хятад хужаа долигонуур л болох юм даа.энэ засгаас лав би л сайн сайхан юм олж харахгүй л байна
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • irge (64.119.27.37)
    oyunerdene gej teneg jaahan ym unshaach erguu tulug shig ym ymand oroltsood l... turiin albaa tubshin bolgooch
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.9.42.131)
    Хөвөнд боосон чулуугаар сэм сэмхэн цохих хэн нэгэн олдолгүй дээ.Их хулгайгаа цэгцэлж байгаа бол сайн хэрэг.ЖҮД мэтийг яая гэхэв.Асуудал үнэхээр том болсон шүү.Нэг улсын хяналтанд ороход тун дөхчихсөн байна.Тийм учраас ЖҮД-г дараагийн хэрэг гээд байгаа юм.ЖҮД-тэй тэмцвэл энэ засаг ч огцрох болно.Огцорвол,Ард түмэн биш МАНАН хожно.Энийг мэдэхгүй байна уу,Эрхэм бичигчээ.Тэгэхээр чи энийг харахгүй байна уу,эсвэл шударга царайлж МАНАН-д тус болж явна уу.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Сүх (112.72.11.103)
    Ээ яг үнэн бөлгөө
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зоригт (202.131.231.22)
    Зөв л юм бичсэн бн шүү дээ хулгайд жижиг том гэж бдаг юм уу адилхан л ярих хэрэгтэй шүү дээ
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.160.76)
    Энэ одоо юугаа бичээд байгаа ............дурак вэ.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • азаа (202.126.89.146)
    хѳлсний бичээч
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.45.208)
    ЖДУ яах вэ чүүд, монгол ялна чуудыг бурхан"өршөөг"
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 14 цаг 1 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 3 мин Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээд явна 14 цаг 4 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 14 цаг 4 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 14 цаг 6 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 14 цаг 7 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 14 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 16 цаг 50 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 16 цаг 51 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 16 цаг 58 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 16 цаг 59 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 17 цаг 1 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 17 цаг 4 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цаг 5 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 18 цаг 54 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 18 цаг 55 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 18 цаг 58 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 18 цаг 59 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 18 цаг 59 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 19 цаг 0 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top