x

"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-д өглөө

"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргажээ.

"Хэвтүүл" хөдөлгөөн: “Монгол Улсад нийтдээ 155'060 ААН бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 78'815 ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 86 хувь нь буюу 62'812 ААН ЖДҮ-ийн салбарт багтдаг. Энэ салбарт 800 гаруй мянган иргэд ажиллаж байна. Үүний цаана хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр эрхлэгч нар ажиллаж байна. Үүний ард 1-5 хүн ажилладаг гэж тооцвол нийтдээ 1 сая гаруй хүн ЖДҮХСангаас зээл авч өөрсдийн бизнес эрхлэх бололцоог УИХ-ын болон ЗГ-ын гишүүд хулгайлсан гэсэн баримтууд байна.

Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам суларч байна. Валютын ханш тэнгэрт хадлаа. 2016 он хүртэл 500 төгрөгний үнэтэй байсан бохь 900 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа бил үү? Дээр нь иргэд хэчнээн хувийн хүүтэй зээл авч байгаа билээ. Үүнийг манай "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн тэвчиж чадахгүй байна. Бид олон удаагийн жагсаал хийсэн. Эрх баригч нар таг дүлий юм шиг байж байна. Энэ намыг, ЗГ-ыг тэргүүлж байгаа У.Хүрэлсүх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг энэ бичгээр мэдэгдэж байна. Нэг сая гаруй монголчууд хохирчихоод байхад нэгдэж тэмцэхгүй болохоо байлаа" гэлээ.

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст гаргасан гомдолд “У.Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5.2 дох хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41 .1 дэх хэсэгт Ерөнхий сайд ЗГ-ыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэвч У.Хүрэлсүх үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус  өөрийн удирдсан Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуульдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуульд заагдсан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан, өөрийн Засгийн газрыг огцруулахаас хамгаалсан санал өгүүлсэн гишүүдэд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдплыг хүлээн авч шалгаж өгнө үү гэсэн хүсэл тавьж байна" гэжээ.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТ

Мэдээлэл гаргах нь:

Хэвтүүл хөдөлгөөний гишүүн Монгол Улсын иргэн Лодойн Алтансүх би Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5-ын 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд нь “Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах” ёстой.

Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нь Үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус, өөрийн удирдсан Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгөөр, зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийг хахуульдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заагдсан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан болон өөрийн Засгийн Газрыг огцруулахаас хамгаалж, санал өгүүлсэн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүд байна. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрын харьяанд байх тусгай сангийн хөрөнгөөр албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульдсан УИХ-ын гишүүдийнхээ тусламжтайгаар ШХАБ-д элсүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа явдал нь түүний хахуулийн хэрэг Монгол Улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шалгаж өгнө үү.

Гомдол гаргасан: Лодойн АЛТАНСҮХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 23 цаг 40 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 23 цаг 43 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 23 цаг 45 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 23 цаг 46 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 23 цаг 48 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 23 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top