x

С.Баярцогт: Т.Аюурсайханы авч ирсэн гээд байгаа материалыг би хоёр сарын өмнө АТГ-т өгсөн

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Швейцарын холбооны улсаас өөрийнх нь дансны хуулгыг ирүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Швейцарийн парламентын урилгаар тус улсад айлчлал хийгээд ирсэн УИХ-ын гишүүдийн нэг Т.Аюурсайхан "Credit suisse" банкнаас С.Баярцогтын дансны хуулгыг авчирсан хэмээн мэдээлсэн. Харин тус материал С.Баярцогтод өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн бөгөөд тэрээр АТГ-т уг материалыг өгсөн гэв. 

С.Баярцогт: 

-2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр миний оффшор данстай холбоотой хэргийг АТГ хэрэг бүртгэл нээсэн. Тухайн үед Туяацэцэг гэдэг 9.2 сая ам.доллар миний данс руу орсон байна. Үүнийг шалгах ёстой гэсэн асуудлыг тавьсан юм билээ.

Үүнийгээ Швейцарын хэвлэл мэдээлэл дээр гаргаад Шейвцарын талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулаад 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулаад миний данстай холбоотой мэдээлэл болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөх асуудлыг тавьсан. 

Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас мэдээлэл өгөх үүрэггүй юм билээ. Энэ албан тушаал, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн байсан.

Тодруулбал, Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юү гэдгээр хэрэг нээсэн юм байна. Үүний дараа холбогдох банкнуудаас материалыг нь аваад, миний данс нээсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авч, мөн миний дансны хуулга гэх мэт бүх материалыг Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан.

Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах юм байна. Тэгвэл дахиад бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн.

Тиймээс би өмгөөлөгчдөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарын холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т өгсөн. Би Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая. 

Миний ойлгосноор дипломат шуудан тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар дамжуулан дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Аюурсайхан УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглаж иргэдэдбуруу мэдээлэл өгч байгаа нь хариуцлагагүй үйлдэл... гэв.

Мөн тэрээр "700 гаруй хуудас материалыг би АТГ-т сайн дураараа нэгдүгээр сард өгсөн. Албан ёсоор УИХ-ын даргын айлчлалын үеэр ирсэн юм шиг байна. Би өмгөөлөгчөө 2018 оны долдугаар сарын 11-нд хөлсөлж аваад, энэ хэрэг дээр өөрийгөө бүрэн төлөөлөх бичиг хийж өгсөн. Швейцарын тал ямар нэгэн материал хүсэлт тавьсан улстөрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Тодорхой хууль хүчний байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад, шүүхээр орж байгаад материалаа өгдөг. Энэ процесс жил гаруй үргэлжилсэн.

Энэ хооронд АТГ, прокурорын байгууллага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна. Мөн АТГ-т эдгээр материалыг өгсөн гэдгээ баталгаажуулж би та бүхэнд мэйлээ харуулъя. Балдорж гэдэг хүнд 2019 оны нэгдүгээр сарын 11-нд өгсөн. АТГ хоёр сар гаруйн өмнө энэ материал авсан гэсэн үг. Өөрт байгаа материалаа би АТГ-т өмнө нь гаргаж өгсөн. Гэхдээ надад байгаа материалд итгэхгүй.

Мөн дээрээс нь Швейцарын холбооны улсаас ирсэн материалаа гаргаж өгсөн. Тэгсэн ч албан ёсоор АТГ юм уу, прокурорт ирээгүй учраас мэдээллүүд нь гарахгүй байгаа. Азаар Т.Аюурсайхан гишүүн авчирсан юм шиг байна. Би үүнд маш их баяртай байна. АТГ, прокурорын газраас мэдээлэл хийх байх. Дашрамд хэлэхэд Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны Туяацэцэг нарын гаргасан материал бүгд хуурамч гэдгийг Швейцарын тал хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоогоод ирүүлсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, хуурамч материалаар хэрэг үүсгэж хүнийг гүтгэсэн гэсэн үг. 2017 онд Туяацэцэг болон цэнхэр үстэй эмэгтэй нар “Швейцараас ийм материал авчирлаа гэж мэдээлж байсан. Гэтэл тэр бүхэн бүгд хуурамч байсан гэдгийг нотолсон. Миний ярьсан зүйл болон гаргаж өгсөн баримт Швейцараас ирсэн материалаар бүрэн батлагдах учраас оффшортой холбоотой хэрэг цэгцэрч хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энд би гэмт хэрэг үйлдсэн ямар ч зүйл байхгүй. Үүнийг АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслээд гаргана гэж бодож байна" гэсэн юм. Дээрх мэдээллийг хийсний дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таны таван дансны хуулга байгаа гэдгээ  Т.Аюурсайхан гишүүн өөрөө зарласан шүү дээ?

-Байгууллагын болон хувь хүний нууц гэж бий. Хэрвээ үүнийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хэрэгтэй холбоотой нарийн зүйлийг би ярьж болохгүй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, дээрээс нь УИХ-ын даргынхаа нэр хүндийг хүртэл ашиглаж байгаад буруу мэдээллийг иргэдэд өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг ч гэдэг юм уу тэр тэмцлээ хийж болно. Гэхдээ үүнийгээ хуулийн хүрээнд хийх  хэрэгтэй.

-Хэрвээ дипломат харилцаагаар ирүүлсэн нууцлалтай бичиг баримтыг дундаас нь үзсэн бол та хуулийн байгууллагад хандах уу?

-АТГ анх 2017 оны дөрөвдүгээр сард хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ прокурорын байгууллагад өгсөн. Манай прокурорын байгууллага  нууцын зэрэглэлтэйгээ 2017 оны зургадугаар сарын 9-нд Швейцар руу явуулсан байгаа юм. Швейцарын элчин сайдын яам нь хүлээж аваад цаашаа Швейцарын холбооны улсын Ерөнхий прокурорын газарт 2017 оны есдүгээр сарын 4-нд өгсөн. Швейцарын холбооны улсаас хариугаа яг үүний дагуу л өгнө. Манай элчин сайдын яаманд материалаа өгөөд, түүнийг манай Консул аваад дипломат шуудан болгоод Гадаад хэргийн яаманд ирүүлнэ. Гадаад хэргийн яам АТГ-т өгнө. Тэгэхээр АТГ л задална. Түүнээс доторх зүйлийг нь хэн нэгэн хүн мэдэх ямар ч үндэслэл байхгүй. Нэгд, Т.Аюурсайхан гишүүн буруу мэдээлэлтэй байна. Хоёрт, хэрвээ материалыг үзсэн бол хууль зөрчсөн гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.69)
    Хогийн хулгайч Эх орноосоо урвагч чамайг ялаа аваад ирэхээр бандиданаа за юу
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • чека (202.9.45.72)
    Сайхан шаах юмаа
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 1 цаг 52 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 1 цаг 57 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 3 цаг 40 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 3 цаг 54 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 4 цаг 59 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 5 цаг 46 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 6 цаг 4 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 8 цаг 9 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 9 цаг 53 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 10 цаг 20 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 13 цаг 2 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 13 цаг 13 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 13 цаг 29 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 13 цаг 41 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 13 цаг 47 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 13 цаг 53 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 13 цаг 57 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top