x

Эрдэнэт үйлдвэрт тогтсон хувийн хэвшлийн жишиг менежмент үргэлжлэх үү?

Монгол улсын Засгийн газрын газраас Эрдэнэт үйлдвэр дээр онц дэглэм тогтоосныг иргэд харилцан адилгүй хүлээн авч байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тарж буй мэдээллийн агуулга ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын аж ахуйн нэгж болох Монголын Зэс Корпораци, ОХУ-ын төрийн өмчит Ростех компаниас худалдан авсан үйл ажиллагааг хуульд нийцсэн нийцээгүй, шударга ба шударга бус, сайн ба туйлын муу гэсэн хоёр эсрэгцлийн хүрээнд гарч байгаа болохоос 1978 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсад уул уурхайн бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын жишиг болж ирсэн Эрдэнэт үйлдвэр цаашид төр, иргэд, хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангаж, ямар менежментээр үр ашигтай ажиллах вэ? гэсэн бүтээлч, ирээдүйд хандсан хандлага, үзэл бодол, санаачлага хэт бага байгаа нь нэгийг бодогдуулна.

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын аж ахуйн нэгж худалдан авсныг улстөрчид л голчлон өөрсдийн байр суурьнаас сайн ба муу гэж ярьцгааснаас Монгол улсын ЗГ , аль нэг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын санаачлагаар мэргэшсэн хуульчид цуглаад уг худалдан авалт нь Монгол улсын тодорхой хууль тогтоомж, ОХУ-тай байгуулсан гэрээ санамж бичгийг зөрчсөн үгүйг шүүн хэлэлцсэн форум хэлэлцүүлэг зохион байгуулагдсангүй, мэргэжлийн уул уурхайн инженерүүд эрдэмтэд үзэл бодлоо илэрхийлсэнгүй, эдийн засагч санхүүчдийнхээ зөвлөмж зөвлөгөөг сонссонгүй.

Иймэрхүү үйл ажиллагаа болсон байхыг үгүйсгэхгүй ч олон нийтэд энэ сэдвээр судалгааны үндэслэлтэй, шинжлэх ухаанч алсын хараатай үг яриа, санал зөвлөж огт хүрсэнгүй. Үнэнийг хэлэхэд Монголчууд бид таамгаар ярьдаг зангаараа хар зөнгөө даган нийгмийнхээ нэг хэсгийг нь дэмжин, нөгөө хэсгийг нь үгүйсгэж сууна.Бид хэдий болтол сургаар судалж, мэдээллээр мэдлэгжиж, дуулианаар хандлагаа тогтоож амьдрах вэ? Чанга ярих нь чухал биш тооцоотой, төлөвлөгөөтэй ярих нь чухал. Саяхан л хүн амынх нь 80 гаруй хувь нь тариачид байсан Зүүн Өмнөд Азийн орнууд, иргэний дайн өлсгөлөн нь дуусч өгдөггүй Баруун Африкийн орнууд өнөөдөр инноваци, өндөр технологийн шийдлийг дэлхийд танилцуулдаг боллоо. Одоо бид мэдлэгт суурилсан менежмент, хөгжилд хөтлөх ажил хэргийн загварыг ярих цаг нь болсон баймаар.

Сэтгүүлч миний хувьд Эрдэнэт үйлдвэр дээр Монголын зэс, Монголын хүрэл, Монголын гууль нь байна уу? хамаагүй, 49 хувь нь биш юмаа гэхэд 39, 29, 19, 9, 1 хувийг нь ч болтугай хувийн хэвшлийнхэн эзэмшээд оролцоо, хяналт, менежментээ нэвтрүүлэх ёстой гэж боддог. Мөн уг үйлдвэрийн ядаж 10 хувь нь Монголын, аль эсвэл олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэйгээр арилжаалагдаж дэлхийн бизнесийн жишиг, хяналт, шаардлага тогтоосой гэж үздэг. Ингэж гэмээнэ л Эрдэнэт үйлдвэр жинхэнэ утгаараа Монгол улсын уул уурхай сайн жишээ болж бид ч гадныхантай стратегийн ордууд дээрээ гэрээ хэлэлцээр байгуулахдаа баримтлах жишиг үйлдвэр, стандарттай болох юм. Зүгээр л бид Эрдэнэтийн жишгээр ажиллана аа гээд сууж байя.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсантай холбоотой асуудлын нарийн ширийнийг мэдэхгүй юм. Харин хувийн хэвшлийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрт ажилласнаар Орхон аймагт аж төрдөг сэтгүүлчийн хувьд өөрт мэдрэгдсэн зүйлсийг л бичье. Эрдэнэт үйлдвэр хэдийгээр төрийн өмчит аж ахуйн нэгж ч гэсэн ашгийн төлөөх байгууллага. Ашигтай ажиллах ёстой. Их ашиг олбол ажилчиддаа өндөр цалин олгож, улсад их татвар төлж, улс мөн хувь эзэмшигчийнхээ хувьд их ноогдол ашиг авах учиртай компани.

1990-ээд оноос манай улстөрчид үүнийг л мартсанд хамаг учир бий. Тэрнээс Эрдэнэт үйлдвэр нам санхүүжүүлдэг, сонгуульд сайн ажилласан хүмүүст ажлын байр олгодог, улстөрчдийг албан тушаалд байршуулдаг газар биш. Үе үеийн эрх баригчид ингэж л ойлгож ирсэн. Улстөрчид сонгуулийн санхүүжилтээ босгож, хувийн хөрөнгөө арвижуулж, бүлэглэл фракциуд хүчирхэгждэг гол хэрэгсэл болж байв. Компани ашигтай, ашиггүй ажиллах, зэсийн ханш өндөр, бага байхаас үл хамаараад үйлдвэрийн орлогын үлэмж хэсэг худалдан авалт, хүний нөөцийн бодлогоор дамжин улстөрчдийг баяжуулах, улстөрийн намуудыг бэхжүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр ажиллаж байв.

Ямар ч нийгэм, цаг үед хувийн хэвшилд бизнесийн сонгодог зарчим болох ашигтай ажиллаад, улсдаа татвараа төлөө он удаан жил тогтвортой, ахиж дэвшсэн үйл ажиллагаа явуулах нь л чухал байдаг. Тэрнээс нам санхүүжүүлэх, улстөрчийг баяжуулах, сонгуульд зүтгэгсдийг ажлын байраар хангах, төрийн том даргын дүүг сургуульд явуулах, дарга таньдаг ажилтандаа урт хугацааны цалинтай чөлөө олгох үүрэг ч, сонирхол байдаггүй.

Хувийн хэвшил хэзээ ч өөрийн хувь эзэмшиж буй хөрөнгөө С.Баяр мэтийн Ерөнхий сайд зааварчилгаа өгсний төлөө өөр нэг компани болох Жастын Г.Батхүүд халуун сэтгэлээр туслахын тулд Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалахгүй. Шударга сайд сүрдүүллээ гээд олон тэрбумаар бэлгэвч аван агуулахаа дүүргэхгүй.

Хувийн хэвшилд чадварлаг ажилтан, сайн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, өөрт ашигтай худалдан авалт, бизнесийн нэр хүнд л хэрэгтэй. Үр дүн нь өндөр ашиг. Энэхүү өндөр ашгийг төр хийгээд хувийн хэвшил эзэмшиж буй хувь хэмжээгээрээ хувааж авна. Өндөр ашгаас бас улс дангаараа татвар авна. Эцэст нь улсад цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих өмнөхөөсөө их мөнгө орж ирнэ. Өөрөөр хэлэхэд өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн улсад очих ёстой татварын орлого, ноогдол ашгийг нь улстөрчид шахаа, шахалт, тансаглалаараа дамжуулаад авчихдаг байсныг төртэй ижилхэн компаний үйл ажиллагаанаас өөрийн эзэмшиж буй хувь хэмжээний дагуу өндөр ашиг хүртэх эрмэлзэлтэй хувийн хэвшил очин тодорхой хүрээнд зогсоож чадсан нь зөв бөгөөд жишиг болохуйц ажил хэрэг байв.

Монголын зэс корпорацийн төлөөл Эрдэнэт үйлдвэр дээр 2 жил гаруй ажиллахдаа ямартаа ч худалдан авалтын компанид ашигтай загварыг бий болгосныг нь үнэлдэг. Ил цагаандаа гарсан шахаа гээч нь цэгцрэв. Ерөнхий захирал ямар ч шийдвэр гаргаж болдог байсныг өөрчилж хяналттай хамтын удирдлагын системийг нэвтрүүлжээ. Хүний нөөцийн бодлогыг шинэчлэх алхмуудыг хийж, цаашдаа улс төрийн шалтгаанаар хэрэгцээгүй байхад нэг зэрэг олон хүнийг ажилд авах, хоморголон халах байдал гардаг байсныг чадварт суурилсан карьерын менежментийг эхлүүлсэн байна. Жирийн ажилчдад үр ашиг, бүтээмжээс хамаарсан урамшуулал олгох тогтолцоог оруулж ирэв.

Эрдэнэт үйлдвэр дээр бүтээгдсэн оюуны өмчийг шагнах, эзэмших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх журам ч тодорхой, ойлгомжтой болсон зэрэг шинэлэг олон алхмууд хийгдсэнийг сэтгүүлч миний бие өөрт байгаа мэдээлэл, баримт бичгийн хүрээнд зөв шийдэл гэж дүгнэж байна. Цаашдаа Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн эзэмшил байх эсэхээс үл хамаараад нэгэнт тогтсон сайн жишиг үргэлжилж, улам төгөлдөржих л учиртай.Эрдэнэт үйлдвэр дээр нэвтрүүлсэн 49-ийнхний менежментийн сайн жишгүүдийг, 49-ийн хувийнхантай нь хамт хөөж болмооргүй санагдсан учраас энэхүү нийтлэлийг бичлээ.

ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнийг олон Монголчууд Барууны боловсрол эзэмшсэний зэрэгцээ Хэнтийд хөдөө өссөн, бас ч нутагтаа ажиллаж амьдарч байсан жирийн олны амьдралыг мэдэх, мөн бизнесийн хүрээний болон улс орны түвшний хөгжлийн зарчмуудыг судалсан сайн менежер гэж үнэлж байгаа. Тиймээс 40 гаруй жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийн түүхээс суралцан, хувийн хэвшлийн төлөөллийн үйлдвэрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн сайн жишээ, жишгүүдийг нь тодруулж шилдэг менежменттэйгээр ажиллах байхаа гэж итгэж байна. Аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандах төрийн хүний ухаан Л.Оюун-Эрдэнэд байгаа гэдэгт найдъя.

erdenetinfo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (150.129.141.239)
    Банк дампууруулах нь төрд тийм л ашигтай байдын байх даа.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (150.129.141.239)
    ХХБ-н ард хэдэн монгол жирийн иргэд ажилчид ажиллаж байгаа гэдгийг бодож үзсэн үү?
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (150.129.141.239)
    МЗК руу ард түмний анхаарлыг татчихаад ард нь юу л хийж байгаа бол доо
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (150.129.141.239)
    Хэн сайн жүжиг тоглоно. Тэр сайн гишүүн болчих юм аа ккк
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (150.129.141.239)
    Хуурамч дипломтой УИХ-н гишүүд боловсролтой залуусыгаа шантаажлахаа болиёоо.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (150.129.141.239)
    Оюун-эрдэнийн эхлүүлсэн жүжиг эхнээсээ илчлэгдэж байнаа...
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • dorlig (150.129.141.239)
    Хуурамч дипломтой УИХ-н гишүүд боловсролтой залуусыгаа шантаажлахаа болиёоо.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.10.23.135)
    За 49 далд ороосой зүгээр
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (165.231.255.28)
    Unen2 huwiin hewshild bh n zuw
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 5 цаг 48 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 5 цаг 52 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top