x

Яллагдагчаар татагдсан Л.Энхболд гишүүн ЖДҮХС-гаас гэмт хэрэгтэнтэй хавсарч 4.1 тэрбум төгрөг хулгайлсан

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн буухиаг УИХ-ын гишүүн Л.Энхболд манлайлж буй. Түүний охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэйшнл” компани нь 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байна.

Тэгвэл охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэйшнл” компанийн бүх хувьцааг 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Э.Чагнаасүрэнд шилжүүлсэн болохыг улсын бүртгэлд тэмдэглэсэн байгаа юм. Э.Чагнаасүрэн гэх залуу нь Л.Энхболд гишүүний туслах бөгөөд шүүхээс ял сонсож байсан гэмт хэрэгтэн. Түүний эзэмшдэг “Хас говь транс” компани нь ЖДҮХС-гаас 2018 оны зургадугаар сарын 29-нд 950 сая төгрөгийн зээл авсан байна.

Тэгвэл ахиад ч Л.Энхболд гишүүнтэй хамаатай байж болох хоёр компанийн нэр хэвлэлээр дурдагдаад буй. Тодруулбал, ЖДҮХС-гаас 1.2 тэрбумын зээл авсан “Жаргалант харвест” компани 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагджээ. Одоогийн эзэмшигч нь Л.Батсүрэн гэх хүн байдаг аж. Мөн тус сангаас 650 саяыг зулгааж чадсан “Азийн говь” гэж нэртэй компанийг ч Л.Энхболд гишүүний хамааралтай гэж үзэж буй.

Ингээд тооцвол, УИХ-ын гишүүн Л.Энхболд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий дээр нэр дурдагдсан дөрвөн өөр компаниар дамжуулан нийт 4.1 тэрбум төгрөгийг эрх мэдэл, давуу байдлаа ашиглан Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйлийг зөрчиж, төрөөс их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэгт сэрдэгдэж байгаа юм.

Э.Чагнаасүрэн нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын ХОМ-т мэдүүлсэн “Ирээдүй инвест” ББСБ-д 2014 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан нэгэн. Тэрбээр энэ Л.Энхболд гишүүнтэй ойр дотно харилцаатай явсаар 2016 оны УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшихэд нь Л.Энхболдод 1.5 сая төгрөг хандивлаж, гишүүнээр сонгогдсоных нь дараа туслахаар нь ажиллаж эхэлжээ.

Э.Чагнаасүрэн нь 1981 онд төрсөн нягтлан бодогч мэргэжилтэй. 2006 оны наймдугаар сарын 10-нд нэр бүхий дөрвөн хүнтэй хамтран “Хаан түшиг” нэртэй хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлжээ. Гэвч тавхан сарын дараа тус хоршоо 15 харилцагчаа 64.3 сая төгрөгийн хохиролд оруулж, 2007 оны нэгдүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 148.3-аар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах зүйчлэлээр Чингэлтэй дүүргийн шүүхээс зургаан жилийн хорих ял сонсож байжээ.

Дээрх компаниуд Л.Энхболд гишүүнтэй холбоотой болох нь хууль хүчний байгууллагын мөрдөн байцаалтаас харагдаж буй. ЖДҮХС-гийн дуулиан дэгдсэн даруйд УИХ-ын гишүүн Л.Энхболдтой хамаатай гэгдэх “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн болон “Хас говь транс” компанийн захирал Э.Чагнаасүрэн нарыг хууль хүчний байгууллагаас саатуулсан гэсэн мэдээлэл гарсан боловч өнөөдөр энэ асуудал ямар шатандаа яваа нь бүрхэг байна.

Хамгийн гол нь, ЖДҮХС-гаас 950 саяыг туусан гэх Э.Чагнаасүрэнгийн эзэмшлийн “Хас говь транс” компани үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй төдийгүй зээл авахаар байгуулсан цаасан дээрх компани ч байж магадгүй гэсэн яриаг албан бус эх сурвалж хэлсэн. Тийм ч учраас өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энхболдыг прокуророос яллагдагчаар татаад байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Энхболд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны талаар товч тайлбар хийсэн байдаг. Тэрбээр "Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энэ ББСБ-д ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Тэр компанийг төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз гэсэн бичиг явуулсан. Би бүрэн эрхээсээ түдгэлзэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болчихсон. Өнөөдөр би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна. Тэгвэл олон бизнесмэн, улстөрч хохирох нөхцөл үүснэ" гэсэн.

УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өмнийн говиос сонгогчдын итгэлийг хүлээж, парламентад суух эрх авсан. Тэрбээр өнгөрсөн жил улсын баяр наадмын үеэр сонгогч олондоо гэнэтийн бэлэг барьсан нь өөрийн хөргийг жаазалж тараасан явдал байсан. Ийнхүү саяхныг хүртэл “Жааз” хочтой явсан тэрбээр өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “ЖДҮ-чин” хочтой болоод буй. ЖДҮХС-гаас 4.1 тэрбумыг хулгайлж, баячуудын эгнээнд ороод байгаа бололтой.

Түүний АТГ-т өгсөн ХОМ-т 315 сая төгрөгийн орлоготой гэжээ. Мөн гэр бүлийн орлого нь 13980 төгрөг, орон сууц, барилга байгууламж таван ширхэг байдаг аж. Орон нутгаас сонгогдсон түшээ 530 хонь, 390 адуу, 590 ямаатай. Хувийн хэвшлийн газаргүй, үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлгүй ч дансандаа 13.794.000 төгрөгтэй. Парламентад суухаасаа өмнө Өмнөговь аймгийн МАН-ын даргаар ажиллахын сацуу аймгийн – “Залуучуудын хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүний албыг давхар хашдаг байжээ. Мөн “Ирээдүй инвест” ББСБ-ын захирлаар ажиллаж байжээ. Түүний ББСБ 230 сая төгрөгийн өртэй ч 1600, 3216, 2080 ширхэг хувьцаатай. Нийт дүрмийн сангийн хэмжээ нь 2.081.600.000 төгрөг. Үүний ногдол хувь нь - 50, 50 хувийн харьцаатай аж.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Арна (202.9.42.198)
    Муу хулгайчийн хамаг хøрøнгийг хурааж øрийг барагдуулж шоронд хий!
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 2 цаг 50 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 4 цаг 24 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 4 цаг 49 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 5 цаг 7 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 5 цаг 24 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цаг 43 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 18 цаг 7 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 18 цаг 17 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 19 цаг 20 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 19 цаг 37 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 19 цаг 37 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 19 цаг 45 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 19 цаг 57 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 20 цаг 11 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 20 цаг 14 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 20 цаг 27 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 20 цаг 31 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 20 цаг 44 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 21 цаг 20 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 23 цаг 34 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top