x

С.Эрдэнэболд: Эрх баригчид шударга ёсыг алагчилж байна

Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс сүүлийн үед үүсээд байгаа цаг үеийн асуудал болох Эрдэнэтийн 49 хувийн асуудал, 60 тэрбум, ЖДҮ, ШХАБ-тай холбоотой асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан залуучуудын холбооны  ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Ардчилсан намын залуус юу хийж байна вэ”, “Нийгэмд тулгамдаж буй асуудалд ямар байр суурьтай байна вэ” гэж асууж байна. Тиймээс таван зүйл дээр өөрсдийн байр суурийг илэрхийлье.

2016 оны сонгуулиар АН маш том даалгавар авсан. Тэр нь намын шинэчлэл байсан. Бид шинэчлэлийг таван зарчмаар харсан. Ингээд үзэл баримтлал, үндсэн дүрэм, хүний нөөцийг ил тод болгох, санхүүгээ мөн ил тод болгох, оролцоонд тулгуурлан шийдвэр гаргадаг бодлогын нам болох гэсэн таван зорилт гаргасан.

АН-ын үйл явц 2016 оноос хойш шинэчлэлээр дүүрэн байлаа. Хамгийн эхэнд намын даргын сонгууль орон даяар өрнөсөн. Үүнд таван хүн нэр дэвшсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан хүн нэр дэвшсэн. Үүний дараа Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ нь шинэчлэлийн эхлэл байсан. Энэ бүхэнд залуус маш идэвхтэй оролцсон. Үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 50 хувь нь 39-өөс доош насны залуус байна. Мөн 2018 арванхоёрдугаар сард намын их хурлаа зохион байгуулж, Намын үзэл баримтлалыг 1000 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Ингэснээр АН-ын үзэл баримтлал 2019 оны нэгдүгээр сард дээд шүүхээр батлагдсан.

Нийгэмд үүсээд байгаа бүх хямрал нь үзэл баримтлалаа баримталдаггүй байснаас эхтэй. АН-ын дотоод тэмцэл ч мөн үүнтэй холбоотой. Тиймээс бид үзэл баримтлал дээр түлхүү ажилласан.

ЖДҮчин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүл

Бидний нэрлэж заншсанаар 60 тэрбумын асуудал 2016 оны үед эхэлсэн. Харин 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох үед орон нутгаар явах үед 60 тэрбумыг эвлүүлэг гэсэн мэдээлэл хэвлэлээр явсан. Энэ асуудалд манай намынхан 60 тэрбумын эсрэг байр суурьтай байсан. Энэ үед миний бие МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг 60 тэрбумын асуудлаар халз мэтгэлцээнд урьсан ч харлуусан.  Тухайн үед 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг гэж байсан хүмүүс одоо ардын намд 60 тэрбумын эсрэг улайран тэмцэж байгаа. Энэ асуудал дээр эхнээсээ эвлэрэхгүй гэдэг хатуу байр суурийг тухайн үед АН-ын залуус илэрхийлж байсан.

ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг Ардын намын өнөөгийн эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст авч өгсөн байна. Шийдвэр гаргах, бодлого боловсруулах төвшинд ажиллаж байгаа хүмүүс жирийн иргэдийн авч чаддаггүй зээлийг дээрх дарга нь авсныг бид хүлээн зөвшөөрөхгүй, буруутгаж байгаа. Ерөнхий сайдаас эхлүүлээд нэр бүхий  6, 7 сайд 20 гаруй гишүүд оролцсон ноцтой гэмт хэрэг болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та шудрага ёс тогтоохын төлөө тэмцэж байгаа бол 'ЖДҮ'-чин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуулахыг албан ёсоор шаардаж байна

Стандарт банкинд сар бүр 100 орчим сая төгрөгийн хүү төлж байна

Түүнчлэн "Эрдэнэт"-ийн 51 хувийг буюу ард түмний хувийг Стандарт банкинд тавьснаас болж бид 100 орчим сая төгрөгийн хүү төлж байна. Сард нэг сая гаруй ам.долларын хүү төлж байгаа. Эрх баригчид яагаад шударга ёстой алагчлан тэмцээд байгаа юм бэ. "Эрдэнэт"-ийн 51 хувийг яагаад 49 хувьтай цуг гаргаж тавихгүй байгаа юм бэ.

"Эрдэнэт"-ийн асуудалд намын гишүүдээ өмгөөлөхгүй

"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудал сүүлийн үед дуулиан болж байна. Монголын төр давуу эрхээсээ яагаад татгалзсаныг шалгах ёстой. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан, УИХ, АН-ын дарга байсан З.Энхболд саяхан мэдэгдэлдээ “энэ асуудлыг тухайн үед мэдээгүй” гэж хэлж байна. Энэ үнэ үү. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оролцолгүйгээр, төр давуу эрхээс татгалзсан юм бэ. Тиймээс хуулийн дагуу уг асуудлыг шалгах ёстой. Энэ асуудалд намын гишүүдээ өмгөөлж хамгаалахгүй.

ШХАБ-ын ажиглагч статусыг ахиулна гэдэг нь гишүүн болго гэсэн үг үү

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) Монгол Улс элсэх үү, үгүй юү гэдэг асуудал их гарч байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч тус уулзалтад ажиглагчаар оролцохдоо Монгол Улс гишүүнчлэлийнхээ статусыг ахиулна гэсэн. Ажиглагч дөрөв, гишүүн найман орон бий. Ажиглагчийн статусаа ахиулна гэсэн нь гишүүн болно гэсэн үг үү.  Гадаад харилцааны сайд тэргүүтэй нөлөө бүхий 12 хүн ШХАБ-д элсэх нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ асуудлаар ярихдаа Шанхайн ломбард гэж ярьж байгаа нь асуудалтай. Улсын гадаад бодлоготой асуудалд гудамжны үг хэллэг ашиглаж болохгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хорооны иргэн (202.9.42.252)
    Сайн бна залуусаа, зоригтой хүчтэй бгаарай, АН ы ирээдүй итгэж бна та нарт
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 12 цаг 7 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 12 цаг 17 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 13 цаг 20 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 13 цаг 37 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 13 цаг 37 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 13 цаг 45 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 13 цаг 57 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цаг 11 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 14 цаг 14 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 14 цаг 27 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 14 цаг 31 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 15 цаг 20 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 17 цаг 34 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 17 цаг 38 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 18 цаг 45 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 19 цаг 42 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 20 цаг 16 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 21 цаг 9 мин ОРОС дахь АЛЛАГА 22 цаг 6 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top