x

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын Улстөрийн бодлогын зөвлөх, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Тэрбээр энэ тухайгаа твиттер дэх өөрийн албан ёсны хаягаараа мэдээлжээ. Түүнийг өргөдлөө өгснийг Ерөнхийлөгчийн Тамгын Газар мөн батлав.

Н.Алтанхуяг өргөдөлдөө, "миний бие ШУДАРГА ЁС-ны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч ардчилалаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамжсан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулажгүй ажил хүлээж байна. 

Мөн сүүлийн үеэд Алтанхуяг миний байр суурийг илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр суртачлан харуулах боллоо. Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна" гэжээ. 

 

Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. pic.twitter.com/A94qdPX3Fj

— Норовын АЛТАНХУЯГ (@altankhuyag_mn) March 15, 2019 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Hahaha hoshin shog yumu haashain hahaha
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Хэл шинжлэх ухааны доктор
    Балиар бичдэг дух вэ. Бичгийн хэвнээс нь хараал ямар туучий вэ гэдэг нь мэдэгдэж байна.
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Aмар, амар. Cайн юм болж.
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • bold
    zailsn der
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
Top