x

Чааваас Ерөнхийлөгч намайг айлгах гээд байгаа юм уу? Чадахгүй ээ!

Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан 30-аад оны "онцгой комисс" шиг ажиллаж байна. Шүүхийн журам, хууль ёсыг нулиман хүмүүсийг "гэмт хэрэгтэн" мэт зарлан сурталчлаад л, олон түмний тархи угаагдангуут цагдаатай очиж гэрчийг гавлаад л, айж ичиж чичирчихсэн хөөрхий тэднийг телевизийн бүх сувгаар орон даяар үзүүлээд л, "онцгой комисс"-ын онцгой дэглэм тогтоогоод л! "Ардын дайсан" болгон харуулж буй нь тэр.

"Ардын дайсан" болгодог дарааллыг ягштал баримталж байна. Эхлээд гэмт хэрэгтэн гэж зарлаад дараа нь гэмт хэрэгтэн мөн болохыг нотлох үүргийг цагдаад өгч байх юм. Ёстой цагаандаа гарчээ!

Хаа хамаагүй явсан намайг Эрдэнэтийн 49 хувийг авсан гэх "хэрэг"-т ор үндэсгүйгээр шууд гүтгэн "шааж" холбогдуулав. Тэгмэгцээ "Элбэгдоржийг өмөөрөөд байгаа нь ийм учиртай байж!" хэмээн яг л "ногоон малгайтан"-ы бодрол аятай өөрсдийн таамгийг дэвшүүлэв. Миний биеийг мөн "ардын дайсан" болохыг илчилж буй нь энэ бололтой. 

Зүй нь манай Ерөнхийлөгч Х.Баттулга ямар сураагүй юм биш, иргэнийхээ хувиар прокурорт хандан "миний 49 хувийг" шалгуулах хэрэгтэй. Яагаад тэгэж болохгүй гэж?! Ерөнхийлөгч намайг прокурорт өгөөгүйг бодоход "Элбэгдоржийг өмөөрөхөө зогсоохгүй бол хохь чинь шүү!" гэсэн урьдчилсан сануулга бололтой!

Үнэндээ Элбэгдоржийг өмөөрөхөө ч хат даа. Би түүний зарим политикийг их хурцаар шүүмжилж золиг оргиод байдаг л даа. 

Өмөөрч чадахгүй байгаа. Уг нь өмөөрөх ёстой юм. Яагаад гэвэл би түүнтэй хамт Ардчилсан хувьсгалын төлөө хамт тэмцэж явсан хүн. Зориг, Элбэгдорж бид хэдийг хорих гэж Ганц худгийн өрөө бэлдэж байсан юм шүү!

Би дөчин мянгатын хүүхэд! Дөчин мянгатын хүүхдүүд бид "тулалдааны талбар"-т нөхрөө хаядаггүй юм. Яагаад гэвэл дөчин мянгатын хүүхдүүд бид Монголын анхны коммунитийн соёлын үр сад. Тийм болохоор бид "бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ" хэмээх үгийн гүн гүзгий утгыг байнга мэдэрч өссөн. Тэгээд "нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө" гэсэн уриан доор хүн болсон. Дөчин мянгатынхан бид үүгээрээ бахархдаг.

Ардчилсан хувьсгалын төлөө хамт тэмцэж явсан хүмүүсийг маань шорон, гянданд хийхэд би л очиж эргэж тойрч, тэднийхээ төлөө тэмцэл зохион байгуулж ирсэн. Санжаасүрэн хурандаа, Батзандан, Магнайгаас авахуулаад Эрдэнэ даргыг хүртэл бүгдийг нь орхиж байгаагүй. Элбэгдоржийг гүтгэн улсын нууц задалсан хэргээр шүүн яллахад нь миний бие ардчилсан холбооныхонтойгоо цуглаан зохион байгуулж байв, Гүндалайг баривчилж гавлаад, Ганц худаг руу ачаад явахад нь телевиз рүү дайран орж чөлөөлж байлаа. Ийм эр хүн байхыг дөчин мянгат надад сургасан юм!

Намайг ямар нэг МАНАН-д хэзээ ч орж байгаагүйг ард олон мэднэ. Н.Энхбаярыг УИХ-ын дарга, Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохоор бий болсон 62-ын бүлгээс эхлэлээ авсан манантах үйл явцыг бүх цаг үед эсэргүүцэж ганцаардсан улстөрч бол чухам миний бие билээ. Тулалдан тэмцэхдээ урвах, найрахыг ухаант политик хэмээн эндүүрэхгүй байхыг дөчин мянгатад "байлдаж тоглох"-доо сурснаас тэр!

МАНАНд ороогүйн төлөө намайг Ардчилсан намаас хөөх тухай хүртэл яригдаж байсан юм шүү дээ! МАНАН гэдэг бол анх Баабар маань өгсөн нэр.

Монголд одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын "айлгахуй" операци хүчээ авч байна!

Шинэ МАНАН-гийн мандаж буй од Оюун-Эрдэнэ бээр улам бүр Ерөнхийлөгч Баттулгын "зандалчин" болж байгааг монголчууд харж байна. Тэрбээр хэн гэмт хэрэгтэн, хэн гэмт хэрэгтэн биш гэдгийг "шууд тогтоох" боллоо. Өөрийнх нь тогтоосныг үл зөвшөөрсөн шүүгчийг зөрүүлээд "гэмт этгээд" гээд л зарлачихаж байна.

Сайн сэтгүүлч асан Мөнхбаясгалан Ерөнхийлөгч Баттулгын "хэвлэлийн алуурчин" болоод улстөрчид, бизнесмэнүүдийг ангуучилж байсан нь багадаад ардчиллыг "алж" эхэллээ.

З.Энхболд маш зуумхай хүн гэдгээ харуулах шиг л болж байна. Ямар айхтар зуудгаа, арван жилийн сургуулийн нөхөр С.Баярцогтыг "өргөл" болгон олон түмэнд харуулсан л даа.

Сая өөрийнх нь ажил үүргээс тусдаа ҮАБЗ-ийн нэрийн өмнөөс,"Эрдэнэтийн 49 хувийг авах тухайгаа надад дуулгаагүй тул би Оюун-Эрдэнийг Эрдэнэт рүү явуулсан" гэх гээд байгаа юм уу гэмээр юм ярина билээ.

Дарангуйлагчийн политик (улс төр)-ийн таних тэмдэг нь хүнийг ичээх, айлгах, худалдаж авах, хүчийг харуулах, сүрийг үзүүлэх, сүрэглүүлэх, сүргээр айлгах байдаг юм. Тэд ардчилагчид шиг хүний эрх, эрх чөлөөг дээдлэх мээдлэх элдэв маяг байхгүй. Тэд ардчилагчид шиг хууль ёс мос гээд шийрэгнээд байхгүй.

Ерөнхийлөгч Баттулгын багийнхан яг л ингэж байна. "Хэвлэлийн алуурчин" тэргүүтэй "цахим ороолонгууд"-аараа хүнийг цэнзүргүй гүтгэн гутааж ичээгээд, дараа нь Оюун-Эрдэнэ "зандалчин" тэргүүтэй "хөх босоо"-нууд, хүчний байгууллага орж ирэн дарамталж айлгана. Энэ бүх үйл ажиллагаагаа орон даяар пиардана.

Н.Энхбаярыг "оймс гозолзуулж", Х.Баттулгын Баянголыг нэгжиж байх үед дайралтад өртсөн Н.Энхбаяр, Х.Баттулга нар өөрсдөө, сонин, телевиз зэрэг хэвлэл мэдээллийнхнийг дуудан ирүүлж, болсон явдлыг ард түмэнд хүргэдэг байлаа. Тэгэхэд баривчилгаа бол засгийн пиар байгаагүй юм.

Харин одоо бол баривчилгаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас зориуд зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн "сүрт" пиар болжээ. Угтаа "хүчийг харуулахуй, сүрийг үзүүлэхүй"-н цаад зорилго нийгмийг айлгах явдал л даа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан санасандаа хүрч байна. Хүмүүс айгаад эхэлсэн!

Британид Элчин сайд байснаа татагдаж ирээд шоронд хоригдсон Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нараар эхлүүлэн баривчлагдагсад дуу ч гарахаа байсан. Үнхэлцэг нь хагарсан бололтой, хөөрхийс.

Надтай хамт МАХН-ын Улстөрийн Товчоог огцруулах гэж өлсгөлөн зарлаж явсан Дорлигжав маань зүрхтэй, цөстэй л хүн байсан юмдаг. Цензүргүйгээр "шаалгаад", С1-ээр баривчлагдаж явснаасаа хойш бүр таг. "Чацга алдсан" бололтой, зайлуул.

Магнай Трейд, Петровис, Голомт, Худалдаа Хөгжлийн банк зэрэг том бизнесийн төлөөллийг толгой дараалан баривчлан сануулга өгөх ажиллагаа үргэлжлэн явсаар байна. Бизнесмэнүүд нь "гавлуулаад" байдгаараа айчихсан буй. Угаасаа л алдах юмтай бизнесийнхэн аймхай болоод бэртэгчин байдаг. Бизнесмэнүүд одоо 30-аад оныхон шиг "ханцуйндаа шивнэж" ярьдаг болжээ.

Ерөнхийлөгчийн багийнхан энэхүү "айлгахуй" операцийг жил хагасын өмнөөс төлөвлөн хэрэгжүүлсэн юм.

Эхлээд нээлттэй эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, олон тулгуурт гадаад бодлого зэрэг төрийн бодлого (политик)-ийг эрүүгийн гэмт хэрэг болгон зарлаж, хариуцан ажилласан төрийн томчуулыг гэмт хэрэгтэн мэт шалгаж эхэлсэн. Төрийн бодлогыг гэмт хэрэг болгох явдал өмнө нь ангийн тэмцлийн жилүүдэд л тохиож байсан.

Сүүлдээ бизнес хийхийг хууль ёсны байсан ч гэмт хэрэг хэмээн үзэх боллоо. Шинэ МАНАН-гийн бүлгийнхний талын бизнес хууль ёсны, бусад нь хууль бус мэтээр ангилагдах аж.

Түүгээр зогсохгүй нэгэнт бичигдсэн хуулиа баримтлан ажиллаж байгаа хуульчид, төрийн албан хаагчид мөн л гэмт хэрэгтэн мэт цоллуулах боллоо. 30-аад оны хэлмэгдүүлэлтийн өмнө мөн ингэж байсан юм.

Ийнхүү Ерөнхийлөгч Баттулгын багийнхан "айлгахуй" операциараа хүссэнээ гэмт хэрэг, гэмтэн болгон хувиргаж, олон нийтэд цензүргүй зарлах зэргээр цадиггүй даварлаа. Энэ операци монголчууд бидэнд их танил. Манай хойд хөршид Путины багийнхан яг иймэрхүү "айлгахуй" операци явуулан авторитари дэглэмээ тогтоосон!

Ерөнхийлөгчийн багийнхан хүмүүсийг айлгаж ичээгээд зогсохгүй, миний хамгийн эгдүү, зэвүүг зэрэг хүргэж байгаа зүйл нь 90 оны Ардчилсан хувьсгалыг маань "түүхийн алдаа", "өнөөгийн муу муухайн эхлэл" гэх мэтээр "цензүргүй түүх"-ээрээ дайрсан явдал. Сүүлдээ бүр ардчилал бол Монголыг Хятадын нөлөөнд оруулах бодлого байсан мэтээр "шааж" байна.

Ёстой хуцваа! Тэгэж ярих юм бол Ардчилсан хувьсгалын үр өгөөжийг хамгийн их хүртсэн хүний нэг бол Х.Баттулга мөн!

Би юуг ч тэвчиж чадна. Тэвчсээр чиг ирсэн. Харин амин голоос хайртай Ардчилсан хувьсгалыг минь гутааж харлуулахыг тэвчиж чадахгүй. Ардчиллыг устгахыг тэвчихгүй. Монголыг дахин Оросын "колони" орон болгохыг тэвчиж чадахгүй!

Чааваас Ерөнхийлөгч намайг ичээж айлгах гэнэ, чадахгүй ээ! Тэгэхийн оронд ардчилал, Үндэсний эрх чөлөөг маань оролдолгүй зүгээр орхичих. Монголчууд эрх чөлөөтэй байг. Би санаа амарч, өөрөө яваад өгнө!

Ерөнхийлөгч Баттулга, Уго Чавес (Чааваас) шиг "социализмыг сэргээх" гэж санаархахдаа Монголыг Төв Ази дахь Венесүэл болгох гэж байна. Монгол шинэ МАНАН-д булаагдсан уул уурхай, эд баялаг, төрийн өмч (улстөрчдийн өмч байдаг!) бүхий "хаалттай" эдийн засагтай орон болж байна!

Тэгвэл нэг юмыг мэдэх хэрэгтэй. Ард түмэн, нэг доллар арван мянган төгрөгт хүрэхийн цагт уурлана, тавин мянган төгрөгт хүрэхийн цагт жагсана, зуун мянгад хүрэхийн цагт "Шинэ манан"-гийн дэглэмийг түлхэн унагах хувьсгал хийнэ шүү! 

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (91)

  • Баясаа (137.44.89.41)
    Монголд ардчилал авчрахын төлөө тарактортой жагсаал хийж, плакат наасныхаа төлөө цаазын ял сонсож явсан хорин хэдтэй залуугийн зүрх сэтгэлд Монголыг сайхан болгох хүсэл мөрөөдөл үргэлж байсан. Энэ хүн бол улсын баатар бас ганцаардсан улс төрч юм. Жаахан дэмжлэг дутаад байхад худлаа суга гарууд учир мэдэхгүй сэдэв улс төржүүлж, мушгихаа больвол таарна!
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • иргэд олон түмэн (64.119.25.155)
    Салга,дээр нь зөнөг залгаж,ингэж улин хуцахын оронд хогын амьтанд олгогдсон улсын баатарын үнэмлэх тэмдэгийг буцааж өгөөд уг шагналын нэр хүндийг бодолдоо,чиний ухаан ухамсар хоёр дутанадаа.
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Пүрэв (122.201.22.249)
    Энэ нэг хүн бичээд байна уу? Ийм олуулаа байдгийм уу? Зарим нь бүр үнэнээсээ тэчъяадсан юм шигээ. Ийм шизонуудыг маш сайн цуглуулсан байна,хэн хаанаас сургадаг бнаа.
    2019 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.202)
    Бат үүлээ тэр офшорчидтойгоо нийлээд монголын жижигхээн зах зээлийн чинь бид атгаж байгаа шүү л гээд тохуурхан ард түмнийг доромжлоод байх юм хэлэлцэх юмаа тэр нэрийг нь дэвшүүлээд гаргаад ирсэн хүнтэйгээ удаан нүүрээрээ очоод яриачдээ та нар нэг намд цуг зүтгэж л явсан ш дэ монгол дахь доллар ханшийг хааш нь хөдөлгөхөөр хэдхээн л хүн валютын сантай хамт шийдэж байгааг ард түмэн харж л байна дээ
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Zochin (202.126.89.26)
    Yag vnen iim muu e/lugch e/ said ter hvvhen shig orilson um ene bvgdiig zailuulmaar bnaa
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Батүүл (103.212.118.61)
    Чаддаг аавын хүү бол чи улсын баатараа буцаагаад өгчих
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
    • Бат-Үүл
      Шаа шаалтуурын бандиа хи хи хи
      2019 оны 03 сарын 17
  • Зочин (122.201.24.69)
    Э.БАТ-ҮҮЛ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ "УЛСЫН БААТАР" ВЭ....???? ХУРААЖ АВ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ... ЭНЭ БОЛ ШУДАРГА ЁС, ШУДАРГА ҮЙЛДЭЛ ШҮҮ.... С.ЗОРИГИЙГ БАЙХГҮЙ БОЛОХОД Ч... магадгүй шүү....
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
    • Бат-Үүл
      Чаддаг аавын хүү бол чи улсын баатараа буцаагаад өгчих
      2019 оны 03 сарын 17
    • Монгол иргэн
      Э.БАТ-ҮҮЛ ИЧИГ, ИЧИГ, ИЧИГ....
      2019 оны 03 сарын 17
  • Зочин (202.9.42.8)
    Batuul ee zail zail.. chi umnu ni manangiin buzriig ehelj delgeh ni yaasiin. Medseer baij duigui yvj baisan novsh bizde.
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Enhelbeg (202.126.89.38)
    Zail zail
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (174.62.87.82)
    Haana hentei hiisen yariltslaga gedeg n bhgui bhiin. Deerees n ene shaasan maasan gedeg ugiig iim oroo bosgoo ued heleh hun bish. Ene bol zugeer l mungunii yas hayagchiin niitlel bn. Ehleed unshij bhdaa uur hureed huts mai gemeer bsan ch duustal n unshtal utga n aldagdaad ulaim tsaim hunii umnuus bichsen n medegdeed bn.
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • нямка (103.9.89.186)
    гэмт хүн гэлбэлзэнэ гэж хамгий муухай хүн
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Б (202.9.44.185)
    40 мянгатынхан гэж цээж дэлдээд хэрэггүй болов уу.Өөрөөсөа бусдыг тэнэгээр л бодох хүн юмаа.Нийгмийн хөгжлийн тохироо бүрдэж ардчилал гэх болсноос Бат-Эрдэнэ үүл ухаантайгаа бий болгоогүй байх.Өмнөхөө ярих болохоор 40 мянгатын атаман гэж мэддэг бусдыг санадаггүй.Монгол улс 40 биш шүү.Оюун-эрдэнэг бол оролдоод байх ч хэрэггүй энэ.Харин ямар гавъяаг ганцаар бий болгоод Улсын баатар болчихов оо .үүнийгээ тайлагнах л хэрэгтэй .Энэ цол танд зохихгүй байгааг дэргэд чинь байгаа эргүүнүүд доль үсрээд хэлдэггүй байх. 40 мянга энэ тэрэээ болиод Монгол улс гээд нүд чихээ зэрэг нээ.Одоо та өөрийгөө танихаа больчихоод байна
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
    • Зочин ямар гавьяа байгуулсан гэж баатар өгдөг байнаа үхсэн ацны баатар
      2019 оны 03 сарын 15
  • Зочин (59.153.113.68)
    Зоригийн хэрэгтэй холбоотой хулгайч даа
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • зочин (122.201.31.77)
    Та нар ардчилалыг авчирсан нь үнээн.Харин авчирчхаад өөрсдөө зэрлэгшүүлээд хаячихсан.Үр дүнд нь Монгол орон нэг иймэрхүү л болж дээ.Тэгэхээр цээжээ дэлдэхээсээ ичих хэрэгтэй.
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Батүүлийг дэмжигч (202.21.118.90)
    Бат-үүл дуугарах хэрэгтэй . Манчүүд Манан гэсэн нэрийн дор эсрэг намаа унагаж юуч хийгээгүй 3 жил ЖДҮ, 51 хувь гэх мэт муу муухай бүхнээ дарах гэж амиа тавих гэж бна. Өнгөрсөн саруудад С.Эрдэнэ маш зөв дуугарч бсан шүү. Өнгөрсөн бүх юмыг харлуулж бна . Бид 90 онд сэтгэлээрээ Ардчилалыг дэмжиж бсан шүү
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • SS (66.181.168.8)
    ЗӨВ
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зэвүү дургүй нь зэрэг хүрсэн хүн (202.21.127.206)
    доллар 10 мянгад хүрвэл ч гэх шиг ийм юм мөрөөдөөд сууж байдаг идээчин уугч байнашдээ өөрөө!!! тэгээд ард түмнийг хагаралдуулж байж өдөөх санаатай, дундаас нь ашиг хараастай энэ хэн бэ ер нь... муу хар ..... чинь энэ хорвоогоос тонил чи муу .....!!!!!!!!!!!
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Gal (66.181.161.121)
    40 myngatiin luivarchid negniigee umuurnu gech uu.yu unshichvaa
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Баабар Стайл (202.126.89.113)
    Юу гэнэ үү? Доллар 10 хүрвэл гэнэ үү? Хамгийн сүүлд хэзээ ямар ном дуустал уншсан бэ? Яахав бухимдаж болно, гэхдээ нас намбаа бодсон ч утга төгөлдөр, логиктой бичих хэрэгтэй шүү дээ.
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
    • Зэвүү дургүй нь зэрэг хүрсэн хүн
      Ард түмнийг өдөөж дайн гаргаж дундаас нь ашиг, мөн өөрийгөө цэвэр авч гарч амьд үлдэх гэсэн хөөрхийлөлтэй санаа нь чааваасдаа гэж...
      2019 оны 03 сарын 15
  • ок (202.179.25.146)
    Элбэгдөрж Зоригийг алаагүй гэж гүрийж хууль шүүхийг атгасан гэвэл май шүү,энэ муу салгалсан саарал толгойт саяхан л Элбэгдөржийгөө хэрэг илчлээд өөрөө зугатааж би баригдаад үлдэх нь гээд зүрх нь зогсох гээд ВАЛИДОЛ-ын хордлого болоод үхэх гэж байсан салга шаар саяхан Илжигдорж нь ирээд би шүүхийг худалдаад авсан гэдгээ батлаад өгөр салгад БООВОО хөхүүлчихэж л дээ,хуцна биз муу алуурчид бүх хэрэг чинь удахгүй илэрнэ
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Сайн сайханы төлөө (66.181.160.7)
    Ардчилалын 29 жилийн хугацаанд Монголын үндэсний бүх үйлдвэрүүд хааалгаа барьсан. Монголд хэн мөнгөтэй байна тэд нь төрийн албаны хамсаатан луйварчид. Хэрэглээ их цаг хугацааны хувьд өөрчлөгдсөн ч иргэдийн 60 гаруй хувь нь ядуу. Монголчууд ийм ардчилал хүсээгүй ээ муу үүл минь. Элбэгдорж, Бат-Үүлийн сайнд ардчилал болоогүй. 1986 оноос эхэлсэн Дэлхий дахины ухамсрын шинэ сэтгэлгээний хөдөлгөөн манай орныг орхиогүй юм. Тэр цагт та хэд нэг их ардчилагчид гэж гарч ирсэн. Зоригийн санаа бол та нарынхаас огт өөр байсан юм. Үүний араас Гончигдорж, Да.Ганболд, буурал Бямбасүрэн гуй, Хурц, Гунгаадорж гэх зэрэг маш олон хүний сайхан сэтгэл хөдөлсөн боловч Бат-Үүл, Элбэгдоржтон тэдний бодлыг тас зогсоож, өөрсдийн шуналын төлөвлөгөөний үймээн, будилианыг хийсэн. Та нарын буруутгаад байгаа төрийг 40 жил барьсан Ю.Цэдэнбал өмссөн хувцас, хэсэг номноос өөр хөрөнггүй, Ж.Батмөнх хувийн 4 х 8 жижиг байшинтай, өөр мэдүүлэх хөрөнгөгүй, хоёр 10 литрийн бедоноор усан сангаас ус аваад гэр рүүгээ амар тайван алхаж явдаг байсан юм. Өнөөгийн ардчилалд байгаа өндөр боловсролтой, сайн сайхан санаатай бүх хүн нам цохигдож, хорон муу санаатай шуналтнууд ардчилалын нэр барин үхэтлээ зууралдаж байна. Өнөө үед хагартлаа баяжсан, хөрөнгөө хамгаалахын төлөө ухаангүй зүтгэж яваа Худалч, луйварчин Элбэгдорж, гудамжны хулигиан Бат-Үүл, жинхэнэ офшорчин Х.Баттулга, байнга шүд зууж, хөмөсгөө зангиддаг, улс төрийн алуурчин Зандаахүүгийн Энхболд, Эрдэнэ, Эрдэнэбат нар болон тэдний хамсаатнууд бүгд төрөөр тоглож, ард түмнийг доромжлогчид. Эднийг ардчилалаас зайлуулаагүй цагт манай улс хэзээ ч өөдлөхгүй.
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Элбэгээгийн мафи сонотугэй (71.205.205.26)
    Баттулга чи. Оросын боов долоосон псда чи ч гэсэн луйварчдынхаа хайчинд ухнэ .Одоо л эх оронч болох гээд жужиглээд байгаа нь эд хоронгийн толоо хуучны хулгайчуудтайгаа муудсанаас цаашгуй .Цаг нь ирэхээр захын золбин бацаан гэдсийг чинь онгойлгоно.Ухэж талд орохоосоо омно Элбэгээ Батуулийн мафийг соноовол ард тумэн уучилна .Муу муухайг чинь мартана оор юмгуй дээ
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
    • 123
      битгий архи уучихаад нэт-эд орж бай харьж амар архичин пизда минь
      2019 оны 03 сарын 15
  • Ардчилал гэдэг тэр гое чихрээ та хэдэн луйварчид л хуртсэн .Удахгуй та нар цусаараа толно. (71.205.205.26)
    Социализм коммунизмаар айлгадаг арга чинь хоцрогдсоон .Батуул та ардчилал гэдэг тэр сайхан юмаа найзууд хуутэйгээ нийлж хулгайлж завших зэвсэг болгосон шуу дээ одоо оройтсоон . Одоо хогшин хонины насгуй бол луйварчид та нарт хэн ч итгэхгуй
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Элбэгээ Үүл хоёр Зоригийг алсан (71.205.205.26)
    Элбэгдорж найз чинь олон хүнийг дарамталж шоронд хийж эд хөрөнгийг нь булааж байхад ус балгачихсан юм шиг байсан биз дээ та гуай .Элбэгээ та 2 Зоригийг алсан болохоор мөнхийн холбоотнууд биз дээ
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.160.72)
    Хөөрхий дөө баатар минь дээ Хотоосоо 40 мянгатаасаа гарч сэтгэ л дээ. Эх орон гэж Улаанбаатрыг хэлдэггүй юм ш дээ.Эх орончид гэдэг чинь ч 40 мянгатаас төрөөгүй Танай тэр 40 мянгатаас чинь шоронгий атаманууд эрлийз хурлийз би?ээ үнэлэгчид,хулгайч луйварчид эсэн бусын л юм гарч байснаас ............яахав шинэ соёлын сэхээтнүүд боловсорч гарсныг үгүйсгэж болохгүй ээ.Тэглээ гээд 40 мянган кв/м газраар улсыг төсөөлж боломгүй мэт
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
    • Zochin
      Sainan, zub khellee.
      2019 оны 03 сарын 15
  • Монгол улсын баатар монголын төрийн мөнгийг хүүтэйгээ завшсан хэмээн хуулийн байгууллагад дуудагдан явааг зурагтаар гарахыг хараад үнэхээр нутрах юм. Наад баатар гэсэн эрхэм цол тэмдгийг төрд буцааж өгөөч. Тэгээд олон юм ярь (66.181.176.104)
    Салга
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Ардчилсан хувьсгалын партизан (202.21.106.161)
    Чи л баатар болж бүх юмыг завшсан байх Ардчилалын төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж явсан бүх хүмүүс байдаг байрандаа байж л байна.Юу гэж ардчлалын төлөө зүтгэв гэж бодогддог. Болохгүй бүх зүйлийг ардчлалын толгойлогчид хийлээ.ичмээр яТа нар л ардчилсан хувьсгалыг гутаасан. Одоо шал худлаа ярихаа боли.Ард түмнээсээ уучлалт гуй
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.23.65)
    За яах уу тийм байдгийн байж. Тэгвэл энэ хүн зөв ч бай буруу ч бай бүх найз нараа өмөөрдөг байсан юм байж. Баттулгыг өмөөрч байгаа биш ч энэ цаг дор ард түмэн энэ асуудлыг зөв гэж харж, баттулга, оюун-эрдэнэ ч болтугай хүнийг дэмжихгүй бол болохгүй ийм өрөвдөлтэй, арчаагүй болгосон, ийм ядуу дорой болгосон хүмүүсийн нэг нь яах аргагүй бат-үүл өөрөө мөн ш дээ. Ёстой яршиг л байна. 30 жилийн ардчилал чинь эцсийн эцэст 30 гэр бүлийг л сугартал, одоо бүр давартал тэтгэснээс өөр гийгүүлсэн юм байхгүй шүү
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (24.254.11.206)
    Ард түмнийг тэнэг, харанхуй гэж үздэг байсан үе чинь өнгөрсөн шүү Батүүлээ. Боддог сэтгэдэг, ялгадаг салгадаг болсон. Хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Zuv l yum bichsen bhad yug n eserguutseed bgaan bol, uuruu nuguuduuliin neg bh n uu
      bi
      2019 оны 03 сарын 14
  • Борхүү (64.119.17.140)
    Луйварчидыг гуйж толгойг нь илээд байдаг цаг өнгөрсөн.сайн цагын эхлэлийг үздэг л юм байна
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Хишгээ (202.126.89.78)
    Удахгүй Жэнко ялна. Тэгээд монгол сүйрнэ. Хохьчин ээ Батүүл ээ. Тэжээсэн бяруу чинь тэрэг хэмхчиж байна. Одоо яая ингэх вэ
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Гадаадаас (89.107.157.151)
    Яахаараа Зориг агсан; Элбэгдорж, Бат-Үүл хоёрт Ганц хутагт өрөө бэлтгэж байсийм болоо. Энэ нэг юм сануулчихлаа!!!
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Хvн (150.129.142.217)
    Боловсрол, Эрvvл мэндийн салбар дампуурч дууслаа. Батvvлээ хамсаатангуудаа дагуулаад эмнэлэгvvдээр яваад vз. Тэнд ард тvмэн ямархуу байдалтай байгааг очоод vз. Ард тvмэн та нехдvvдийг хvлээж авахгvй vзэн ядаж байхад худлаа цээжээ дэлдэж ард тvмэн гэж ярьдагаа больж vз. Хийх цаг vедээ хегжvvлэх боломжтой байсан цаг vедээ улс Монголын телее юу ч хийгээгvй та нар шиг хувалзнууд хол очиж хуц. Одоо ард тvмэн, ардчилал алтан харайцай гэж салгалахаа боль. Идэж болох бvхнийг хулгай хийж идлээ та нар. Яасан цаддаггvй сэтгэл вэ.... 5 залуу болон жинхэнээсээ шударга бус явдалтай тэмцэх цаг болсон байна. Ард тvмний тэвчээр дээд хязгаартаа хvрлээ. Халх Монголын заяа их. Одоо л бэртэгчингvvдээсээ салахгvй юм бол never will be. /Сайханбилэгийн мэддэг vгнээс авлаа/ Шинэ манан vvсэх гэж байна гээд солиорцгоох юм. Битгий тэгэж ард тvмний тархи уугаах гэж оролд та нар. Харин ч ард тvмэн хариуцлага тооцохоор шинэчлэлт хийж байгаа ЗГХЭГ-н дарга болон залуучуудаа дэмжиж байгаа.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Bat-Vvld 5 zaluu bolon turiin gurvan ungurlugiin ard tvmniikhee tuluu abch yabuulj taalagdakhgvi bolokhoor vkhlee. Saatal tolgoigoo tevreed,Elbegeeteigee khamt nuguu gazartaa zalar salga mini.
      2019 оны 03 сарын 14
  • Иргэн (66.181.179.181)
    ЕРӨНХИЙЛӨГЧ, ЁРӨНХИЙ САЙД ГЭЭД ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД.....
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Таар шуудай ч бас хүний хэрэглээ харин чи бол хог шаар хоосон толгой
      2019 оны 03 сарын 14
    • Зочин
      Таар шуудай ч бас хүний хэрэглээ харин чи бол хог шаар хоосон толгой
      2019 оны 03 сарын 14
  • Иргнэ (66.181.179.181)
    ЯГ ҮНЭНГ БИЧСЭН БАЙНА. ӨНӨӨГИЙН ТӨР ЗАСАГ МОНГОЛ ОРНОО СҮЙРЭЛРҮҮ МАШ ХУРДАЦТАЙ ХӨТӨЛЖ БАЙНА.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Ардчилал (59.153.115.61)
    Ардчилалын 29 жилийн хугацаанд Монголын үндэсний бүх үйлдвэрүүд хааалгаа барьсан. Технологи нь хоцрогдсон гээд хааж буйд нээж бас болно оо доо. Монголд хэн мөнгөтэй байна тэд нь төрийн албаны хамсаатан луйварчид. Хэрэглээ их цаг хугацааны хувьд өөрчлөгдсөн ч иргэдийн 60 гаруй хувь нь ядуу. Монголчууд ийм ардчилал хүсээгүй ээ муу үүл минь
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.21)
    Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг энэдээ...
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Н (43.242.243.47)
    Монголд ардчилал зохимж муутай байна.Америкт бол..
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.27.183)
    Айгаагүй хүн болох гээд үхтэлээ үнхэлцэгээ хагартал айж байж өрөвдөлтэй юмаа. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж хамгийн гэмтэй хүн чи мөн шүү.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Дахин хууртахгүй монгол хүн (202.9.43.53)
    Битгий сүржигнэ. Бат үүлээ орос орон олигархиудаа дийлэхээ болиод яг ийм арга хэмжээ авч байж зөв замдаа орсон юм. Бусдаар та нар шиг нохдууд ард түмний аль өнгөтэйг өмчилчхөөд арилаад өгнө гэж санавуу
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (176.215.240.108)
    зоноглоод баларч бнаа хулгайгаа нуух гээд нуман тулгуурт бнаа
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.23.107)
    Гал хамуудаа тулаанд уриалж байгаа царай нь юмуу эсвэл намайг битгий хаяаарай гээд байгаа юм уу.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Saikhan khellee.Naad saaral tolgoit chin gantsaaraa bish khvvgee bas khulguu chirch odloo l doo.
      2019 оны 03 сарын 14
  • Зочин (202.9.43.156)
    Өө ямар муу амтай салга вэ. 40000-ийн талбарт чулуугаар байлдаж улсын баатр авсан гээл. Төр чадалтай байх социализм төр сул байх ардчилал гэнээ чааваас. Ардчилал дэмжих америкийн сангаас ээлжит цалингаа авчээ манай баатар баатраа ч хатдаа
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • hi. . (103.229.122.166)
    bi batuuliig demjdeg .uls torchidoos arai l amitai ni shuu dee. gehdee eronhiilogch er said hoyrtoi itgehees oor arga bidend chini baihgui bolson .edgeer zaluus odool chadval chadana chadahgui bol hetsuu l bh bh daa
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.20)
    40н мянгатынхан л гэнэ. Баахан дарга нарын хүүхдүүд байсан. Уриалж уриалчихаад цагаа тулахаар аав ээжээрээ яриулаад л алга болно. Жинхэнэ Түгжилүүд.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.177.107)
    ХОГЫН ШААРНУУД ЗҮРХТЭЙ Ч ГЭХШИГ ТОМ ШҮДГҮЙ ӨМХИИ АМ БОЛСОН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД АРДЧИЛАЛ ГЭЖ ХУДАЛАА ГУАГЛАХААС ӨӨР ЮМГҮЙ БОЛСОН АРЧААГҮЙ Л А Л А РУУД
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • 90 оны жагсагч (103.57.93.137)
    Эрдэнийн Батхуу хаанаас 70 сая доллар гаргаж 49% руу оруулсанаал тайлбарла.Ардчилалд санаа зоволтгуй ард иргэдээ даатга
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.224)
    Гоё шаасан Батүүлээ, доогуур жонхуугийн хар бичээчид сүргээрээ, одоо болсоон, арай даварч бн, улсыг минь сйдлэх нь бн шүү, монголчууд арай ч ийм боловсролгүй жонхууг дагахгүйээ
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (59.153.113.223)
    "Айлгахуй" операци биш байхаа. Ардчилал нэрээр идэж ууж, замбараагаа алдсан нийгмийг журамлаж байгаа үйл явц гэж ойлгож байна. Улс төр бизнестэй хутгалдаж байгаа буруу тогтолцоог зөвтгөх эхлэл байх. Ардчилсан намын лидер байсан хүмүүс хоорондоо хөлөө жийлцэж байгаа нь ардчилсан нам нуран унахад хүргэж, 9-хөн суудал авсан. Улс орноо яаж хөгжүүлэхээ мэдэхгүй зөвхөн хувийн шунахай сэтгэлээ барьж чадахгүй гаднын зөвлөхийн заавраар эх орноо цөлмүүлж, зөвхөн өөрсдөө, өөрсдийгөө тойрон хүрээлэгч нараа баяжуулж байлаа. Одоо ардчилалын анхдагч нар хууль шүүхээр байцаагдаж эхэллээ. Энэ бол зүй ёсны үзэгдэл болж байна. 1937 оны хэлмэгдүүлэлттэй адилтгаж болохгүй. Цэвэр өөрийнхөө хөдөлмөр, авьяас чадвараар хөгжиж, хөрөнгөжиж байгаа хүмүүсийг огт буруутгаагүй, тэднийг байцаагаагүйг Бат-Үүл эрхэм ойлгож байгаа. Элбэгдоржийн бүлэглэл бусад бүлэглэлтэйгээ тэмцэлдэж байгаа юм шиг л ойлгогдоод байна. Буруу ч ойлгож байж болох юм. МАН+АН-н лидерүүд нэгдээд МАНАН-г үүсгэж болж байгаа нь цаашид нэг намын системтэй байж болохыг үгүйсгэхгүй байна.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Bi (66.181.161.23)
    Batuul bitgii chachag ald udahgui chinii yaj bayjsaniig todorhoilh bolno erguu dagz
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Монгол (150.129.142.217)
    Соц vед дарга нарыг тусгай хангамж эрх ямба эдлэж байна, ард тvмэн ядуу байна гээд хувьсгал хийсэн. Ардчилал гараад яасан батvvл, эбо нар тухайн vеийн дарга нараас илvv хангамж эдлэж ард тvмний амьдрал бvр доройтсон. Ардчилал гараад ард иргэд гадаадад зорчихоос еер еерчлегдсен юм юу байгаа юм бэ. Жирийн ард тvмэн vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлж чадахгvй байна. Зерчилийн хуулиа еерчилж сайжруул. 1990 онд бvгд ижил гараанаас эхэлсэн гэтэл та нар еерсдийгее хар ард тvмнээ хар энэ чиний хийхийг хvссэн ардчилал уу. Ийм байдалд хvргэсэн хvн бол чи. Монгол улсад юу хийсэн гэж улсын баатар болсон юм бэ..???!!!!!!
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.61)
    Үүлэн үс нь эвгүйтэж мэдэхээ гадарлаад үүгээрээ Элбэгдорж, Дорлигжав, Сайханбалаг,Баяр, МСи Эс , олигархиуд, 40 мянгатынхан, хуйвалдагч хууль шүүхийнхнийг, ардчилсан намын үл ойлгогч нарыг тэмцэл хөдөлгөөнд уриалж бна. Үүлэн үстээ Каплагийн татварын 34 тэрбум төгрөгийг цагаатгах нэрийдлээр шоронд очиж ганцаарчилан уулзахдаа хэдийг нь авилгад авсан бэ?
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Vvl Kaplaatai uulzsan uym uu? Estoi sonsoogvi medeelel baina.Yamar ch baisan Elbegdorj Bat-Vvl khoer 35 terbumaas khooson khotsroogvi ee! Ter 7 surguuli barikh mungu baikhgvi uy!
      2019 оны 03 сарын 14
  • Зочин (202.126.89.229)
    Ene shunaliin dev nuguu ardchilalaa yrisaar l, anhdagchaa yrisaar l bn huurhii. Odoo tsadsan bolov uu...
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Эзэн хааны нийгэмлэг (66.181.160.35)
    Бат Үүлээ. Яг чиний бичсэн зүйл болж бна. Чамтай хамт байх нь нэр төрийн хэрэг гэхээсээ,монгол орны хувь заяаны асуудал болж бна. Чамтай хамт байх болно.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Иргэн (2.124.194.130)
    Ардчилалыг ард түмэн хүссэн, дэмжсэн хийсэн. Гэхдээ ийм ардчилалыг хүсээгүй. Хүзүүгүй хүн та нарт итгэж байсан харамсалтай нь хувалз шиг та нар сорж Монголоо туйлдуулж хаячхаад одоо юу гээд уйлан алдаад байна. Өөрсдийгөө ардчилал нэрийн дор хөрөнгөжүүлсөн та хөрөнгөө өуцааж тушааж, шорондоо морил, битгий өөрийгөө монгол улсын баатар гэж байгаарай... Чиний хэлдэгээр өмнөөс чинь миний бөгс улайгаад хэцүү юм.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Худалч (202.9.45.161)
    Энэний хүү нь ПИК ДЕВОЛОПМЕНТ гээд Эрдэнэтийн 49%д орооцолдсон компаний эзэн гэдгийг маш сайн мэднэ. ЭРДЭНЭТ яригдахаар шээс алдаж байнадаа. Удахгүй чацага алдар болтугай л гэядаа
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Иргэн (66.181.161.20)
    30 жил угаадасаар тархи угаасан хүмүүс яах арггүй мөндөө. Ардчилал эрх чөлөөг хаа холоос энэ хэд нуруундаа үүрээд Монголын нүдийг нээсэн юм шиг тархи угаадаг. Тухайн үеийн Батмөнх, Жасрай бас бус удирдлагуудын оруулсан хувь нэмэрэр л олдсон. Тухайн үеийн мэргэн ухаантнууд энэ хэдийг өнөөдрийн 1 өдрийн дотор Х-тайлангаас шууд 400 сая $ тон болгосон хүүхэлдэй шиг урдаа барьж ашигласаныг ойлгох хэрэгтэй. Харин энэ хэд тухайн үед яг үнэндээ юу хийж бснаа ойлгосон ойлгоогүй нь хамаагүй. Монголыг ядуу орон болгосонол ойлгох хэрэгтэй. Одоо зүгээр арилж үз Батүүлээ
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Алтай (202.9.42.6)
    Яагаад баттулга ерөнхийлөгчийг үүл баатар дандаа дайраад эсэргүүцээд бгмболдоо нэгл учир бндаа зоригын аллагатай холбоотой юм биш бииз ,,, үнэн хэдээд хахагдана түүх үнэн гарнааааа
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Zorigiig nuhsan hun bol yah argagui Uul daalgavar ugsun hun ni Elbegdorj gej minii zun sovind buusan yag taarsan odoo ene hoer duugui buruuga huleej shorond oroh beltgelee bazaa hereg hiisen hunii tolgoitoi us ih hurdtai buuraltdag yum shu yaj ch melzeed nemergui Edorj Uul hoeroo hutultsuud shoron luugaa hurdan yav uur garts ta hoert baihgui .
      2019 оны 03 сарын 14
  • Зочин (66.181.161.111)
    Хахаха тулаанд биесээ орхидоггүй ч гэх шиг МАН, АН 2 нам адилдаа адил годилдоо годил луйварчид ирэх сонгууль ч ёстой сонин юм их болох байх даа
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • МАХН ыг сонгохгүй. Сонгож болохгүй. Чм
      2019 оны 03 сарын 14
  • ENHEE (66.181.176.11)
    нохой мин чи 20 онд уих,итх байтугай сөх- ийн даргач хийж чадахгүй лааз өшиглөх болно доо !!!!!!!!!!!!!!!
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Монгол Иргэн (122.201.21.28)
    ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ... ЭНЭ "САЛГА АМБАН"-д олгосон УЛСЫН БААТАРЫН "ЦОЛ, ТЭМДЭГ"-ийг ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ...
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.16.47)
    Батүүлийн байгуулсан ардчилал бол дүр эсэгсэн ардчилал байсан коммунизмаас ч аюултай яг одоо монголын ард түмэн хөлс цусаараа энэ нийгмийн золиос болсоор байна монголын төр түүхэндээ хэзээ ч байгаагүй аймшигт аллага харгис тамлалыг ард түмэндээ дүр эсэгсэн ардчилсан нийгмийн үед хийлээ одоо ч хийсээр байна монголын ард түмэн барууны шоронгийн амьдарлаас ч долоон дор амьдралтай харгис шорнжсон нийгэмд амин хувиа хичээн айдас хүйдастай амьдарцгааж байна ямар юмных нь ардчилал байдаг юм хаана байна тэр ардчилсан нийгмийн амин сүнс болсон ахуй
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Монгол
      Яг үнэн
      2019 оны 03 сарын 14
  • Ард (66.181.185.118)
    За салга хулгайч минь үхсэн баасны чин ардчилал.Улсаас хулгай хийж хүүгээ дэмжихийг чин хэлэхгүй шүү.Наад зах нь
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Эрхэс (202.9.43.38)
    Бат-үүл баатар ер нь голоор нь хэлнэ дээ. Ямар нэгэн бүлэг францид ордоггүй ,урваж шарвадаггүй шударга зан нь өөрт нь их гай тарьсан юм.Монгол төрд ийм хүмүүс л хэрэгтэй байна. Төрийн хар хүн ховордсон болой.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Би (106.102.129.44)
    Ард түмнийг айлгаад бна гэж юу яриад бнаа хэдэн хулгайч луйварчид л хулгай нь илрээд айж бгаа байх даа
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Баяр (202.9.42.125)
    Батүүл үнэнийг яг голоор нь олж хэлсэн байна энэ үйл ажиллагаа удаан үргэлжилвэл монгол улс удахгүй сүйрлийн ирмэгт хүрч попууд луйварчин хулгайч нарыг Ливийн Каддафийг ард түмэн нь нухаж хаясан шиг тархийг нь хага цохиж алаад дуусах байх.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Ireedui
      Ok
      2019 оны 03 сарын 14
  • Зочин (176.215.244.166)
    энэ салга юм бух юмыг иэлнэ хун яаж алахыг ч мэднэ
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (176.215.244.166)
    энэ мал цагдаагийн ажил мэдэхгуйл дээ
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • BAТ
      Чи тэгээд хүн байх уу
      2019 оны 03 сарын 14
  • Зочин (66.181.160.85)
    Хулгай луйвар хийсэн л бол хариуцлагаа үүрэх ёстой. Ардчиллынхан юм чинь юу ч хийсэн яадаг юм гэхгээд бга юм уу.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.217)
    Төвлөрсөн эдийн засгийг нурааж, хуримтлагдсан хөрөнгийг хувьдаа бага үнээр цөөн хэдэн хүн авдаг тогтолцоог бий болгож, Ардчилалыг арай л буруу гараар явуулсан хүний нэг дээ. Одоо л хөлөө жийлцэж эхлэж байна даа.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
    • Содном
      Зөв ардчилал гэж ямар байдаг юм бэ? Та аргачлалыг нь манай ард олонд зааж хэлж өгнө үү?
      2019 оны 03 сарын 14
  • zochin (202.9.45.220)
    ardchiliin toloo zutgej yavsan ta baitugai jiriin irgen gadnaas haraad uu bolood bnaa mongol oron mini gazar shoroog mini yah geedbnaa yayadaa ur huuhed mini yah boloo gej sanaa zovij sergel ovdoh bolloo shuu uanadaa olon tumen minee
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Үнэн (203.91.119.94)
    Бат-үүл ч үнэн гүйцээгдэж байна даа. Хүү дээ тендер авч өгсөн чинь үнэн шүү дээ. Олон мянган монголчуудын Газрыг бага үнээр хулхилдаж авдаг африкийн бага буурай орнуудын луйврыг Дахин төлөвлөлт нэрээр хэрэгжүүлсэн. Дорлигжав чинь үнэн гүйцэгдсэн, араас чи орно, очих газраа оч доо
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 3 цаг 2 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 3 цаг 29 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 6 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 6 цаг 22 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 6 цаг 38 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 6 цаг 50 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 6 цаг 56 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 7 цаг 2 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 7 цаг 6 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 23 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил...
Top