x

Ж.Эрхэмбаатар: Хуулийн систем рүү дайрах үзэгдэл хэрээс хэтэрлээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнд Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулж буй Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж байгаа асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд Ананд адвокатс хуулийн фирмийн партнер, хуульч Ж.Эрхэмбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөх эрхийн баталгаа сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр, “Хуулийн систем рүү дайрах үзэгдэл хэрээс хэтэрлээ. Эрүүгийн хэрэгт хэн нэгний эрх ашгийг хамгаална гэдэг бол хүндрэлтэй болсон. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан цагдан хорих хугацааг сунгаж байна гэж прокурорууд ярьдаг боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөх эрхийг баталгаажуулсан сайн зохицуулалт байгаа. Гэвч хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох эрх зүйн орчин хомс байна” гэдгийг онцолсон.

Түүний дараагаар, Төрөөс төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь сэдвээр Хууль зүйн туслалцааны төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Наран-Отгон илтгэл тавьсан.

“Үндсэн хууль болон бусад хуулиар өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах иргэний эрхийг баталгаажуулсан байдаг. Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцид ч эдгээр эрхийг баталгаажуулсан. 2004-2006 онд Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр Хэнтий аймаг болон СХД-т Эрх зүйн туслалцааны төвийг ажиллуулж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар 21 аймагт Хууль зүйн туслалцааны төвийг 31 газарт байгуулсан. Хууль зүйн туслалцааны төв нь бие даасан хуультай болсноос хойш 2014 оноос иргэдэд үйлчилж эхэлсэн. 2018 онд нийт 180 иргэнээс хүсэлт авч, 141 иргэнд өмгөөлөгч томилон ажиллуулсан. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцааг хэрхэн үзүүлж байна вэ. Утсаар болон биечлэн туслалцаа үзүүлж байна. 2017 онд өмгөөлөгчдийн дунд үнэ төлбөргүй зөвлөгөөг хэнд үзүүлэх шаардлагатай вэ гэсэн судалгааг явуулахад 90.9 хувь нь сэжигтэн яллагдагч, 50 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 43.1 хувь нь хохирогч, 43.1 хувь нь насанд хүрээгүй этгээд гэж хариулжээ. Иргэн, захиргааны хэргийн оролцогчдод төлбөргүй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай юу гэж асуухад 40.9 хувь нь тийм, 40.9 хувь нь зарим тохиолдолд, 18.2 хувь нь үгүй гэсэн хариулт өгчээ” гэсэн.

Тэрээр 18 нас хүрээгүй хохирогч, төлбөрийн чадваргүй хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд хууль зүйн туслалцааг төлбөргүй үзүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай байна гэлээ.

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцож байгаа хуульчид үг хэлсэн.

Хуульч Батхүү:

-Сүүлийн үед өмгөөлөгчдийг ажлаа хийх явцад нь гутаан доромжлох, мэргэжлийн ажлаа хийх явцад нь дайрах явдал утгаа алдсан. Сентерра гоулд, Очир төвийн хэрэг дээр өмгөөлөл үзүүлсэн өмгөөлөгчдөд тийм зүйл тохиолдсон. Бид өөрсдөө ажлаа тайван хийж чадахгүй бол бусдад тусалж чадах уу үгүй юу. Хуульчдын холбоо энэ тал дээр дуугарах ёстой байна. Би Хуульчдын холбоонд жилд 400 мянган төгрөгийн татвар төлдөг. Үүнийхээ хариуд ямар ч тусламж авч чадахгүй байна. Өмгөөлөгчдийн холбоо бас байна. Энэ байгууллага яаж хамгаалах вэ. Хуульчдын холбоо Шангри-Ла дээр бүтэн өдөржин хуралдаад зөвлөмж гаргаж, УИХ-д хүргүүлсэн гэдэг. Тэр зөвлөмж нь тэгээд хэрэгжиж байна уу. Үүний оронд процессын хуулиудад өөрчлөлт оруулбал яадаг юм бэ.

Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд:

-Үр дүн хэрхэн гарахыг шууд үнэлэх боломжгүй. Хууль тогтоогч нар хэрхэн хүлээж авах вэ гэдэг өөр зүйл. Таны хэлдгээр тодорхой хэлэлцүүлгүүд үр дүнтэй байх ёстой. Шүүх, прокурорын байгууллагаас хүмүүс оролцож байна. Өнөөдрийн үйл ажиллагааг бичлэг болгож байна. Өнөөдөр уулзсаных нээлттэй байдлаар яриад явбал үзэх, танилцах хүмүүс нь анхаарах болов уу.

Хуульч Ж.Эрхэмбаатар:

-Хуульчдын холбоо байх эсэх асуудал яригдаж байгаа. Хуульчдын холбоо өөрсдөө эрхээ олгож, хүчингүй болгох бүтцээ хийсэн. Өнөөдрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байгаад талархлаа. Хариуцлагын тогтолцоог тодорхой болгох талаар санал байна уу. Тогтолцоогоо хамгаалах тал дээр нэгдэж дуугаръя гэсэн уриалгыг санал хэлэх гэсэн юм.

Өмгөөлөгч Л.Данзанноров:

-Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэлтийн хугацааг богино тавьснаас болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад бэрхшээл учирч байна. Гомдол мэдээллийг тав хоногт ямар нэгэн шийдвэр гарах ёстой. Энэ тав хоногт гомдол өгсөн, гомдолд дурдагдсан хүнээс тайлбар авч л амжиж байгаа. Хохирогчоор тооцож ч амждаггүй. Энэ хугацаанд хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн эрх бүрддэггүй. Өмгөөлөгч хүн процессын хуульд заасан эрхээ мөрдөгчөөс асуух ёсгүй. Гэтэл хүсэлт гаргасан бол мөрдөгч, прокурор, шүүх хангах ёстой байтал энэ эрхийг хэрэгжүүлж чадахгүй байна.

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Өчигдөр 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Өчигдөр 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Өчигдөр 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Өчигдөр 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Өчигдөр 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Өчигдөр 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top