x

Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр нэг ширээнд суувал яасан юм

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх “Цензургүй яриа”-нд орж гэнээ. Энэ голоор нэг яриа. Ц.Элбэгдорж нь сандраад “Би ч гэсэн гүйгээд очий. Цаг сунгаад жаал сууя. Эзнээсээ асуучаад эргээд яриарай” гэж сэтгүүлчээс гуйж. Одоо Х.Тэмүүжин гүйж очоод “Сарангэрэлийг хэрхэн хар тамхинд оруулснаа” Л.Мөнхбаясгаланд ярьж өгвөл монголчууд бараг л ялчих гээд байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганаар АТГ-ын даргыг солих асуудлыг оруулж хэлэлцүүлэх юм гэсэн. Араас нь залгаад Ц.Элбэгдоржийн томилсон бүх шүүгч нарыг солих байх. Тэгээд л хонгил цоо шинэ, цэв цэвэрхэн болж шинэ эзэндээ үйлчилж эхэлнэ дээ.

Л.Гансүхийн хувьд “алдсан хүн арван тамтай” гэдэг болж байгаа. Хийгээгүй хэргийн төлөө хоёр жил суугаад гарсан хүн аргагүй. Хонгилын эзэн солигдвол хэргийг нь цагаатгаж ч магадгүй. Гэхдээ яах л бол...

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хуулийн байгууллагын эрх мэдэл рүү шургаж ороод байгаа Ерөнхийлөгчийн гар, хөлийг тасдахаар” баахан хуулийн төсөл санаачилж, түүнээсээ болоод Засгийн газраа хөмрүүлсэн хүн. Харин одоо Х.Баттулгад тэр эрх мэдлийг нь улам бөхөлж өгөх хэрэг байгаа ч юм уу. Тийм эрх мэдэлгүй байхдаа л Хууль зүйн сайдын хөнжилд “хүүхэн шургуулж” дөнгөдөг байсан хүн шүү дээ. Одоо бол “хуулийн хүчээр” хийдэг болох юм байгаа биз.

Ер нь бол манай улстөрчдөд, улс төрийн том зүтгэлтнүүдэд нэг муухай чанар байна. Цагийн юмыг цагт нь ярьдаггүй. Өөд өөдөөсөө харж суугаад үнэнээ хэлэлцдэггүй. Дандаа араас нь хөөцөлдөж явдаг.

Ц.Элбэгдоржийг хаан байхад Х.Баттулга жишээ нь хэн байлаа. Амин найзынх нь хэлснээр “төрийн ажлыг хувийн ашиг сонирхлоор хардаг л нэг хулгайч” байсан шүү дээ. Худлаа гэвэл 760 тэрбум төгрөгөөр элсэнд булсан төмөр замыг нь хар. Одоо бүр Тамгын газрын дарга нь “Төмөр замын ажлын 70 хувь нь хийгдчихсэн юм шүү дээ” гэж гүтгэв. ШХАБ-аас мөнгө ороод ирвэл дуусгачих юм байх. Төмөр зам бариад зогсохгүй Майдар хотыг ч дуусгах гэнэ. Тэр болтол манай хүн энэ сэнтийгээс буухгүй нь ээ, янз нь. Дахиад нэг удаа сонгогдчихвол мануусыг нэг мөсөн сүйрүүлэх байлгүй. Эсвэл үлдсэн хоёр жилдээ багтаад ч юм уу.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчөөс хамааралтай бас нэг асуудал байгаа нь Зэсвэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудал. А.Ганбат гэж генералын нэр сонсогдоод удаж байгаа ч хэн байх нь чухал биш. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг л үг дуугүй гүйцэтгэх ёстой. Нөгөө Цэц рүү явуулсан хоёр нөхөр шиг.

Нээрээ цаад чинь Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа армийн бүх генералуудыг цуглуулаад “цалинтай цэрэг” билүү нэг хөтөлбөр танилцуулсан гэсэн. Цэргүүдээр төмөр замаа бариулаад сарын хоёр сая төгрөгийн цалин өгөх юм байх. Тодруулж хэлбэл түүний яриад байгаа энэ бүтээн байгуулалтад Монголын болон гадаадын ямар ч аж ахуйн нэгж оролцохгүй, буутай цэргээр мануулж байгаад цэргийн хүчээр (үнэгүй) төр өөрөө төмөр замаа барих юм гэсэн. Яг нөгөө хойд Солонгос шиг. Яваандаа айлын хашаанд барих жорлон болгоныг төр барих юм байгаа биз.

Анх эхэлсэн асуудал руугаа эргэж орьё. Хонгилын тухай...

Хүн болгон л хонгилын тухай яриад байх авч хонгилыг хэрхэн нураах тухай огт ярихгүй байгаа нь гайхамшиг юм даа. Хууль, шүүхийн байгуулагынхныг яаж улстөрчдөөс, эрх мэдэлтнүүдээс хараат бус, хуульд захирагдаж ажилладаг болгох вэ? гэж. Цагдаа, прокурор нь бол угаасаа эрх барьж байгаа намын өмч байсан. Тэр хэвээрээ л байгаа. Монголд хэрвээ шударга ёс гэж байдаг бол түүний хамгийн сүүлчийн багана болох шүүх нь одоо нурж унаж байна.

Ц.Элбэгдоржийн үед ядаж л “шүүгчийн хараат бус байдал, шударга ёсны” тухай ярьж болдог, мөрөөддөг ч байлаа. Харин одоо хараат бус байх нь өөрөө хараат байдлыг үүсгээд байгаа учраас нэгмөсөн хараат байя. ШЕЗ ч хэрэггүй, шүүгчдийг сонгон шалгаруулах ч хэрэггүй. Ерөөөсөө Хууль зүйн яам, эсвэл Ерөнхийлөгч өөрөө шүүгчийг томилоод, тэгээд хэр шударга ажиллаж байгааг нь дээрээс хянаад явчихья гэж байна. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр тийм л зүйл яриад байгаа шүү дээ. “Шүдгүй арслан болчихлоо” гэдэг нь тийм учиртай. Араа шүд нь өөр хүний аманд явна гэнэ. Тэрийг нь батлах гэж Л.Гансүх гэдэг хүн “цензургүй” ярьсан байх нь.

Ингэж нэг нэгээрээ цуварч, нэг асуудлаар бие биенээ “гүтгэж” байхаар нийлж суугаад нэг удаа асуудлаа ярилцвал яасан юм. Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр нэг ширээнд суугаад шүүхийг, шүүгчдийг хэрхэх тухайгаа. Тэгэхгүй бол ар араасаа хөөцөлдсөн энэ хов жив, хэрүүл тэмцэл чинь Монголыг тэр чигээр нь хувааж, хагалж дууслаа. Сонгуулийн үеэр дэвшүүлсэн “Монгол ялна” уриа чинь одоо “Монгол ална” дээрээ буучихсан байна шүү, Ерөнхийлөгч өө!   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ТОНШУУЛ МАТАР (103.240.240.73)
    олон хулгай дотор нь хам хэрэг зөндөө байгаа ч бие биенээсээ өрсөж ганцараа идэхдээ хувь өгөөгүйгээс салсан 2оо
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Баттулна (202.9.43.191)
    тэгье нэг ширээнд суучих тэгээд төмөр зам асем гээд бүгдийг нь ярьчих Элбэгдоржийн үед ч худлаа ч гэсэн шударга байя гэдэг байсан юм шүү Алтанхуягийн засагийг унагхад женко ч нэлээн үүрэг гүйцэтгэсэндээ энэ 2г нэг ширээнд суулгаад үзвэл яасан юм монгол алначуудаа цаасан шударгагуудаа урвагч Оюунэрдэнээ
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.31.246)
    хѳлсний бичээч л байна битгий хуцаарай
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • B (202.21.124.20)
    БИТГИЙ ХУЦ!!! ХАРИУЦЛАГА ЯРИХ БОЛХООР Л "ШОРОНЖИХ БОДЛОГО" ГЭЖ ХУЦАХ ЮМ!!! ТЭГСЭН ХЭРНЭЭ ЖИРИЙН ИРГЭДИЙГ ШОРОНД ХИЙГЭЭД Л ЯВДАГ, ТӨРД ЭРХ МЭДЭЛЭЭРЭЭ ЭХ ОРНОО ТОНСОН ХУЛГАЙЧ НАР 30 ХОНОГ Л ШОРОНД СУУСАН БОЛООД ЗАМХАРДАГ. Ц.ЭЛБЭГДОРЖ ШОРОНД СУУХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСАД ШОРОН БАЙГААД ХЭРЭГГҮЙ!!!! !!!
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
    • Иргэний дайны vнэр....
      2019 оны 03 сарын 13
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 3 цаг 42 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 3 цаг 54 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 4 цаг 3 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 4 цаг 17 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 4 цаг 22 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 4 цаг 41 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 5 цаг 0 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Сарлаг хэрхэн нядлах аргачлал Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top