x

“Монголын зэс” корпараци хуулийн хүрээнд хэлцэл хийх санал тавилаа

“Монголын зэс” корпарацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар өчигдөр “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн өмчлөлийн асуудлаар Засгийн газартай хэлцэл хийх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн тухайгаа өчигдөр мэдээлсэн. 

Хэлцэл хийх тухай саналд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэхээр ҮАБЗ, Засгийн газраас дээрх компаниудад онц байдлын дэглэм тогтоосныг илтэд шүүмжлээгүй боловч асуудлыг хуулийн хүрээнд буюу хэлцэл хийх замаар шийдвэрлэхийг санал болгосон байна.

Тодруулбал, 2016 оны зургадугаар сард “Монголын зэс” корпарацийн ОХУ-ын “Ростех” корпарациас худалдсан авсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай УИХ-ын тогтоолд хувийн компанитай хэлцэл хийх замаар асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. УИХ-ын тогтоол 2017 онд гарсан боловч үүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрөхөд Засгийн газар дээрх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа билээ.

Тиймээс энэ удаа “Монголын зэс” корпараци УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлж, “Монголын зэс” корпарацитай хэлэлцээрийн ширээнд суух саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.31.3)
    Hiine bvr nam hiine ta nar bitgii ajildaa
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Төр худалдаад авчаач (69.243.86.146)
    Үгүй нэгэнт монголд ороод ирсэн зүйлийг хэлэлцээд тохироод явбал монголд л хэрэгтэй баймаар юм. Хар масс яах вэ ойлгох ч үгүй ойлгохыг ч хүсэхгүй тамын тогоодоод өөрийн арчаагүй анхиагүйгээ хэн нэгнийг цаазалж хохироож дур тавих гэсэн гажигууд ийм малнууд хөдөлмөрч тархи толгойн ажилладаг хүмүүс далбаанд амьдардагаач ойлгохгүй. Одоо засаг цаг хугацаанышахаагүй юм чинь 400 саяар худалдаад л авчихаач дээ. Гэхдээ заавал 30 орчим хувийг иргэд а.а.н-д хувьцаа хэлбэрээр худалдахгүй бол үсрээд 1.5 сонгуулын жил яваад дампуурна. Улс төрчтд шахаагаа хийгээд шууд дампууралд хүргэнэ ыаталгаатай
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • тонуулчдын уяаны гөлөгнүүдтэй хэлэлцээ хийдэг Засгийн газар байх уу ааан, Даварчээ муу гөлөгнүүд (192.82.65.56)
    үхсэний чинь арбитрын шүүх муу уаянгы гөлөг минь!!! Элэнцэгийн чинь Оросууд буцаагаад аван гэсэн яасан /???
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 12 цаг 9 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 51 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 21 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 40 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 цаг 11 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 23 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 20 цаг 3 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 20 цаг 12 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 20 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 26 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 45 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 21 цаг 5 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 21 цаг 10 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 15 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 20 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 41 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 28 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 23 цаг 12 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top