x

Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол онц дэглэм хүчингүй болно

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд очжээ. Нэр бүхий хуульчид дээрх тогтоолыг болон үндэслэж гаргасан БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан  Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар мэдээлэл гаргагч иргэн Э.Хашчулуунаас тодрууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь өөрөө 1991 оны хуульд үндэслэж гарсан байсан шүү дээ. Ийм байж болохгүй гэж үү?

-Монгол Улсын Засгийн газар БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн 2019 оны 91 дүгээр тогтоол гаргасан байна. Гэтэл БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтуудад илт харшилсан тул хүчингүй болсонд тооцогдсон байх ёстой гэж үзэж байна. Хэрэв мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс дурдсан хуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг эцэслэн гаргаж, цаашид тус хуульд үндэслэн Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.

-Үндсэн хуулийг аль заалтад харшилж байгаа вэ?

-Хүчингүй болсонд тооцох ёстой уг хуулийн агуулгаар Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмчийн хэлбэр үл харгалзан дурын үйлдвэрийн газар, байгууллагад “онцгой дэглэм” тогтоож, захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх тухай зарчимд нийцүүлэх шаардлагагүйгээр  “тусгай журам” баталж, дараах арга хэмжээг авах эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хуулиар бий болгожээ. Ингэснээр Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд дараах үндэслэлээр харшилж байна. Үүнд: нэгдүгээрт, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....эрх чөлөө, тэгш байдал...., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хууль нь Засгийн газар хүссэн үедээ өөрийн үзэмжээр үйлдвэрийн газар байгууллагад дурын хяналтаа тогтоож, хуулиас гадуур журам мөрдүүлж байгаа нь иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөнд нь халдаж, хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгож байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хуулиар иргэний шударгаар бий болгосон эд хөрөнгөд бүрэн хяналт тогтоож, хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, удирдлыг өөрчилж, бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, эсэргүүцсэн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага тооцохоор заасан байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Гэтэл дурдсан хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль, бусад хуульд заавал нийцсэн байхыг шаардахгүй байна.

-Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр авч үзээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хэрхэх вэ?

- Угаас хүчингүй байх ёстой БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болох тухай шийд гарна гэсэн үг. Хэрэв ийнхүү Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үндэслэж гарсан Засгийн газрын тогтоол ч хүчингүй болно. Тогтоолын хүрээнд гарсан онцгой дэглэм болоод ажлаас халсан шийд, цаашид 6 сарын хугацаанд худалдан авалт хийхдээ тендергүйгээр шууд худалдан авалт хийх зэрэг үр дагавар бүхий шийдүүд үгүй болох боломжтой гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ИРГЭН (43.228.131.24)
    ТУНЧИГ САЙН БАЙНА
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.58)
    Шуналаа дараачээ. Эрдэнэтийг нээлттэй хувьцаат компани болгоод хувьцааг нь хөрөнгийн биржээр борлуулж олигархуудын шуналыг хөдөлгөхийг бүрмөсөн дарахгүй бол болохгүй нь дээ
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Нямаа (202.126.89.96)
    Мундаг юмбээ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.21.153)
    ХУУЛЬЧИД МӨНГӨНД ХУДАЛДАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Путин албан ёсоор дараагийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ 20 цаг 21 мин "Улаанбаатар марафон 2024"-д 2000 хүн бүртгүүлсний тал нь 5 км-ийн зайд гүйгчид байна 20 цаг 30 мин Боксын олимпын эрхийн тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөнө 20 цаг 32 мин “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна 20 цаг 35 мин Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хаана 20 цаг 42 мин ТБД андууд төвийн уулзвараас УБТЗ-ын төв буудал хүртэлх замыг гурав хоног хаана 20 цаг 47 мин “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 20 цаг 51 мин Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл сүсэгтэн олонд нээлттэй 20 цаг 55 мин Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгохоор шийдвэрлэжээ 21 цаг 6 мин Хотын дарга “Өнөр бүл” төвийн гурван хүүхдийг Германд сургана 21 цаг 9 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд 5 жилийн хугацаатай 5 их наяд төгрөгийн зээл олгоно 21 цаг 27 мин Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна 21 цаг 41 мин Хангайн уулархаг нутгаар нойтон цас орно 22 цаг 45 мин Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Уржигдар 18 цаг 24 мин У.Хүрэлсүх: Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг бүх талаар дэмжинэ Уржигдар 13 цаг 43 мин Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхгүй Уржигдар 13 цаг 18 мин Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт зарлав Уржигдар 13 цаг 00 мин Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллаа Уржигдар 10 цаг 35 мин Гантулгын Буянбаатар: Санал болгож буй номууд Уржигдар 10 цаг 33 мин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтууд Уржигдар 10 цаг 31 мин
iИх уншсан
Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон ца... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн... Ихэнх нутгаар дулаарна “Титаник”, “Бөгжний эзэн” цувралын од Бернард Хилл таалал тө... Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв
Top