x

Өмгөөлөгч С.Энхбат: Ц.Пүрэвтүвшин захирлыг хууль зөрчиж баривчилсан

Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшиний  өмгөөлөгч С.Энхбаттай ярилцлаа.

-“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас  барьсан.  Тус баривчилгааг хууль зөрчсөн  зөвшөөрөлгүй баривчилгаа гэж яригдах боллоо. Энэ үнэн үү?

-Гуравдугаар сарын 5-ны өглөө 06.00 цагт Ц.Пүрэвтүвшин над руу залгаад “Намайг гэрээс гараад явж байтал Эрүүгийн цагдаагийн газрын дөрвөн хүн баривчилчихлаа. Эрүүгийн цагдаагийн газар аваачиж байцаана гэсэн" гэж хэлсэн. Өгөөлний 07.00 цагт Эрүүгийн цагдаагийн газарт  очиход Эдийн засагтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ж. Батсайхан Ц.Пүрэвтүвшинээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуудлаар байцаалт авч байсан. Ингээд сүүлдээ  Ц.Пүрэвтүвшиний ашигладаг  хоёр гар утсанд хойшлуулшгүй журмаар үзлэг хийнэ гэх шаардлага тавьсан. Эхэндээ бид зөвшөөрөөгүй. Учир нь  тухайн үед үзлэг хийх прокурорын зөвшөөрөл байгаагүй. Удалгүй прокуророос зөвшөөрөл ирсний дагуу “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төв оффис болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Blue sky towerийн наймдугаар давхар 801 тоот ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Нэгэнт л прокурорын зөвшөөрөл гарсан  болохоор бидэнд эсэргүүцэх  шалтгаан байгаагүй. Тус ажиллагаанд  ч саад болоогүй. Бидний зүгээс хуулийн дагуу ажлаа явуулаарай гэх шаардлагыг тавьж байсан.

-Тухайн өдрийн баривчилгаа нь чухам хуулийн  ямар зүйл заалтыг зөрчсөн  юм бэ?

-Прокурорын хяналт доор бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрынхан ямар нэгэн прокурорын зөвшөөрөл авалгүй ажиллагааг явуулсан. Бид  энэ асуудлаар маргааш өглөө нь  тус хэрэгт хяналт тавьж байгаа Улсын ерөнхий прокурорын газрын  хяналтын прокурор П.Энхболд  прокурорт гомдол гаргасан. Үүнийг өнөөдөр хэлэлцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-ийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар гэрчээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаанд  зайлшгүй оролцуулах шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Учир нь Ц.Пүрэвтүвшинг өглөө гэрээсээ ажил руугаа явах  хооронд дөрвөн залуу баривчлаад Эрүүгийн цагдаагийн газар авчирсан. Нөгөө талаас “Монголиан коппер корпорейшн” ХХК ажлын байранд нэгжлэг хийхдээ  ажлын газраас хурааж авсан зүйлийг бидэнд танилцуулах ёстой .Хураан авсан эд зүйлийн баримтуудын жагсаалт тэмдэглэл зэргийг бидэнд танилцуулаад  эх хувийг бидэнд өгөх ёстой. Энэ нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

-Эрүүгийн цагдаагийнхан нэгжлэг хийх үеэр ямар,  ямар зүйлсийг хураан авсан  бэ?

-Шаардлагатай гэж үзсэн  оффист байсан  бүх баримтуудыг хураан авсан. Тухайлбал, өөр байгууллагатай гэрээ байгуулсан гэрээ, албан бичиг, компанийн бусад материал,үүнээс гадна долоон ажилчдын компьютер зэргийг авч явсан.

Орой нь 21.00 цагийн үед хойшлуулшгүйгээр албадан саатуулна гэхэд нь мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл байгаа эсэхийг асуусан. Гэвч прокурорын зөвшөөрөл байхгүй байсан.

Прокурор зөвшөөрсний үндсэн  дээр тухайн хүнийг баривчлах ёстой. Тэдгээр хүмүүсийг шөнө 00.00 цагийн үед хорих 461 дүгээр анги руу авч явсан.

ТӨРИЙН МӨНГӨӨР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВААГҮЙ

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2019.03.06/  Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг суллах шийдвэр гарсан. “Монголиан коппер корпорейшн” ХХК шүүхэд нөлөөлсөн гэж харах хүмүүс цөөнгүй байна.

-Компанийн зүгээс шүүхэд нөлөөлөх гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Шүүх хурал  өчигдөр 15.00 цагт болсон. Шүүхээс гарсан захирамжид дурдсанаар  “ Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг мөн хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Ц.Пүрэвтүвшин прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан болох нь тогтоогдоогүй учир тус баривчилгаа нь хууль бус. Иймд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан Ц.Пүрэвтүвшин гэмт хэрэг үйлдсэн гэх  хангалттай баримт байхгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн тавдугаар зүйлийн нэг дахь хэсгийг зөрчиж баривчилсан гэх үндэслэлээр суллах нь зөв” гэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголиан коппер корпорейшн” ХХК, Худалдаа хөгжлийн банкныхан /ХХБ/  төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан гэж мэдээлсэн шүү дээ. Энэ асуудал үнэн үү?

-Төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан гэх асуудал байхгүй. Хуулийн дагуу л явж байгаа. Төрийн мөнгөөр биш  ХХБ-аас журмын дагуу зээлсэн.

-Ц.Пүрэвтүвшинг  дахиж хорихгүй гэсэн баталгаа бий юу?

-Миний харснаар   цагдаагийн   байгууллагын үйл ажиллагаанд эрх бүхий хүмүүс  нөлөөлж байна.

Э.БУРАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Өчигдөр 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Өчигдөр 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Өчигдөр 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Өчигдөр 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Өчигдөр 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Өчигдөр 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top