Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоож нэр бүхий найман албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж өрөөг нь битүүмжилжээ.
Нийт найман өрөөг өчигдөр орой 19.30 минутын үед битүүмжилж дууссан байна. Тодруулбал, Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Хууль эрх зүйн газрын орлогч Б.Чинбат, Санхүүгийн хэлтсийн дарга С.Сүхбат, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хангамжийн хэлтсийн орлогч дарга Н.Энхбаясгалан, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нарын өрөөг битүүмжиллээ.



