x

Л.Оюун-Эрдэнэ сайд “Онц байдлын” ард юу нуув?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өнөөдөр хийсэн үйлдэл анхаарал татаж байна. Өглөө Засгийн газрын ээлжит хуралдааныг дөнгөж эхлүүлчихээд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан явдал нь мөнгө угаалтын хэлбэр мөн тул Засгийн газар тус үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоолоо. Миний бие одоо шууд Эрдэнэт рүү гарлаа” гэсэн билээ. Хэлсэн ёсоороо Эрдэнэтэд оччихсон лайв хийгээд явж байна.

Өчигдрийн баривчилгаа ч гэсэн бас л нэг ийм “сүржин даржин” зүйл болсон. Эрүүгийн цагдаагийнхан хийсэн үйлдлээ “албадан баривчилгаа” гэж тайлбарласан боловч хуулийн хувьд тийм зүйл байдаггүй. Харин цагдаагын байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй аваас “албадан ирүүлэх” гэж ойлголт бий. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон баривчилгаа нь Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдаагийн байгууллага дээр албадан ирүүлж байцаалт авсан хэрэг байжээ. Харин тэгэхдээ тусгай тасгийхныг дайчилж, сэтгүүлчдийг дуудаж харуулсан нь бараг л кино. Шооч зарим нь “У.Хүрэлсүх нөхөн сонгуулиар Хэнтийд нэр дэвших нь ээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн компанийг нь удирдах юм байна” гэлцэж байна. За бараг л...

Харин өнөөдөр зарласан онц байдлын хувьд яг ямар нөхцөл байдлын улмаас юунд үндэслэж энэ арга хэмжээг авсан нь анхаарал татна. Үндсэн хууль болон Онц байдлын тухай хуульд зааснаар бол УИХ-ын чуулганы чөлөөт цагт онц байдлыг Ерөнхийлөгч зарлаж, УИХ түүнийг нь онц байдал зарласнаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн батлах, эсвэл хүчингүй болгодог. Онц байдлыг зарлах үндэслэл, нөхцлийг ч бас хуульд заагаад өгчихсөн. Нэгдүгээрт, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол  тохиолдсон;

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон тохиолдолд онц байдал зарлана гэж хуульд заачихсан байна.

Харин өнөөдөр Монголд дээрх нөхцөл байдал үүссэн үү, үгүй юу? Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “Монголын зэс” корпарацийнхан “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахдаа “мөнгө угаасан” шинжтэй байлаа гэхэд энэ нь онц байдал зарлах үндэслэл мөн үү? За бүр онц байдал зарлаад үйлдвэр дээр очлоо гэхэд тэд “мөнгө угаасан” баримтаа тэнд нуусах байх уу? гэх мэтчилэн...

1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх авсныхаа дараа нэг удаа Л.Оюун-Эрдэнийн энэ аргыг хэрэглэж байлаа. “Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлалаа” гэж хэлээд ТӨХ-ны нөхөд (одоо энэ З.Энхболд эд нар) үйлдвэрийн захирлын өрөөний хаалгыг сүхдэж ороод тамга тэмдгийг нь авч байсан юм. Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнэ сайд тэндээс тамга тэмдэг хураах гэж очоогүй нь лав. Арай өөр зүйл хайж яваа байх вий гэж хардах сэтгэл төрж байна. Нөгөө л “Стандарт” банктай холбоотой өр зээлийн асуудал, “Эрдэнэт”-ийг сүүлийн 20 жил тоносон манай улстөрчдийн шахааны бүх баримт, архив тэнд байгаа шүү дээ. Эзтэй юм шиг өчигдөр ХХБ болон “Монголын зэс”-ийнхнийг баривчилсны дараа “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шүүхээс буцаасныг хэлэх үү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ням (202.126.88.51)
    Оюун эрдэнэ гэж бас нэг хүзүүгүй хулгайч гарч ирлээ дээ. Элбэгдоржоос ялгаатай нь юу хийж байгаагаа ойлгохгүй яваа нөхөр.
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭЦГЭЭЕ! (202.9.42.190)
    ЭХ ОРНООСОО УРАВСАН, ЭХ ОРНЫХОО БАЯЛГЫГ ХУУЛЬ БУСААР ГАДНЫХАНТАЙ ЛУЙВАРДСАН, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨ ЗАВШСАН, ТӨРӨӨС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ АВСАН, ХҮНИЙ АМЬ ХОРООСОН, ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН, ХУУЛЬ БУСААР ХЭТ ХӨРӨНГӨЖСӨН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗЭЭЛЭЭС МӨНГӨ ЗАВШСАН, ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ АВСАН УЛСУУДЫН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ЦААЗААР АВДАГ ШҮҮХИЙН ТОГТОЛЦООТОЙ БОЛОХГҮЙ БОЛ ШҮҮХ, ЦАГДАА, АТГ, ТАГНУУЛ, УИХ. ТЭР БАЙТУГАЙ ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГҮҮД, БАС УЛС ТӨРИЙН НАМУУД, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД УДИРДАЖ БАЙГАА ДАРГА НАР ДЭЭРХИ ГЭМТ ХЭРГҮҮДЭД НИЛЭНХИЙДЭЭ ОРОЛЦДОГ БОЛЛОО ТӨР Ч ДИЙЛХЭЭ БОЛИЛОО ТЭГЭХЛЭЭР ЦААЗААР АВДАГ ЯЛЫГ ДЭЭРХИ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭСЭНЭЭР ЭНЭ ЭЦЭЖ ЦУЦДАГГҮЙ ЦАДДАГГҮЙ УЛАЙРАН ДАЙРДАГ БАЯЖИЛТЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНИЙГ ЗОГСООХ ЮМ
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Содном (122.201.24.15)
    Энэ онцгой байдал гээчийн эхний зорилго нь Эрдэнэтээс 49%-ийнхнийг шахаж гаргах юм байна. Тэднийг хамгийн түрүүнд шахаж байгаа нь 51%-ийн асуудлыг цэгцлэх л юм шиг байна даа. Энэ 6 сарын дараа ЖАСТ-ын гэрээний гарын үсгүүд хуурамч болж Батхүү болон бусад хэдэн хүн гэмтэн болж Эрдэнэтийн 20-иод хувь Хятадын мэдэлд очиж,үлдсэн өрийг төсвийн мөнгөөр төлөөд дуусах байх. Эцэст нь 49% нутагтаа буцаж эргэж Хятадад зарагдаад Эрдэнэтийн 69 шахуу хувь нь энэ улсын мэдэлд оччих асуудал байгаа юм биш биздээ.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • гылымхан (103.242.47.242)
    энэ тэнэг юучхийж чадахгүй өөрийгөө юу гэжбодсон амьтан бэ
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.18.240)
    Монгол банкнаас (ард түмний мөнгө) векселиэр улсын мөнгөөр улсын өмчийг мөнгө угааж авах нь шударга ёс уу тэ? Хол очиж гуцоо! Оюун эрдэнийг бүх Монголын ард түмэн дэмжиж байгаа!
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • БАТ (112.72.11.124)
    МАН СОНГУУЛЬД ЗАРСАН .ҮРСЭН .ХЯТАДАД ӨГСӨН 51% ИЙНХАА БАРИМТЫГ ШАТААЖ УСТГАХ ГЭЖ ЯВСАН БАЙХ АА ХӨ! ЭСВЭЛ ДАХИН БҮХ ХӨРӨНГӨТНҮҮДИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ НИЙГЭМЧЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛАА ЭРДЭНЭТЭЭС ТУРШЛАГА СУУЖ АВААД ЭХЛҮҮЛЭН АЖИЛЛАХ ГЭЖ БАЙГАА БИЗ??? ЯМАРТАА Ч НҮДЭН БАЛАЙ ДЭМЖИНЭЭ .
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Баярт (202.9.43.149)
    Баримт шатааж устгах гэж байгаа юм биш биз Оюунэрдэнэ баривчилгаа хийлгэж сэтгүүлчдийг хѳлсѳлж тэр газар бѳѳгнүүлдэг нь хэнийг айлгах гээд байна битүү хамарласан муу нусан таглаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
    • Зочин
      МАН -ынхан ч шатааж, нураахдаа гарамгай даа. Хамгийн сүүлийн жишээ нь: Баяр яалаа, байраа хүнтэй нь шатааж, балмад луйврынхаа баримтуудыг бас л шатааж л байсан шүү дээ.
      2019 оны 03 сарын 06
  • Зочин (59.153.115.231)
    Оюунэрдэнийг дэмжиж бна луйварчдийн гар хөлүүд янз бүриин юм бичиж бх шиг бна үүнээс айх хэрэггүй шүү ард түмэн чиний хойно бгаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.12)
    Зөвөө шүмжлэгчдээс бүү ай хамсаатнууд нь байгаа л биз Оюунэрдэнээ маш сайн баярлаад дуусашгүй хонгилын үзүүрт гэрэл гарлаа шүү Сайн дэмжээрэй
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
    • Chingis Haan
      Mongol yalna. Oyun-Erdeniig muu bsanch demjine, gehdee ter eh oronch setgeltei...
      2019 оны 03 сарын 06
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 12 цаг 9 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 51 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 21 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 40 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 цаг 11 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 23 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 20 цаг 3 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 20 цаг 12 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 20 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 26 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 45 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 21 цаг 5 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 21 цаг 10 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 15 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 21 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 41 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 28 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 23 цаг 12 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top