x

​​​​​​​“Аса цирк”, “Улсын их дэлгүүр”-ийн хувьчлал шударга явагдсан уу?

Өмнөх дугаартаа бид Засгийн газраас 1992 онд цэнхэр, ягаан тасалбараар өмчилсөн 928 обьектийн тавыг нь буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий “Баянгол зочид буудал”, “Талх чихэр”, “Мах импекс” компани, Монголдоо нефть импортоор тэргүүлдэг Ж.Оюунгэрэлийн “Петровис” компанийн охин компани НИК, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн АПУ компанийн өмч хувьчлалын “но”-той баримтуудыг хөндөж тавьсан билээ.

Харин энэ удаад их аварга Г.Давгадоржийн хувьчилж авсан “Аса цирк”, Монголын тэргүүн баячуудын нэг “Номин холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэнгийн мэдлийн “Улсын их дэлгүүр”-ийн өмч хувьчлалын түүхийг сөхөж байна.

1.5 тэрбум төгрөгөөр “Аса цирк”-ийг хувьчилсан нь

Дэлхийд шагшигдаж явсан Монголын цирк хөгжөөд энэ онд 78 дахь жилтэйгээ золгож байна. Эргэн санавал, тэртээ 1971 онд одоогийн “Асацирк”-ийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулж байсан билээ. Ийнхүү Монголын циркчид бэлтгэл, сургуулилтаа хийж, уран бүтээлээ толилуулах байртай болсон юм. Циркийн барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж, 1750хүний суудалтайгаар төлөвлөсөн гэдэг. Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын циркнь 1971-ээс хувьчлагдах 2007 он хүртэлх хугацаанд 30-аад ажиллагсад, 200 орчимуранбүтээлч, 40 гаруймал, амьтан, араатантай байсантухайтоонбаримт бий. Долоохоногтес, жилд 1400 удаагийнтоглолтхийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүнүйлчлүүлдэг байжээ. Харамсалтай нь, хуудуутай хувьчлалын балгаар хүүхэд залуусын соёлд суралцах, нүд баясаж, сэтгэл сэргэх газар нэгээр хорогдсон. Одоо хотын А зэрэглэлд “Аса цирк” гэх нэртэй энэ бөөрөнхий байшинд элдэв төрлийн худалдаа, наймаа, сар шинийн золголт, буян ном хурах хурал, цуглаан, төрөл бүрийн урлагийн тоглолт л болдог болсон. Гадна талбай нь машины худалдаа наймаагаар дүүрсэн гээд циркийн урлагийг хөгжүүлэх бус бизнес, ашиг хонжооны төлөөх байгууллага болсон нь нүдэнд ил.

Тэр битгий хэл, хүүхэд шуугьсан их тайз байх ёстой энэ газар хөлчүү хүмүүсийн цугладаг ресторан паб болж, хуучин цирк цэнгээний газар боллоо. Тодруулбал, “Аса цирк”-ийн зүүн талын өргөтгөлд их аваргын байгуулсан “Grand Circus” нэртэй чамгүй өндөр үнэтэй ресторан паб нээлтээ хийгээд удаагүй байна.Саяхан болсон нээлтийн ёслолд улс төр, урлаг соёл, бизнесийн томчууд болон загварын ертөнцийн топууд ирсэн харагдана лээ. Хамгийн муухай нь, хүүхэд багачуудын үзэх дуртай алиалгчид маань томчуудын бааранд жонглиор эргүүлж, циркийн үзүүлбэр үзүүлээд зогсож байх ч гэж. Энэ бол эмгэнэл. Ерөөс өнөөдрийн энэ эмгэнэл хаанаас, юунаас болж эхлэв гэдгийг нягталлаа.

Циркийн хувьчлал явагдах үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан,одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг Өвөрхангайнх гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл Д.Сугарыг циркийн хувьчлалыг явуулахдаа нутаг усны үзлээр хандаж, улсын заан Д.Долгорсүрэнгийн хөвгүүдэд циркийг “Бэлэглэчихсэн” гэж ярьдаг юм билээ. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд циркийн үйл ажиллагааг явуулах 350 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж чадахгүй учир циркийг менежментийн хувьчлалд оруулж, мэргэжлийн хүнээр удирдуулах нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Ингээд “Аса групп”, “Их цирк”, “Монгол цирк” гэсэн гурван баг өрсөлдөхөөр болж, менежментийн төлөвлөгөө, цаашдын хөгжлийн стратегаа танилцуулсан байдаг. Тухайн үед менежментийн хувьчлалыг зарлахдаа циркийг зориулалтынх нь дагуу ашиглаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах болзол тавьсан. Ингээд менежментийн гэрээний тендерт их аварга Д.Давгадоржийн ах Д.Сэржбүдээгээр ахлуулсан багийн бүрэлдэхүүнд тухайн үеийн циркийн даргаар ажиллаж байсан Э.Дорж, мөн үеийн менежер Н.Болдбаатар, дасгалжуулагч Н.Намхай, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн нарын долоон хүн оржээ.

Хоёр дахь багт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Эксэфийл” групп нь “Касс трейдинг” компанийн нэр дээр өрсөлдөхөөр мэдүүлжээ. Уг багт гавьяат зүтгэлтэн С.Ухнаа, Ж.Жанчивдорж, Ш.Цогтхүү нар багтсан аж. Гурав дахь өрсөлдөгчөөр, “Магнай трейд” компанийн нэр дор циркийн даргаар ажиллаж байсан Н.Батмөнх, циркийн найруулагч Д.Зоригт, циркийн орлогч дарга У.Энхбаяр нарын хүмүүс багтсан байна.

Ингээд хувьчлалд оролцогчид циркийг хөгжүүлэх санхүүгийн саналаа өгчээ. “Их цирк” баг 5.2, “Монгол цирк”-ийнхэн 4.4, “Аса” баг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн аж. Хамгийн сонирхолтой нь, ТӨХ-ны шинжээчдийн багийн дүгнэлтээр тухайн үеийн босго оноонд хамгийн ойр үнэлгээ өгсөн гэсэн үндэслэлээр хамгийн бага мөнгө амласан “Аса” багийг шалгаруулахаар шийдсэн байдаг. Ингэж ялалт байгуулсан нь “Өвөрхангайнх” байсантай нь холбоотой гэж тендерт оролцогчид хэлсэн байдаг.

Ингэж Улсын циркийг ТӨХ-ны тендерийн комиссоос 2007 оны нэгдүгээр сарын 9-нд өнөөгийн “Аса цирк” болох үндэс суурийг тавьсан байдаг. Тухайн үедээ ажилчдын цалинг нэмэхээс гадна хөдөлмөр, аюулгүй байдалд онцгой анхаарна гэсэн нөхцөлөөр 1.5 тэрбум төгрөгийн 20 хувь болох 300 сая төгрөгийг улсад төлж, үлдсэнийг нь циркийг хөгжүүлэх үйлсэд зарцуулна гэсэн амлалт өгснөөр менежментийн гэрээг байгуулж байжээ. Түүнчлэн хоёр жил менежментийн гэрээгээр явсны эцэст дүгнээд хувьчлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр тогтсон байдаг аж. Гэсэн ч хоёр биш, хагас жилийн дотор ТӨХ-ноос “Сайн байсан” гэсэн дүгнэлт гаргаж, “Аса” ХХК худалдан авч, 100 хувь хувийн өмчид шилжсэн байна.

Үндсэндээ, 11 жилийн өмнө менежментийн гэрээ нэрээр 300 сая төгрөгөөр циркийг худалдан авахдаа дэлхийд гайхагдах цирк болгоно гэж амлаж, хувьчилсан “Аса” багийнхан хэлсэн амандаа хүрэхгүйгээр үл барам монголын циркчдийг орох оронгүй, оочих газаргүй тэнэмлүүд болгож орхисон бодит төрх энэ. Тиймээс цэнхэр, ягаан тасалбарын өмч хувьчлалыг шалгах ажлыг эхлүүлсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт циркчид хандана гэдгээ хэлж байна.

Ногдол ашиг тараадаггүй “Улсын их дэлгүүр”-ийн хувьчлал

Цэнхэр, ягаан тасал¬бараар хагартлаа хөлжиж, Монголын толгой баячуудын эгнээг тэргүүлж яваа эрхмүүдийн нэг бол “Номин холдинг” компанийн захирал асан, одоо зөвлөхөөр ажиллаж буй А.Шагдарсүрэн. Түүнийг “Улсын их дэлгүүр”-ийг шударга бус замаар хувьчилж авсан гэж олон хүн ярьдаг. Тиймээс тэр үеийн их дэлгүүрийн хувьчлал хэрхэн явагдсан талаар баримт эргүүлж үзлээ.

“Улсын их дэлгүүр” нь ЗХУ-ын худалдааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анх 1924 онд хүүхдийн, баримтат кино театрын байранд "Төв дэлгүүр" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-аас Монгол Улсын нутаг дээгүүр дайран өнгөрөх төмөр замын гурван жилийн төлбөрт зориулан улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, "Улсын их дэлгүүр"-ийг 1961 оны зургадугаар сарын 28-нд ашиглалтад оруулсан байна.

Их хувьчлалын үе буюу 1999 онд Засгийн газрын шийдвэрээр тус дэлгүүрийг хувьцаат компани болгох шийдвэр гаргаж, нийт гаргасан хувьцааны 40 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр, үлдсэн 60 хувийг дөрвөн тэнцүү багц болгон нийтэд нээлттэйгээр арилжаалжээ. Тэгвэл одоо тус компанийн нийт хувьцааны 70 гаруй хувийг А.Шагдарсүрэн болон түүний үр хүүхэд, үлдсэн 30 орчим хувийг бусад хувьцаа эзэмшигчид өмчилж байгаа гэсэн тайлан мэдээ “Улсын их дэлгүүр”-ийн танилцуулгад дурджээ.

Мэдээж “Улсын их дэлгүүр” бол 100 хувь А.Шагдарсүрэнгийн компани биш бөгөөд хувьцааных нь 30 гаруй хувийг 45 мянган жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Эдгээр жижиг хувьцаа эзэмшигчид өнгөрсөн 20 жилд ганцхан зүйлийг л хүссэн. Энэ нь хувьцааны ногдол ашиг. Харамсалтай нь, тэр хоолоо хуваахгүй хүсэхгүйн дээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироож, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилласаар байгаа юм. Улсын их дэлгүүрийн санхүүгийн тайлан жил бүр алагдалтай гардаг учраас жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах боломжгүй гэсэн ганцхан тайлбарыг үеийн үед хэлсээр ирсэн.

Хэн ч харсан гэсэн “Улсын их дэлгүүр”-ийн барилгыг “Номин”-гийн охин компаниудад түрээслэсэн нэрээр, хуурамчаар алдагдал үүсгэж, хуурамч тайлан гаргаж, хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаа нь илт. Уг нь их дэлгүүр нийт 20 мянган ам метр түрээсийн талбайтай бөгөөд компанийн орлого түрээслэгчдийн мөнгөнөөс бүрддэг.

“Улсын их дэлгүүр” нь нийт 36 сая 807 мянган хувьцаатай. Үүний 61 хувийг “Номин холдинг” компани эзэмшдэг бол 38 хувийг нь 45.500 иргэн эзэмшдэг. Тодруулбал, дэлгүүрийн 61 хувийн хувьцааг А.Шагдарсүрэн Р.Содном, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр гэсэн гэр бүлийн гишүүд эзэмшиж байна. Тиймээс тэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулахдаа давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид гээд бүх асуудлыг өөрсдийнхөө талд шийддэг.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр тус дэлгүүрийн нэгж хувьцааны үнэ 500 төгрөг байна. Тэгвэл 1999 онд хувьчлагдсан тус дэлгүүр өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурван удаа л ногдол ашиг тараажээ. Ингэхдээ тэд жижиг хувьцаа эзэмшигч нартаа 3- 30 төгрөгийн ногдол ашиг тарааж “доромжилсон” байдаг.

Улсаас алдар нэрийг харамгүй хүртсэн А.Шагдарсүрэн гуай одоогоор “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг. Харин түүний гурван хүү бүгд өөрсдийн компанидаа өндөр албан тушаалыг хашдаг. Түүнчлэн энэ гэр бүл худалдааны салбараар зогсохгүй барилгын бизнест хүч үзэж, тансаг зэрэглэлийн орон сууц барьснаараа хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө халаасалсан. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд хэдэн тэрбум төгрөгөөр тоологдох их хэмжээний эд баялаг хуримтлуулсан атлаа хэдхэн хувьцаа эзэмшигчийн таван төгрөгт горойж, шуналтаж байгаа нь ёс зүйтэй бизнесмэн гэж хэлэхэд хэцүү юм. Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмүүдийн түүх ийнхүү цааш зурайсаар байх бололтой. Харин тэдний энэ “гайхалтай” түүхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлгэж чадах болов уу.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ЗОЧИН (202.9.46.84)
    Давгадорж энэнтэй зууралдаж байхаар буцааж өгөөд өөрөө нөг юм бодож чадхаар л билтэй хүн баймаар юм иймхэн юман дээр нэр хүндээ алдах хэрэг байсан юм уу бараг япончуудтай тохирход сумогийн ордон бариад өгч ч магадгүй л баймаар аврага нэрээ бодмоор юм даа.
    2020 оны 10 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.9.40.170)
    шүүх шиг шүүхтэй бол улс ЦИРКийг буцааж авахад асуудалгүйн байна .Аварга буцаагаад бэлэглэчих.Сугар нойртой хонодгийн байх даа
    2020 оны 10 сарын 15 | Хариулах
  • Баагий (202.126.88.43)
    Энэ циркийг уг нь цирк хэвээр нь байлгах хүнд өгсөн бол ард түмэндээ хэрэгтэй байлаа үр хүүхэдүүд минь цирк гэж үг ч мэдэхгүй өсөж байна энэ Сугар гэж хүн хэзээ буух юм бол энэ хүнийг цаазаар авах хэрэгтэй дүүрсэн луйварчин
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • novshiin bandias tsirkee av (202.21.106.111)
    jonhuu novshiin suganii us asa batsaanaas tsirkee avch mergejliin humuust ni ugch bandiig shorond ni yvuul.mongolchuudiig doromjildog chi haanahiin buh haana tursun amitan be
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (179.240.166.116)
    BI TSIRKCHIN GEHDEE MONGOLIIN ARD TVMNIIG URUVDDOG TER SAIHAN URLAGIIG VZEJ CHADDAGGVI MINII TOGLOJ YVAA ULSUUN ARD OLONIIG HARAAD AZTAI ARD TVMEN GEJ BODDOG
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.20.240)
    Grand Circus geed neg pub restaurant bolchihson bnalee. Asa novsh olon jiliin tuuhtei mongol tsirkiig yaj ingej mohooj gutaaj chadaj bnaa!! Manaihan ch maihan undesnii hemjeenii Ene saihan barilga teneg daldaakad ogch l bdggg
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • хувьцаа эзэмшигч (202.55.188.34)
    Менежментийн хувьчлал нэрийн доор хууль бусаар хувьчилсан үйлдвэр, дэлгүүр, цирк гэх мэт объектүүдтийг хурааж авбал таарна
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • itgel (66.181.185.170)
    huwichlaliig hiij ehleed l totol buriin MANGASNUUD amilsan ih delguuriin mangasnuud IH HUWICHILALIIN TSENHER HUUDSUUDIIG MINI ERDENET BROKRIIN PUUS EER DAMJUULJ LUIWARDAJ awsan ZEnkhbold ih zuil hiisendee ter huwichlaliin ued hulgai luiwariin budilaan dund aaw ni uhlee. Zorog aluullaa geed boon l ym bolood bsn bolood bsn bid sanaj l bn
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Өчигдөр 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Өчигдөр 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Өчигдөр 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Өчигдөр 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Өчигдөр 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Өчигдөр 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top