x

Г.Занданшатар: Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой

Монгол Улсын ИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллах анхны томилолтоо төрсөн нутаг Баянхонгор аймгаасаа эхлүүллээ.

Түүнийг аймгийн төвийн “Тусгаар тогтнолын талбай”-д Засаг дарга Г.Батжаргал болон тус аймаг дахь цэргийн хүрээний анги, хууль хүчний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтав.

Тэрбээр эхлээд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзсан юм.  

Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчид ард түмэндээ үйлчлэх цорын ганц үүрэгтэй. Үүний тулд сэтгэл гаргаж л ажиллах шаардлагатай байна. Ард түмэндээ сэтгэлээ зориулж чадахгүй байгаагаас төрийн нэр хүнд унаж, төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Тиймээс би та бүхэнд ард түмэн юу хүсэж байгааг мэдэрч, олныхоо төлөө гэсэн сэтгэл дээр зүтгэл нэмж ажиллахыг үүрэг болгож байна. Дарга царайлж, ажил хийсэн дүр үзүүлж суухаа больё. Бие биедээ шаардлага тавьдаг, иргэний хүсэлт, саналд эн тэргүүнд анхаарч, заавал хариу өгдөг, шуурхай үйлчилдэг больё.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгож зарласан. Иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхэн манлайлж ажиллах ёстой” гэв.

Төрөлх аймагт маань болж бүтэж буй зүйл олон бий. Гэхдээ өөрсдийгөө магтаж суух цаг одоо биш. Болохгүй байгаагаа илэн далангүй ярьж, үйл ажиллагаа болон сэтгэлгээгээ хэрхэн шинэчлэх вэ, яаж Монголын нийгэмд шударга ёсыг тогтоож, төрийн албанд хариуцлага, сахилга, ёс зүйг хэвшүүлэх вэ гэдгээ л ярих ёстой гэдгийг тэрбээр онцолсон юм.

Тиймээс Баянхонгор аймгийн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгааллын салбарт оршиж буй дутагдлыг баримтаар шүүмжилж, энэ байдлыг өөрчлөн сайжруулахыг анхааруулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр тус аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг нь сонслоо. Түүний зочилсон эхний газар нь “Торлон” хүнсний үйлдвэр байв.


2001 онд дөрвүүлээ үйл ажиллагаагаа эхэлж байсан тус үйлдвэр одоо 40 ажилчинтай, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа талх, нарийн боовны хэрэглээний 40 хувийг дангаар хангадаг болсныг үйлдвэрийн дарга И.Батдэлгэр танилцууллаа. Тэрбээр ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авах гэж хандаж үзсэн ч олдоогүй, банкны зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөж, техник технологио шинэчилсээр өнөөг хүрсэн гэв. Мэргэжлийн ажилчид дутагдалтай, залуус ажилдаа тогтдоггүй, ажил хийх дургүй болсон нь бидэнд тохиолдож буй хамгийн гол бэрхшээл болоод байна. Үүнд нөлөөлж, өөгшүүлж буй хавтгайрсан халамжийг багасгамаар байна гэсэн саналыг И.Батдэлгэр Улсын Их Хурлын даргад тавилаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Буянт Богд” ХХК-ийн байгуулж буй хүнсний захын барилгын ажлын явцтай танилцаад, шинээр олон ажлын байр бий болгож, эрүүл ахуй, стандартын орчин үеийн шаардлага хангасан хүнсний захын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж буй тус компанийн хамт олонд ажлын амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Тус хүнсний захын барилга нь 6000 гаруй ам метр талбайтай, эрүүл ахуйн лаборатори, зориулалтын хөлдөөгчтэй, мах, сүү, цагаан идээний төвлөрсөн зах болох юм байна. Хүнсний захын барилга 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бөгөөд энэ оны 4 дүгээр сард ашиглалтад орж, 600 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн захирал Б.Энхтүвшин ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн сонгогдсон тойргийн 6 сум, аймгийн төвд арьс, нэхий боловсруулах жижиг үйлдвэр байгуулах ажлыг санаачлан дэмжжээ. Тэдгээрийн нэг “Хөвших” үйлдвэр өдөрт 100 нэхий, 50 хурганы арьс элдэж, нэг бүрийг 25000-40000 төгрөгөөр борлуулдаг, борлуулалт маш сайн байгаа аж. Зөвхөн хонины нэхий, хурганы арьс биш, тугал, унага, чоно, үнэгний арьсыг ямар ч химийн бодис хэрэглэхгүйгээр уламжлалт монгол аргаар шүүлэн идээлж, боловсруулдаг юм байна. Цаашид үйлдвэрлэлийн болон бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөх эрмэлзэлтэй байгаа талаараа үйлдвэрийн дарга Ц.Жавхланбаяр танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар байгуулагдсан өөр нэг газар бол үйлдвэрлэл, үйлчилгээний “Ажилсаг” төв юм. Бизнес эрхлэгчдийг ажлын хямд байраар хангах, гарааны бизнесийг дэмжих, бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг “инкубатор” болгох зорилгоор байгуулсан. Эхний үр дүндээ хүрч, өнөөдөр энд 50 гаруй иргэн, аж ахйн нэгж үйлдвэрлэл эрхэлж, бизнесийн сургалт явагдаж байна гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзахдаа хэллээ.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ жил жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор аймгаас 960 сая, сум хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл олгоно гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЖДҮ-ийг дэмжих сангаас аймаг бүрт 1.0 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн, түүний 500 саяыг “Ажилсаг” төвийнхөнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад нь зориулж олгоно гэдгийг дуулгаад, ижил төрлийн бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэхээс аль болох татгалзаж, нэгнийхээ боловсруулсан түүхий эдийг нөгөөх нь худалдан авч бүтээгдэхүүн хийх, хөдөлмөрөө хорших замаар кластерийн чиглэлээр ажиллахыг эрмэлзэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологио сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг захилаа. Түүнчлэн орон нутгийн удирдлага бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг зээл болон бусад хэлбэрээр дэмжих бодлогыг тууштай баримталж, сургалтад хамруулах, мэдлэг мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Хийж бүтээх эрмэлзэл эрс идэвхжсэн нь анзаарагдаж байна. Иргэдийнхээ шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх, хийж бүтээх эрмэлзлийг дэмжих нь бидний нэр төрийн хэрэг. Ажилсаг хүний гар даардаггүй гэдэг. Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно” гэж уулзалтын үеэр хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол хvмvvc (66.181.177.207)
    МОНГОЛ Улсын УИХ-ын дарга байж еерийн сонгогдсон тойрог гэж дэмийрч хагалан бутаргаж явах юм. Тэгснээ ЖДV- гийн зээлийн 500 сая буюу 50%-ыг нь еерийн санаачилсан Ажилсаг тевдее егне гэж эрх ашгийн зерчил, дараа жилийн сонгуулийн сурталчилгаагаа хийгээд явах юм. Ингэж болдог юм уу!? Монгол улсын цэг таслал бvрийн телее биш зевхен еерийн эрх ашгийн телее л юм шиг санагдлаа!!!
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 12 цаг 22 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 3 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 33 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 52 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 цаг 24 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 36 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 20 цаг 15 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 20 цаг 24 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 39 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 57 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 21 цаг 17 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 21 цаг 23 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 28 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 33 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 53 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 40 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 23 цаг 24 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top