x

МАН-ын бүлэглэлийн “Идсэн” 800 тэрбум төгрөгийн концессын хулгайг мартах учиргүй

Хөнжил дотроо хөлөө жийлцэж, хөгөө тарьж яваа МАН-ынхны балаг төрийн албыг наймаалцах 60 тэрбумаар эхэлж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан 800 тэрбумын концессоор газар авч, У.Хүрэлсүх сайдын бүлэглэлийн авсан ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой гэмт хэргээр үргэлжилж буй. “Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас” хэмээсэн байдаг. Гэтэл төр барилцах нь битгий хэл, биеэ засах чадваргүй увайгүй улстөрчид ард түмний нэрээр хэдэн зуун тэрбум төгрөгийг хувьдаа завшаад байна. 100 жилийн түүхтэй МАН-ын бүлэглэлээс ахиад ямар ноцтой “Но” илэрч, олныг цочроох бол гэхээс яс хавталзмаар. Учир нь, тарьсан балгаа ард түмнээр үүрүүлж, өөрсдөө гар цэвэр үлдчихдэг улстөрчидтэй улс, бид.

УИХ-ын 2016 оны сонгуульд ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Ийм атал итгэлийг зүтгэлээр хариулахын оронд албан тушаалыг авлига авах шат болгож, төрийн албыг ханцуйндаа наймаалцаж, концесс, тендер, жижиг, дундын зээл нэрийн дор ард түмэн, татвар төлөгчдийн хүртэх учиртай баялгийг эрх мэдлээрээ далайлгаж авчихаад Төрийн ордонд юу ч болоогүй мэт ичихгүй суусаар л байна, тэд. Ёс зүй, хариуцлага, хүнлэг чанар, ичих булчирхай байна уу, эрхэм түшээдэд. Сүүлдээ ардын намын алдарт хэргүүдэд ард түмний чих ч дөжирч байх шиг. Ширэн нүүртэй эрх баригч намын хулгайн хэргүүдийг бид мартах учиргүй. Тиймээс энэ удаагийн дугаартаа МАН-ын бүлэглэлийн 800 тэрбум төгрөгийн концессын хэрэгтэй холбоотой баримтуудыг эргэн сануулж байна.

НЭГ: МАК БА 78 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕСС

Засгийн газраас дур мэдэн баталсан гэгдэж буй долоон концессын хамгийн эхэнд “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн 78 тэрбум 752 сая төгрөгийн төсөвт өртөгтэй концессын гэрээ багтаж байгаа юм. Уг төслийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргаж байжээ. Концессын гэрээний асуудлаар МАК-ийн эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тайлбарлахдаа “1999 онд УИХ-аас тогтоол гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 110 квт-аас дээш шугамыг төрийн өмч байлгах шийдвэр гаргачихсан. Цагаан суварга, Оюутолгойн 220 квт-ын хоёр хэлхээт шугам Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчтэй болгоно. Мөн “Цагаан суварга” төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилготой. Эрчим хүчгүй бол төсөл хөтөлбөрөөр хэрэгжихэд хүндрэл үүсээд байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед буюу 2013 онд энэ асуудлыг шийдсэн” гэсэн. Н.Номтойбаяр сайдын өгч буй мэдээллээр, уг төсөлд МАК-аас гадна дөрвөн үндэсний гүйцэтгэгч компани оролцсон гэнэ. Цагаан суваргын ордыг өнгөрсөн парламентын үед Стратегийн ордоос гаргачихсан учраас үндсэндээ төр хувийн хэвшилдээ үнэгүй шугам татаж өгч байгаа хэлбэр юм.

ХОЁР: С.БЯМБАЦОГТ БА “АЛТАЙ ТРЕСТ” 77 ТЭРБУМ

Жагсаалтын хоёрдугаарт, “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс нэрлэгдэнэ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Концессыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын гэгддэг “Алтай трест” ХХК гүйцэтгэхээр төсөлд тусгагдсан нь олны анхаарал татаж буй юм.

ГУРАВ: Ж.МӨНХБАТ 87 ТЭРБУМЫН КОНЦЕСС ОРУУЛСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

Гурав дахь концессчиноор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл” нэрлэгдэж байна. Нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг концессын гэрээ нь Ж.Мөнхбат гишүүний онцолсноор өмнөх Засгийн газрын үед эхэлжээ. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр уг асуудлаар тодруулга хийхдээ “Би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь. Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Говь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээ” гэсэн байдаг.

ДӨРӨВ: 211 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕССЫН АРД ХЭН БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ

“Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессыг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 213 дугаар тогтоолоор баталжээ. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг бөгөөд замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажилласан байна. Өндөр өртөг бүхий уг концессыг гүйцэтгэгч байгууллагын талаарх мэдээлэл олдсонгүй. Гэвч МАН-ын нөлөө бүхий хүмүүс ард нь байгаа гэх мэдээлэл байна.

ТАВ: ЗАВХАНЫ 234 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕСС

“Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийг 2016 онд хэрэгжүүлэхээр болж, барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань байжээ. Төгрөгт шилжүүлэн үзвэл 234 тэрбум 160 сая төгрөг юм.

ЗУРГАА: Ж.ЭРДЭНЭБАТ ТОЙРОГТОО 26 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ

Эдгээр концессуудын нэг нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбогдож байна. Тодруулбал, Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.

ДОЛОО: АНХНЫ ТӨСӨВТ ӨРТГИЙГ 6.7 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЭВ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудалд Засгийн газрын хуралдааны мэдээлэлд албан ёсоор тусгагдаад байсан. Гол асуудал нь, анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байжээ. Гэвч гүйцэтгэгч компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн атлаа нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан аж. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсөвт өртгийг даруй зургаан тэрбумаар нэмэгдүүлж, 25 тэрбум 700 сая болгожээ. Эрх баригч нам, Засгийн газрыг талцуулсан эдгээр долоон концесст эрх ашгийн зөрчил ороогүй гэж дүгнэх үндэслэл огт байхгүй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө тойрогт концесс захиалж, танхимынхаа хэд хэдэн гишүүдэд боломж олгосон нь анхаарал татах асуудал мөнөөсөө мөн. Тиймээс МАН-ын УИХ-ын зарим гишүүд концесс гэдэг бялуунаас хувь хүртэж чадаагүйдээ шаралхаж, Ж.Эрдэнбатын Засгийн газрыг унагаасан гэж ярьцгаадаг. Магадгүй концессоос хувь хүртэж чадаагүй “Нөгөө” талынхан ЖДҮХС-г онилсон байх.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 12 цаг 22 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 3 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 33 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 52 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 цаг 24 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 36 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 20 цаг 15 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 20 цаг 24 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 39 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 57 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 21 цаг 17 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 21 цаг 23 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 28 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 33 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 53 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 40 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 23 цаг 24 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top