x

Х.Нямбаатар нар ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, зарим асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэж үзэж, найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байна.  

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,

  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, 

  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,

  4. Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,

  5. Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,

  6. Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,

  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,

  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Бид иргэний нийгмийн байгууллага иргэд олон түмэнтэйгээ уулзаж тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор яаралтай хуралдуулж, улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн.

Шударга ёсны асуудал дээр хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг шаардаж байгаа. Төрийн төсвөөс хулгай хийсэн хэргүүдийг шалгаж өгөөч гэж иргэд хүсч байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг үтэр түргэн солихыг шаардаж байгаа учир ээлжит бус чуулганаар холбогдох байгууллагуудын асуудлыг оруулах хэрэгтэй байна. 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч нь хэрэгт холбогдсон хүмүүсийг танихгүй гэж мэдүүлсэн. Аллагыг зохион байгуулсан гээд байгаа нөхөр төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдэд энэ хэргийг шалгах ажиллагаа хууль бус болсон гэж гомдол гаргасан байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон учир энэ хэргийг задлахаас өөр арга байхгүй. Эдгээр асуудлаар төрийн гурван өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх гэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Сүүлийн үед иргэдийн шударга ёсны хүсэмжлэл цаг ирэх тусам нэмэгдэж байна. 2013 онд “Эрдэнэт”-ийн “Стандарт” банктай үүсгэсэн асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах байдал үүсээд байна.

Үе үеийн парламентад нэр дэвшигчид баялагийн санг байгуулна гэдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хуримтлал үүсгэсэнгүй. Социализмийн үед эрэл хайгуул хийгдсэн зөвшилцөх замаар баялгийн сангаа байгуулж, том эдийн засгийн эргэлтийг бий болгох ёстой.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж гаргаад оронд нь орд газруудыг өмчилж авсан олон тохиолдол байгаа. Бодит үр дүнгээ өгнө гаргуулах зорилгоор шаардлага тавьж байгаа. Төр бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. УИХ “Эрдэнэт”-ийн асуудлаар гүйцэтгэх байгууллагад чиглэл өгөх хэрэгтэй. Энэ асуудлаар Цэц, УИХ, шүүх, иргэний танхим бүгд өөр шийдвэр гаргаад байгаа. Энэ болгоныг эцэслэж, олон түмний эргэлзээг тайлах ёстой. 

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хуулийн байгууллагын дарга нар тодорхой хугацаатай томилогддог. Өөрөө л хүсэлтээ өгөхгүй бол хуулийн хамгаалалттай. Эдгээр хүмүүсийг яаж чөлөөлөх юм бэ. Дахиад хууль санаачилж батлах юм уу? 

Х.Нямбаатар: 

-Прокурорын байгууллагын тухай хуульд Улсын Ерөнхий Прокурор жил бүр хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-д жилд нэгээс доошгүй удаа тайлагнах ёстой гэж заасан байдаг. Авлигын эсрэг хуульд ч мөн тийм заалт бий. Нэг хэрэг яагаад зургаан жил шийдэгдэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг Их хурал хуулийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, тайлагнуулах замаар буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой.

Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн асуудалд холбогдсон бүх хүн Монголд байгаа. Гэтэл ямар шалтгаанаар эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа юм шиг шийдэгдэхгүй удаад байгаа юм бэ. Үүнээс үүдэж дараагийн асуудал яригдана.

Түүнээс биш бид Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж УЕП-ыг чөлөөлж, АТГ-ын дараагийн даргыг нэр дэвшүүлэх гээгүй.    

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалт дээр та бүхэн эсрэг кноп дарсан. Ийм үйлдэл гаргачихаад прокурорыг чөлөөлөх ёстой гэж ярих нь ёс зүйд нийцэх үү?

Л.Болд: 

-ЖДҮХС-гийн асуудлыг бид шаардлагынхаа дөрөвт бичсэн. Ждү гэдэг зүйл гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг тогтоох шаардлагатай байна.

Хэрэв мөн бол яагаад зөвхөн УИХ-ын гишүүдэд холбогдож, шалгагддаг хэрэг болчихоод байна вэ. Ерөнхий прокурорын орлогч, ТЕГ-ын дарга, Аудитын газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нар ждү авсан. Тэдэнд гишүүдийнх шиг хуулийн хамгаалалт байхгүй. Тэд нар шалгагдаад 2-3 сар болж байна. Яагаад тэгвэл хэрэг нь шийдэхгүй байна вэ.

Хэрэв ямар нэгэн шийдвэр гарсан бол бид Их хурал дээр том дайралт хийнэ. Гишүүн биш хүн гэмт хэрэгт холбогдоод шийтгэгддэг, гишүүн та яагаад хамгаалалтад байна вэ гэдгийг бид хатуу тавина. 

Гэтэл ЖДҮ-г зөвхөн Засгийн газрыг унагаах, Их хурлын даргыг өөрчлөх санал асуулгын кнопны асуудал болгоод байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг мөн үү. Гэмт хэрэг биш юман дээр гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгч явуулах уу гэдгээ бодно.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэдэн төгрөгийн өрний асуудал байгаа вэ. Энэ талаар нарийн мэдээлэл байна уу? 

Ж.Батзандан:

-Байгалийн баялагын асуудал дээр ямар орд хэнд байгааг ард түмэн мэднэ. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар өдөрт хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдэг нарийн мэдээлэл байхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрээр 160 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ мөнгөний хэмжээ өдөр бүр хүүгээр нэмэгдэж байгаа. Тухайн зээл авсан  аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг хурааж өрийг нь төлөх замаар шийдвэрлэх ёстой. Зээл авсан Ш.Батхүү болон тухайн үеийн Ерөнхий сайд байсан хүмүүсийн хөрөнгийг хурааж Эрдэнэтийн өрийг төлөх ёстой. 

-Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ? 

Х.Нямбаатар:

-НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэдэг хүний нэрийг дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулсан. Ерөнхий сайд батламжлах эсэх нь түүний бүрэн эрхийг асуудал. Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ. Түүнийг Ерөнхий сайд батламжлах үүрэг хүлээнэ. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр НИТХ хуралдана. 

Нэг зүйлийг тодруулж хэлье. УИХ-ын дарга асан М.Энхболдын охиныг шахаж хавчиж, албан тушаалаас нь чөлөөлөх гэж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Би СХД-ийн МАН-ын хорооны дарга. М.Энхболд даргын охин Хулан СХД-ийн МАН-ын хороонд гурван сонгуульт ажилтай. Тэр хүнийг би хувьдаа шахаагүй, өөрөө өргөдлөө өгөөгүй. Ажлаа хийгээд явж байгаа.  

Шаардлага: 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баярт (202.9.43.221)
    ЖДҮ бол албан тушаалаа урвуулан ашиглаж ѳѳртѳѳ давуу байдал олгосон хуйвалдаан авилгаар тѳрийн эрхийг авсан бусдын боломжийг дээрэмдсэн том гэмт хэрэг ард түмэн үүнийг ойлгохгүй гэж бодож тархи угааж байгаа бол Болд чи хол очиж хуц наад мэдрэл чинь солиорсон байна эмнэлэгт үзүүл
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
    • Сараа
      ЖДҮ бол жинхэнэ хууль бус үйл ажиллагаа, гэтэл юу гэсэн вэ энэ хэд чинь арай л оодорч байгаам биш үү
      2019 оны 02 сарын 15
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Парис хот руу аялах азтанууд тодорлоо 31 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 4 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 4 цаг 47 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 7 цаг 29 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 7 цаг 40 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 7 цаг 56 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 8 цаг 8 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 8 цаг 14 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 8 цаг 20 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 8 цаг 24 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top