x

Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээ эхэлнэ

Европын Холбооны (ЕХ) гишүүн бүх улс орон Украин, Молдова улсуудыг элсүүлэх тухай хэлэлцээний хүрээнд эхний үе шатыг эхлүүлэхийг зөвшөөрсөн тухай Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта нар баасан гаригийн орой мэдэгджээ. Ингэснээр тус хоёр улсыг эгнээндээ элсүүлэх тухай албан ёсны хэлэлцээ зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ. 

Украин, Молдова улсуудыг ЕХ-ны гишүүнээр элсүүлэх хэлэлцээний эхний үе шат эхэлж байгаа нь "асар их хүндрэл бэрхшээлийг үл харгалзан шинэчлэл хийхэд хоёр улсын харуулсан шийдэмгий байдал, зориг тэвчээр, шаргуу хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм" гэж хоёр улс төрч мэдэгджээ. Түүнчлэн тэд ЕХ-г өргөжүүлэх шийдвэрийг "тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж буй" өнөөгийн дэлхий ертөнцөд Европын орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн "стратегийн шийдвэр" хэмээн тодорхойлсон байна.

ЕХ-ны Зөвлөлийг энэ онд даргалж буй Киприйн төлөөлөгчийн газраас мэдээлснээр, Унгар улс хоригоо цуцалсны дараа ЕХ-ны орнууд хэлэлцээний эхний бүлэг сэдвээр нэгдсэн байр сууринд хүрснээр шаардлагатай бэлтгэл ажил бүрэн дуусжээ.

Хэлэлцээний эхний бүлэг сэдэв нь ЕХ-нд элсэхийн тулд тухайн улс орнуудын заавал дагаж мөрдөх ёстой үнэт зүйлс, суурь зарчмуудын тухай ажээ. Нийтдээ хэлэлцээг хэдэн арван хэсгээс бүрдэх зургаан гол сэдвийн хүрээнд хийнэ. Хэлэлцээ бүрэн дууссаны дараа шинэ орнуудыг элсүүлэх шийдвэрийг гишүүн 27 улс бүгд соёрхон батлах ёстой.

Украин, Молдова улсуудыг ЕХ-нд элсүүлэх хэлэлцээ анх 2024 оны зургаадугаар сард эхэлж байсан юм. Унгарын өмнөх засгийн газар хориг тавьснаар Украинтай хийх албан ёсны хэлэлцээ гацаад байсан бөгөөд шинжээчдийн түвшинд албан бусаар үргэлжилж байв. Харин Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр өнгөрсөн долоо хоногт Украины талтай унгар үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах талаар тохиролцоонд хүрснээ мэдэгдэж, ЕХ-ны хэлэлцээнд тавиад байсан хоригоо цуцалсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв 59 мин Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийлээ 1 цаг 3 мин Элчин сайд А.Ананд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 1 цаг 12 мин Пакистан: АНУ, Ираны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртсон 1 цаг 16 мин Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээ эхэлнэ 1 цаг 20 мин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2 цаг 29 мин АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 15 цаг 30 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 15 цаг 43 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 15 цаг 47 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 15 цаг 53 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 15 цаг 59 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 16 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 16 цаг 45 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 16 цаг 53 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 23 цаг 36 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top