Америкийн алдартай блогчин MrBeast YouTube платформд 500 сая дагагчтай анхны контент бүтээгч болжээ.
MrBeast буюу жинхэнэ нэр нь Жэймс Стивен Дональдсон бол өртөг ихтэй сонирхолтой үзүүлбэр, өвөрмөц туршилт бүхий бичлэгүүд хийдэг төрлийг "YouTube"-д анхлан санаачлагчдын нэгд тооцогддог.

Түүний суваг 2024 оны долоодугаар сард 300 сая дагагчийн босгыг давснаар "YouTube"-ийн түүхэнд ийм амжилтад хүрсэн анхны хүн болсон юм.
Жэймс Стивен Дональдсон 13 настайгаасаа YouTube-д суваг хөтөлж эхэлсэн бөгөөд янз бүрийн сорилтууд, реалити-шоу, буяны үйлсийн бичлэгүүдээрээ дэлхий даяар алдаршжээ.
ТАСС



