x

Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ

/Euronews/ Баб-эль-Мандебийн хоолой дахь Перим арлыг хуситууд баасан гаригт эзлэн авснаар уг хоолойг үндсэнд нь хянаж байна.

Йемений засгийн газрын цэргүүд арлыг орхин гарсан даруйд хуситууд түүн дээр десант буулгажээ. Үүнээс өмнөхөн “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн маш түргэн давшиж Моха гэдэг боомт хотыг эзэлснээс гадна Улаан тэнгисийн өмнөд хэсгийн Зугар аралд хяналтаа тогтоосон байна. Ингэснээр тэд Баб-эль-Мандебийн хоолойн Азийн буюу хойд эргийг хянаж эхэлжээ.

Баб-эль-Мандеб бол Улаан тэнгисийг Арабын тэнгистэй холбодог хоолой юм. Дэлхий даяар тээвэрлэж буй чингэлгүүдийн гуравны нэг орчим нь Улаан тэнгисээр дамждаг бөгөөд АНУ-Ираны дайн эхэлснээс хойш уг хоолойгоор багагүй хэмжээний газрын тосыг тээвэрлэж байна.  

Хуситууд Израил, Саудын Арабтай шууд болон дам холбогдсон хөлөг онгоцууд руу халдах болсон байна. “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн мэдэгдэхдээ “одооноос эхлэн Саудын Арабаас бусад улсын хувьд Баб-эль-Мандебаар дамжин тээвэрлэлт хийх нь чөлөөтэй” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хуситууд Саудын Арабаас тусламж авдаг засгийн газрын цэргүүдийн эсрэг өргөн хэмжээний давшилтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Саудын Арабын нутагт ч цохилт өгсөөр байна.

Долоодугаар сард АНУ-ын Д.Трамп мэдэгдэхдээ “хэрвээ хуситууд Улаан тэнгисээр дамжиж буй тээвэрлэлтийг зогсоох гэж оролдвоос тэдэнд цохилт өгнө” гэж анхааруулсан юм. Гэвч Ирантай хийж буй дайнд гол анхаарлаа төвлөрүүлсэн Вашингтон Йемений мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох гэж яарахгүй байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 1 цаг 5 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 15 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 1 цаг 56 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 1 цаг 56 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 2 цаг 45 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 3 цаг 1 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 21 цаг 56 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 23 цаг 13 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 23 цаг 23 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top