/azertag/ "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" олон улсын тогооч нарын уралдаанд Монгол Улсын төлөөлөгч түрүүллээ.
Дэлхийн нүүдэлчдийн спортын наадмын хүрээнд зохион байгуулсан уг уралдаанд Монголын ахлах тогооч Гонгоржавын Адилбиш шилдгээр шалгарсан байна. Тогооч нар есдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Кырчын хавцалд өрсөлдсөн бөгөөд 15 орны ахлах тогооч нар шилдгээ тодруулжээ.
Урьдчилсан ба шалгаруулах шатны дүнгээр Азербайжан, Турк, Монгол, Узбекстан, Казахстаны төлөөлөгчид шалгаран үлдсэнээс Монгол Улсын оролцогч Г.Адилбиш тэргүүн байр эзэлсэн байна.
"Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо" нь оролцогч орнууд өөрсдийн үндэсний хоол, хоолны соёл, уламжлалаа танилцуулсан томоохон талбар болжээ.



