x

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтэй өнөөдөр уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын нөлөөгөөр дэлхийн түлш, шатахууны зах зээлд тодорхойгүй байдал үүсэж буйтай холбогдуулан ОХУ-ын Засгийн гараас энэ оны дөрөвдүгээр сард нефть бүтээгдэхүүн гадаад улс руу экспортлоход хориг тогтоосон ч хоёр улсын найрсаг харилцаа, эрх зүйн тохиролцооны хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ирснийг тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай ойр хамтран ажиллаж байна. Цаашид ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай, тасралтгүй хангах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.  Мөн С.Е.Цивилёв сайд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг санал болгов.

Роснефть болон Газпром НХН-ийн удирдлагууд Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Н.Учралд илэрхийллээ.

Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн нөхцөл байдал төвөгтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой газрын тосны бүтээгдэхүүнийг хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой нийлүүлж ирсэнд Оросын талд талархал илэрхийлэв. 

Талууд Монгол Улсын шатахууны хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны механизмуудыг судлан хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

“ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг, төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “ДЦС-3” ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд байгуулах зураг төслийн гэрээний нөхцөл, өртөг, төлбөр тооцооны асуудлыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох нь чухал гэдэгт санал нэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн төслийг стратегийн ач холбогдолтой гэж үзэн дэмжиж ирснээ тэмдэглээд, төслийн дараагийн шатны гэрээ хэлэлцээг эрчимжүүлэх, хэрэгжилтийн бодит нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах хүсэлтээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 59 мин Венецийн кино наадам эхэллээ 1 цаг 4 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2 цаг 5 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 3 цаг 8 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 3 цаг 20 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 53 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 3 цаг 59 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав 4 цаг 11 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно 4 цаг 15 мин Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ 4 цаг 20 мин Өсвөрийн бадминтончид Төв Азийн АШТ-ээс гурван медальтай ирлээ 4 цаг 29 мин “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр... 5 цаг 28 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртлээ 5 цаг 34 мин Хоёр тал түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо 5 цаг 42 мин Хойд бүсийн бүсгүйчүүд адуу дагасан соёлыг сурталчлав 20 цаг 35 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч 30 хүүхдэд мэс засал хийжээ 21 цаг 22 мин АНУ цөмийн хөдөлгүүртэй худалдааны хөлөг онгоцны флот байгуулна 22 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина 23 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 23 цаг 47 мин Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийнэ 23 цаг 51 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Н.Учралын 9×9=81 нажид Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ... “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэр... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй ж...
Top