x

“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...

Бензинд оочерлож, сургалтын төлбөрт хармаагаа сэгсэрч, амьдрах гэж үсээ үгтээж байгаа маниуст засаг: Таанууст бэлэг барьсан, хүлээн авна уу гэж. Дэлгэрүүлье.

Засгийн газрын 26 оны наймдугаар сарын 31-ний албан мэдээ: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 27 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 26 оны төсвийн тодотгол, 27 оны төсвийн төслөөс онцлох 9 шийдвэр гаргалаа гэж. Тэр дундаа: Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ гэж. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно гэж. Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ гэж.

УИХ-ын 26 оны наймдугаар сарын 31-ний албан мэдээ: УИХ-ын дарга С.Бямбацогтод сайд нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 28-29 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 27 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 27 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 27 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүлэв гэж.

Хуулийн төслүүдийг өргөсөн сайд нар: Хуулийн төсөлд 27 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан гэж. Мөнхүү: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш төслийг боловсруулахад хүрээнд тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлого, Оюутолгой төслийн ноогдол ашгийн орлого болон орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй. Энэтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож, энэхүү тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээ нь төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтуудыг тусгасан гэж.

Дараагаар нь сайд нар сошиалаар энийгээ баахан: Манай засгаас таанууст өгч байгаа бэлэг гээд рекламдаж.

УИХ-д өргөсөн 27 оны төсвийн тодотгол, 28 оны төсвийн төслөөс дөрвөн юмыг л харчих.

1-т: Оюутолгойн ноогдол ашиг авлаа гэх. Гоё сонсдоно. Гэвчиг: Өчигдөрхнийг хүртэл ноогдол ашиг байтугай хөрөнгө оруулалтын өр, үйл ажиллагааны зардлын өрөнд баригдсан /өнөөдөр ч байгаа/ засагт ямар жанцангаар 1.5 тэрбум доллар “Рио” өгөх болов? Тэрхүү компанийн шунал “Онтрэ” дээр байгааг бид мэднэ. Гэнэтийн бэлгийн хариуд тэр орд явчихсан байх машид өндөр магадлалтай. Энийг маш яаралтай шалгаж үзэх шаардлага үүсч.

2-т: “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй болгоно, таануус хувьцаагаа яахаа мэд гэж. 90-ээд оны цэнхэр яагаан тасалбар яалаа? Уулаасаа: Өнөөдөр маргаашаа яая гэж хэцүүдсэн ард нийтэд хувьцаа зарах эрх олговол хэний гарт хэдэн төгрөгөөр очих нь тодоос тод тодорхой. Ард нийтийн амьдралыг угт нь тултал уланд хэвтүүлээд ардаас нь: Хувьцаагаа яахаа та мэд гэх нь “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилна гэж сонсдох. Юун тэр Хөрөнгийн бирж хүрэх, наана нь 5-10 цаасаар танил нөгөө компаниуд хувьцааг цуглуулах боломж.

3-т: Тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэж. Ашгаа авахуулаад байгаа компани ашигтай ажиллаж хөгжиж дэвших тухай огтоосоо бодохгүй, амь зогоох л аргатай үлдэнэ. Алсдаа ч гэх юмгүй, ойрмогтоо дампуурч хэн нэг олигарх, орд газрын шуналтанд очих шаанс.

4-т: Цалинг салбар болгонд 30-50 хувь нэмнэ гэж. Гэтэл нь цалинг инфляцийн түвшин дээр 3 хувийг нэмж тооцож өсгөдөг нь эдийн засгийн арга. Тэгж бодит худалдан авах чадварыг хамгаалах, амьжиргааны түвшнийг тогтвортой байлгадаг. Эдүгээ Монголбанк: Инфляци 13 гэж тоолж. Энэ дээр нэмэх 3 гэхээр 16 хувиар нэмнэ гэсэн бол худалдан авах чадварыг хамгаалж, амьжиргааны түвшинг тогтвортой байх байж. Цаашаагаа: Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлбэл Монгол Улс шууд дефолт. Энэнээс болоод улс орон авсан зээл, өр төлбөрөө хугацаандаа, гэрээ ёсоор төлж чадахгүй болж, санхүүгийн чадамжаа алдаж, дампуурснаа олон улсад зарлах л замтай.

Базах нь ээ: “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр гарч. УИХ-ыг бүрдүүлдэг МАН-аас бусад нам энэ дээр анхаарч, басхүү шалгаж нягталж үзэхийг ард нийтийн өмнөөс сануулан хүсэж байна...

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 34 мин Мэдээж “Ар нь түүз!” 45 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 10 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 14 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 19 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 24 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 29 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 28 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 32 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 17 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 31 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 20 цаг 43 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Top