x

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртлээ

Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болж буй дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын баг тамирчид алыш бөх, модон барилдаан, морьт барилдааны төрөлд хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.

Алыш буюу бүстэй барилдааны фрийстал төрөлд манай улсаас улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр Бенин, Нидерланд, Беларусийн бөхийг ялсан ч хагас шигшээд Киргизийн тамирчинд ялагдсанаар хүрэл дээр буужээ. Фрийстайл төрлийн 80 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, жүдо бөхийн спортын мастер Х.Хатанболд Беларусь, Азербайжан, Молдавыг ялж, хагас шигшээд Туркменистаны бөхөд ялагдсанаар хүрэл медаль хүртлээ. Бүстэй барилдааны +100 кг-д аймгийн арслан М.Баасанжав, Азербайжан, Беларусийн бөхийг ялсан ч хагас шигшээд Молдавын бөхөд дийлдсэнээр хүрэл медаль зүүж, алтан соёмбот төрийн далбаагаа Чолпон-Ата хотод мандуулав.

Модон барилдааны төрөлд эмэгтэйчүүдээс 55 кг-д М.Анударь, 70 кг-д Ц.Пүрэвсүрэн нар хүрэл, эмэгтэйчүүдийн +75 кг-д Б.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Д.Баасансүрэн нар мөнгөн медалиар Монголын баг тамирчдын медалийн тоог нэмлээ. Мөн морьт барилдааны 60 кг-д А.Жанибек, 70 кг-д М.Наурызбек, 80 кг-д  Е.Өмиртай нар хүрэл медаль хүртсэн байна.

Дэлхийн нүүдэлчдийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох сээр цохих тэмцээнд Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж уг наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат тэрбээр “Алтан-Мундарга” тэмцээний секундийн дээд амжилтыг эзэмшдэг. 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 15 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 21 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав 34 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно 37 мин Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ 42 мин Өсвөрийн бадминтончид Төв Азийн АШТ-ээс гурван медальтай ирлээ 51 мин “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр... 1 цаг 50 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртлээ 1 цаг 56 мин Хоёр тал түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо 2 цаг 4 мин Хойд бүсийн бүсгүйчүүд адуу дагасан соёлыг сурталчлав 16 цаг 57 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч 30 хүүхдэд мэс засал хийжээ 17 цаг 44 мин АНУ цөмийн хөдөлгүүртэй худалдааны хөлөг онгоцны флот байгуулна 18 цаг 48 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина 20 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 20 цаг 10 мин Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийнэ 20 цаг 13 мин Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэлээ 20 цаг 18 мин УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд эхэлнэ 21 цаг 0 мин У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун зэрэг 9 асуудлаар тохиролцжээ 21 цаг 45 мин Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв 21 цаг 52 мин С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй 22 цаг 11 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Н.Учралын 9×9=81 нажид Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ... “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэр... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ...
Top