x

Н.Учралын 9×9=81 нажид

“ЕС” есөн шийдвэрээ гаргаж гэнэ. Цалин нэмнэ, татвар бууруулна, байрны зээлийн хүүг бууруулна, эмнэлэг барина, иргэдэд ногдол ашиг тараана... Сонсголонтой. Гэхдээ “Энэ бүхний мөнгө хаанаас гарах вэ” гэдэг энгийн асуулт тавья.

Засгийн газар 2027 оны төсвөө орлого нь 41.3 их наяд, зарлага нь 43.6 их наяд, алдагдал нь 2.3 их наяд төгрөг байхаар тавьжээ. Төрийн компаниудаас 3.5 их наяд төгрөгийн ногдол ашиг төсөвт орохоор тооцож. Авчиг асуудал бий. Нэгдүгээрт, Оюутолгойн ногдол ашиг бол сар бүр дансанд баталгаатай ордог, тогтмол цалин биш. Зэсийн үнэ, компанийн өр, ашиг хэрхэн тооцогдохоос шалтгаална. Өөрөөр хэлбэл нэг удаагийн буюу тогтворгүй орлого. Хоёрдугаарт, энэ мөнгө цалин, тэтгэвэр нэмэх; эмнэлэг, сургууль, дулааны станц барихад хүрэлцэхгүй. Яагаад гэвэл татвараа бууруулна гэсэн. Жишээ нь, 792 мянган төгрөг хүртэлх цалингаас ХХОАТ авахгүй гэдэг шийдвэр иргэдийн халаасанд 840 тэрбум төгрөг үлдээнэ. Хувь хүнд сайн. Гэвч төсөвт орж ирэх мөнгө төдий чинээ багасна. Товчхондоо нэг талаас зардал нэмэгдэнэ, нөгөө талаас татвар багасна. Зөрүүг ямар нэгэн байдлаар нөхөх ёстой.

Зөрүүг хаанаас гаргах вэ

 Н.Учралын 9 шийдвэрийн зардал нэг үүсвэрээс гарахгүй. Хамгийн гоё үүсвэр бол ногдол ашиг. Хамгийн осолтой үүсвэр бол өр буюу хямд зээл. Зөрүүг таван эх үүсвэрээс нөхөх бодит боломж бий:

1. Байгалийн баялаг. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниудын ногдол ашиг. Энэ бол сонсоход хамгийн гоё эх үүсвэр. Гэхдээ жил бүр ижил хэмжээгээр орно гэсэн баталгаагүй.

2. Татвар төлөгчид. Зарим хэсгийн татварыг бууруулсан ч төсвийн зардал бүхэлдээ нэмэгдээд ирэхээр эцэстээ өөр татвар, эсвэл хойтон жилийн татвараар нөхнө.

3. Өр. Төсөв 2027 онд 2.3 их наядын алдагдалтай. Үрэхээр тооцсон мөнгө нь олох мөнгөө давсан гэсэн үг. Дутууг нь дотоодын бонд юм уу, гадаадын зээлээр нөхнө. Өнөөдөр авсан зээлийг маргааш хүүтэй төлнө.

4. Банкны зээл. Ялангуяа ипотекийн 6 хувийн зээл энд жин дарна. Хүүгийн зөрүүг төсвөөс өгнө. Хямд зээлийг төр дэмжихээр олгох зээлийн хэмжээ өснө. Зээл өсөхөөр эдийн засагт бэлэн мөнгө нэмэгдэж инфляци улам өгсөнө.

5. Гадаадын зээл, тусламж. Эмнэлэг, сургууль, дулааны станцыг ийм мөнгөөр барьж болно. Өнөөдөр “үнэгүй” харагдавч маргааш өр эсвэл тарифаар төлж л таарна.

 Ядахад яр

 Н.Учралын 9 шийдвэрийн балгаар үнэ өснө. Одоо инфляц бага биш. Энэ оны долоодугаар сард жилийн инфляц 13 хувьтай гарсан. Монголбанкны зорилго нь 6 хувь орчим. Өөрөөр хэлбэл үнэ хурдан өсөж байхад төр нэмээд мөнгө тарааж, зээлээ хямдруулна. Тиймээс үнэ өснө, өсөхдөө дараах дөрвөн замаар өснө.

1. Хүмүүсийн гар дээрх мөнгө нэмэгдэнэ. Цалин нэмэгдэнэ. Тэтгэвэр нэмэгдэнэ. Татвар багасна. Иргэнд шууд ашигтай. Гэхдээ дэлгүүрт байгаа мах, гурил, түрээс тэр хэмжээгээр нэмэгдэхгүй бол үнэ өснө. Энгийн жишээ авъя. Нэг зуун хүн мах авдаг байсан. Гэтэл 100 хүний халаасанд мөнгө нэмэгдлээ. Махны нийлүүлэлт өмнөх шигээ байвал махны үнэ өснө. Монголбанкны судалгаа ч үүнийг хэлдэг. Төсвийн зардал нэг их наядаар нэмэгдэхэд инфляц ойролцоогоор 0.9 хувиар өсдөг гэсэн тоо бий. Төрийн албаны цалин нэмэгдвэл хувийн компаниуд ч дагаж нэмдэг. Ингэснээр 2027 онд дундаж цалин 10 орчим хувь өсөж, үнийн суурь дарамт нэмэгдэх төсөөлөл гарна.

2. Байрны зээл хямдарна, байрны үнэ өснө. Ипотекийн хүүг 6 хувь, урьдчилгааг 15 хувь болговол илүү олон хүн байр авахыг хичээнэ. Байр тэр дороо баригдахгүй. Тиймээс эхлээд үнэ өснө. Энэ бол том аюул. Хүн “Зээл хямд боллоо” гэж баярлах хооронд байрны үнэ нэмэгдэх магадлал өндөр. Тэгэхээр хямд хүүтэй ч, илүү үнэтэй байр авсан иргэдийн ачаа хөнгөрөхгүй.

3. Төр нэмж мөнгө хэвлэнэ. Төсөв алдагдалтай байвал төр зах зээлээс мөнгө зээлнэ. Эсвэл нэгэнт сурсан зангаараа Монголбанкаар дамжуулан нэмж мөнгө гаргана. Зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээ барааны хэмжээнээс хурдан өсвөл үнэ буурахгүй. Одоо ч мөнгөний нийлүүлэлт их байгаа, 2026 оны тавдугаар сард 51.7 их наяд төгрөгт хүрсэн. Жилийн өсөлт нь 26.8 хувь. Энэ дээр нэмээд цалин, зээл, төсвийн зардал орж ирвэл үнэ амар гүйцэгдэхгүй.

4. Зарим үнийг одоо дарж, дараа гарч ирнэ. “Цахилгаан, дулааны үнийг өрхийн үүдээр оруулахгүй”, “Ахмадад эм үнэгүй өгнө” гэсэн. Одоохондоо хямд, бүр үнэгүй “харагдана”. Гэхдээ дулааны станц барих зардал, эмийн өртөг алга болдоггүй. Хэн нэгэн төлнө. Төр төлье гэвэл татвараа нэмэх юм уу, нэмж өр тавина. Компани төлбөл дараа нь тарифаа нэмнэ. Үнэгүй эмний эрэлт өсөхөөр эм хомстоно, эсвэл чанар нь эрс муудна. Өөрөөр хэлбэл зарим үнэ одоохондоо “харагдахгүй” ч дараа заавал гарч ирнэ.

 Бидэнд юу нь хамаатай вэ

Хэрэв та тогтмол цалинтай бол гарт орж ирэх мөнгө нэмэгдэж магадгүй. Гэхдээ бараа, үйлчилгээний үнэ өсвөл амьдрал дээшлэхгүй. Хэрэв та байр авах гэж байгаа бол зээлийн хүү бага гээд яарч болохгүй. Эхлээд байрны үнэ хэдээр өсөхийг харах хэрэгтэй. Хүү бага ч үнэ нь өсвөл таны төлөх нийт мөнгө буурахгүй. Хэрэв та тэтгэвэр авагч бол тэтгэвэр чинь нэмэгдэнэ. Гэхдээ эм, мах, түрээс өсвөл нэмэгдэл чинь нэмэргүй. Төсөв хүрэлцэхгүй бол “үнэгүй эм” олдохгүй. Хэрэв та бизнес эрхэлдэг бол зарим татвар хөнгөрөх нь сайхан. Гэхдээ цалингийн зардал, түрээс, түүхий эдийн үнэ өсөхөд хөнгөлөлт ашиг болж үлдэхгүй.

 ЕС-ын асуулт, иргэдийн хариулт

 Н.Учрал “Оюутолгойн толгойн ногдол ашгаа юунд зарцуулахыг иргэдээс асууна” гэлээ. Энэ санаа харахад зөв, ардчиллын үнэртэй. Нэг удаагийн ногдол ашгийг юунд зарцуулахыг лайкертийн асуулгаар тодруулах нь улс төрийн манипуляц. Гэдэг нь “сонголт өгсөн” мэт харагдаад, ачир дээрээ төрөөс гаргасан цэсийг батлуулдаг арга.

“Оюутолгойн ногдол ашиг төрийн ордонд алга болох ёсгүй” гэсэн зөв мессеж. Иргэд “Энэ миний мөнгө” гэж бодох эрхтэй, сонголт өгөх нь нууц хуваарилалтаас хавьгүй дээр. Хэрэв мөнгө иргэний хуримтлалын дансанд орж, дараа нь зарцуулалтын чиглэлийг ил тод сонговол төсвийн “Хар хайрцаг”-аас илүү хяналттай.

Олон нийтийн санал асуулгын дүн зуурдын хүслийг илэрхийлнэ. Үнэ өсөж, цалин хүрэхгүй байхад олон хүн мөнгө авахыг илүүд үзнэ. Ялангуяа инфляц 13 хувь, хуушуурын үнэ 4 000 төгрөг хүрчихсэн хойно “Баялаг минийх юм бол надад өг” л гэж хэлнэ. Иргэдийн дийлэнх нь хэрэглээнд; цөөн хэсэг нь хуримтлал; дэд бүтэцэд санал өгнө. Иргэд тэнэгтээ бус өнөөдрийн үнэ, орлоготоо хөтлөгдөнө.

 Хуушуур хэд хүрэх вэ

“ЕС”-ын есөн шийдвэр есүүлээ муу гэвэл гүтгэлэг. Авч нэг удаагийн баялгийн орлогыг тогтмол зардалтай хольж хутгадаг нь тоогүй. Татвар бууруулахын хамт цалин, тэтгэвэр, байр, эмнэлэг, сургууль бүгдийнх нь зардал нэг дор нэмэгдэнэ. Инфляц 13 хувьтай байхад эрэлтийг дахин өдөөнө. Ойрын хугацаанд иргэдэд очих мөнгө нэмэгдэхээр харагдана. Дунд хугацаанд үнэ нэмэгдэнэ. Урт хугацаанд өрөнд баригдана. Тун энгийнээр хэлбэл төр танд мөнгө өгч байгаа юм шиг харагдана. Гэхдээ тэр мөнгөнийхөө нэг хэсгийг дараа нь үнийн өсөлтөөр буцааж авна. Үүнийг эдийн засагчид “инфляцын далд татвар” гэж нэрлэдэг.

Нэр нь төвөгтэй ч утга нь энгийн. Хуушуурын үнэ махнаас шууд хамаардаг. Махны үнэ, инфляц, цалингийн бодлогоос харахад хуушуур хойтон хэд хүрэх нь бараг тодорхой. Одоо хүмүүсийг бухимдуулаад байгаа 4 000 төгрөгийг суурь үнэ гэж үзье. Хуушуурын үнэ мах, гурил, тос, хий/цахилгаан, түрээс, ажилчны хөлс зэргээс бүрдэнэ. Инфляцад үлэмж нөлөө үзүүлж байгаа нь мах. 2026 оны долоодугаар сард жилийн инфляц 13 хувь хүрэхэд мах, махан бүтээгдэхүүн дангаараа 4.9 хувийг нь эзэлсэн. Махны үнэ жилийн дотор 50 орчим хувиар өссөн. Тиймээс хуушуурын үнэ ерөнхий инфляцаас илүү хурдан өсдөг мэдрэмтгий бүтээгдэхүүн.

Төсвийн цалин нэмэгдвэл хуушуурчин ч цалингаа нэмнэ. Түрээс өсвөл нэг хуушуурт ногдох зардал нэмэгдэнэ. Махны үнэ буурахгүй бол гурил, тосны үнэ ч бас нэмэгдэнэ. Тэгэхээр цалин нэмэгдчихээр “хямдхан” хуушуур иднэ гэж бодвол эндүүрэл. Эсрэгээрээ, бэлэн мөнгө нэмэгдсэн салбарт үнэ түрүүлж өсдөг. Хуушуур яг тийм бараа. Өнөөдөр 4 000 төгрөг хүрчихсэн бол хойтон бардаагаар 5 000 төгрөг буюу номинал үнэтэй болно. Ес бол монголчуудын бэлгэдлийн тоо, “ЕС”-н есийн наян нэг харин нажид дагуулж мэдэхээр тоо.

 Жич: Нажид гэдэг нь зовлон, зүдгүүр, гамшиг, тарчлал гэсэн утгатай төвд гаралтай үг юм.

Голлох утгууд:

  • Зовлон зүдгүүр - Сэтгэл болон бие махбодын хүнд хэцүү байдал.

  • Гай гамшиг - Гэнэтийн аюул осол, гарз хохирол.

  • Саад тотгор - Үйл хэрэг бүтэхэд саад болох сөрөг хүчин зүйл.

Д.Батбаяр /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учралын 9×9=81 нажид 47 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 1 цаг 0 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 2 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 1 цаг 8 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 1 цаг 16 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 1 цаг 19 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 1 цаг 26 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 1 цаг 35 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 2 цаг 41 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 2 цаг 52 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 3 цаг 23 мин Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 20 цаг 41 мин Багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаа чухал 20 цаг 44 мин “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдлээ 20 цаг 50 мин Монголын шигшээ Умард Мараны Арлуудын багийг 7:0-ээр хожлоо 21 цаг 8 мин Нийслэлийн бүх авто машин маргааш замын хөдөлгөөнд оролцох боломжтой 21 цаг 49 мин М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын дотоод тохироо, толхилцоо шийднэ 23 цаг 16 мин 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов Өчигдөр 14 цаг 47 мин Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ Өчигдөр 13 цаг 25 мин G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ Өчигдөр 13 цаг 18 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси...
Top