x

“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болгосон. Тэгвэл өнөөдөр тус сургууль сурагчдаа угтан авч, нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар оролцлоо.

Ногоон сургууль: 57 дугаар сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж иржээ. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсон. Ингэснээр зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, тодорхой хэмжээнд цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулдаг болж байна.

Цахилгаан, дулаанаас хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулах боломж бүрджээ. Мөн хүнсний 40 кг органик хог хаягдлаас ойролцоогоор 20 кг бордоо гаргах боломжтой компостын шийдэл нэвтрүүлсэнээ сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м². Шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.

Ухаалаг сургууль: Сургууль нийт 402 "Chromebook"-тэй болж, биологи, математик, физик гээд хүссэн хичээлээ 3D хэлбэрээр үзэх боломж бүрдэв.

Эрүүл сургууль: Ургамал 18–21 хоногт ургах боломжтой гидропоник системтэй. Нэг ангид хоёр төхөөрөмжтэй. Энэ нь 25–30 хүүхдийн 7–10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид 10 төхөөрөмж суурилуулжээ. Гадна агаарын чанарыг хэмжих 1 IQAir, дотор агаарын чанарыг хэмжих 6 IQAir төхөөрөмжтэй.

Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул хүчин чадлын хувьд нэг төхөөрөмж ангийн агаарын чанарыг бүрэн хамарна. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.

Аюулгүй сургууль: “Гэрт ойрхон сургууль”. “Буух түр цэг- нийтийн зогсоол”-ын тохижилттой. Сургууль ухаалаг хаалгатай. Гадаа 14, дотор 6 камер суурилуулсан. Гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжинэ. Сургуулийн бүсэд архи, тамхины худалдаа хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 5 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 42 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2 цаг 8 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 19 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 25 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 31 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 36 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 40 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 12 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 15 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 16 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 21 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 24 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 27 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 38 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 32 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 16 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 28 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 52 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top