x

G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ

/news.rambler.ru/ G20 бүлгийн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлуудын уулзалтыг сурвалжлах зөвшөөрлийг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд, тухайлбал The New York Times, Wall Street Journal сонинууд болон Блүүмбэрг агентлагийн нэр бүхий сэтгүүлчдэд олгохгүй хэмээн АНУ-ын Сангийн яам шийдвэрлэжээ.

Тодруулбал, 2017 оноос хойш болсон Сангийн яамтай холбоотой арга хэмжээнүүдийг сурвалжилсаар ирсэн New York Times сонины тоймч Алан Раппепорт, Wall Street Journal сонины сэтгүүлч Мэтт Гроссман нарт сурвалжлах эрх олгохоос татгалзжээ.

Дээрх уулзалт АНУ-ын Хойд Каролина муж улсын Эшвилл хотод 8 дугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Сангийн яамны шийдвэр нь “тааламжгүй” сэтгүүлчдийг томоохон үйл явдлуудад оролцуулахыг хязгаарлах зорилготой Д.Трампын засаг захиргааны бодлогын нэг илрэл юм. Ийнхүү татгалзсан нь “хараат бус сэтгүүл зүйг сулруулах, олон нийтийн хяналтаас зайлсхийх оролдлого мөн” гэж ажиглагчид дүгнэжээ.  

Сангийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, G20-ийн дээд хэмжээний уулзалтыг дэлхийн 300 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид, тэдний дотор NPR радиостанц,  Washington Post сонин, телевизийн Al Jazeera сувгийн сэтгүүлчид сурвалжлах ажээ.  Түүний хэлснээр, ийм өндөр түвшний уулзалтыг сурвалжлах эрх нь сэтгүүлзүйн мэргэжлийн стандартад нийцүүлэн "бодит мэдээллийг" түгээх үүрэг хариуцлагатай шууд холбоотой.

Өмнө нь Д.Трамп The New York Times, Wall Street Journal сонинуудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа гадаадад нэвтрүүлгээ цацдаг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлдэг USAGM буюу АНУ-ын Дэлхийн медиа агентлагийн төсвийг танах үүргийг өгч байв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.150)
    Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс хийж бгааг өөрсөд нь мэдэгдэлгү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад нууцаар зарж
    2026 оны 08 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 47 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 24 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 7 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 53 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 57 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 3 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 6 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 9 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 20 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 14 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 58 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 10 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 34 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top