x

Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах зорилгоор энэ онд 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар 131 сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг барьж байна. Үүнд 60 сургууль, 52 цэцэрлэг, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал багтаж байна.

Мөн сурагчдыг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлж, хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 9000 гаруй сурагч суралцана. Хотхоны бага сургуулиудын ширээ, сандал, ухаалаг самбар, багшийн зөөврийн компьютер болон сургалтын STEM хэрэглэгдэхүүнийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байна.

Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөртэй 5, их сургуулийн дэргэдэх 6, төрөлжсөн 5 ахлах сургууль хичээллэнэ. Мөн нэгдүгээр ангид “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр” хэрэгжинэ.

Сургуулийн болон анги, бүлгийн ачааллыг бууруулж, 3000-аас дээш суралцагчтай 38 сургууль, 46 ба түүнээс дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчлөн, бүсчлэн зохицуулж, тухайн бүсийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Мөн сурагчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, 359 сургуулийн автобус үйлчилгээнд явна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 52 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 18 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 29 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 35 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 41 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 46 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 50 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 21 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 25 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 26 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 31 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 34 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 37 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 48 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 42 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 26 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 38 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 2 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top