x

АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ

/Reuters/ АНУ-ын засаг захиргаа Канадаас согтууруулах ундаа, мотоцикл, сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэрийг мягмар гарагт гаргаснаар хоёр улсын хооронд улам хурцдаж буй худалдааны маргааныг эрс даамжрууллаа.

Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, импортын хориг есдүгээр сарын 29-нөөс хэрэгжиж эхэлнэ. Уг шийдвэрийг Канад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хариу тариф ногдуулах шийдвэр мягмар гарагт шилжих шөнөөс хэрэгжиж эхэлсний дараа гаргажээ.

АНУ өнгөрсөн сард Канадын 20 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсны дараа Канадын тал хариу татвар ногдуулсан байна. Хоёр тал хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрэлгүй зогссоноор олон жил холбоотон явж ирсэн хоёр орны зөрчил улам гүнзгийрч, талууд хэлэлцээ бүтэлгүйтсэнд бие биеэ буруутгасаар байна. Үүний зэрэгцээ Канадын Ерөнхий сайд Марк Карни тус улс худалдааны хамгийн том түнш болох АНУ-аас хамааралт байдлаа цаашид бууруулахыг уриалжээ. “Чиглэлээ өөрчилж, хөгжин дэвжихэд шаардлагатай бүх зүйл бидэнд бий” гэж М.Карни тариф хэрэгжиж эхэлсний дараа мягмар гарагт YouTube-д нийтэлсэн дүрс бичлэгтээ хэлсэн байна. 

АНУ-ын импортын хоригт шар айраг, төрөл бүрийн дарс, виски, бурбон, ром, цагаан архи, вермут, текила, мескаль, бренди зэрэг согтууруулах ундааны ихэнх бүтээгдэхүүн хамрагдаж байгаа бололтой.

Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, сүүн бүтээгдэхүүний импортын хоригт шар сүүний уураг, өтгөрүүлсэн бурам, чихрийн нишингийн бурам болон согтууруулах ундаагүй шар айраг багтжээ.

Төрөл бүрийн бяслагийг импортлохыг бүрэн хориглоогүй боловч 50 хувийн тариф ногдуулах бараа бүтээгдэхүүний жагсаалтад нэмж оруулжээ. Мөн зарим төрлийн цаас, хөнгөн цагаан, мод, тавилга, гэрэлтүүлэг болон бусад бүтээгдэхүүн уг жагсаалтад нэмсэн байна.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, Канадын автомашинд ногдуулах тарифыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн одоо мөрдөж буй 25 хувиас 50 хувь болгон нэмэгдүүлэх тухай Д.Трампын өмнө нь хийсэн мэдэгдэл хүчин төгөлдөр хэвээр байгаа аж.

Түүнчлэн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир сүүлийн хэдэн өдөр Канадын хоёр талын худалдааны асуудал хариуцсан сайд Доминик Леблантай хэлэлцээ хийжээ. Хоёр улс асуудлыг шийдвэрлэх өөр гарц байгаа эсэхийг хэлэлцэхийн тулд ойрын өдрүүдэд дахин уулах төлөвтэй  байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 33 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 0 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 7 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 16 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 18 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 29 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 15 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 56 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 5 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 45 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 51 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 10 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 27 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 45 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 3 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 10 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 26 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 31 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 36 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 41 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top