x

Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан...

Улсын дээд шүүхийн бүх шүүгч зургадугаар сарын 3-нд хуралдаж Ерөнхий шүүгчээ сонгосон. Захиргааны танхимын тэргүүн Ц.Цогтыг дараагийн Ерөнхий шүүгчээр тодруулсан. Нэрийг нь Ерөнхийлөгчид илгээгээд зарлиг хүлээж байна. Хуульд: Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилохоор зааж. Гэтэл нь Ерөнхийлөгчийн зарлигаас наана хаанаас, хэн юм бантан хутгаад эхэлж. Тэр нь: Тодорхой нэр бүхий хүний асуудлыг шийдэх амлалт өг, тэгэхгүй бол зарлигдуулахгүй, амлавал томилуулж зарлигдуулна гэх саналыг хэн нэг этгээд Ц.Цогтод тавьсан гэх дуулиан.

Тамхины цэгээр: Н.Алтанхуягийг хэлж байгаа юм гэх. Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээр хэдэнтээ шүүгдсэн. Эдүгээ хүртэл болсон шүүх хурлаас цагаадаж гарч ирээд байгаа. Сүүлд хэргийг нь Улсын дээд шүүхээс буцаасан. Тэрний тайлбар мэдээнд Н.Алтанхуягийг онцгойлсон харагдсан. Басхүү: Түүнийг АН-аас Ерөнхийлөгчид дэвшинэ, рейтинг нь өндөр байгаа гэх мэдээ байнга үзэгдэх болсон. Энэнээс гадна: Ерөнхий шүүгчээ сонгох Улсын дээд шүүхийн санал хураалтад оролцсон 22 шүүгчийн 11 нь Ц.Цогтыг дэмжиж, хоёр нь Ч.Хосбаярыг дэмжсэн. Ес нь цагаан хуудас өгсөн. Энүүгээр 50+1 буюу олонхын санал аваагүй учраас Ц.Цогтыг сонгосон санал хураалт хүчингүй болох магадлалтай. Тиймийн учраас Ц.Цогтод: Хэрэзээ амлалт өгөхгүй бол зарлиг гаргуулахгүй гэж байгаа гэх мэдээ түгэж.

Энэ ноцтой юм амнаас аманд нисэхтэй зэрэгцээд Улсын дээд шүүх сошиал дахь албан хуудастаа: Шүүгчдийн зөвлөгөөн 26 оны зургадугаар сарын 3-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлээд байна. Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь хууль болон Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасан журмын дагуу хуралдаж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Хоёр шүүгч нэр дэвшиж, эхний санал хураалтаар нэр дэвшсэн шүүгч нарын хэн нь ч олонхын санал аваагүй. Энэ тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр хоёр дахь санал хураалтыг явуулахаар Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасан. Үүний дагуу хамгийн олон санал авсан шүүгч Ц.Цогтыг дэмжих эсэх асуудлаар хоёр дахь санал хураалтыг явуулсан.

Санал хураалтад 22 шүүгч оролцож, шүүгчдийн олонхын саналаар шүүгч Ц.Цогт дэмжигдсэн. Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний энэхүү шийдвэр нь хуулийн дагуу баталгаажсан. Ерөнхийлөгчид уламжлагдсан. Уг шийдвэрийг “хүчингүй болгох”, “сонгуулийг дахин зарлах” гэх мэт асуудлаар Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд хэн нэг шүүгч аливаа байдлаар санал гаргаагүй, ийм асуудлыг хэлэлцээгүй тул: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх агуулгатай мэдээллүүд нь ор үндэсгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж.

Улсын дээд шүүхийн энэхүү мэдэгдлээс үзэх нь ээ: Санал хураалтыг хүчингүй болгоно гэвэл гонж байх нь. Тэд шийдвэрээ хамгаалах нь. Уулаасаа: Улс төрийн бүх сонгуулийн маргааныг шүүн тасалдаг шүүх нь сонгуулиа хууль зөрчиж хийсэн гэвэл дуусаа болно. Харин Ц.Цогтод хэн ямар санал тавьж, ямар амлалт нэхсэн юм бол. Шүүх байтугай улс төр хавийнхан ч тэр шүүгчийг хуйвалдаанаас хол шүүгч гэдгийг мэдэхтэй болсон байх. Гарч ирээд нэрийг нь хэлсэн саналтай нь зарлаж магадгүй хүн. Гэлээ гэхдээ: Тамхины цэгийн мэдээ юмнууд тоймтой л байдаг…

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Suzan Leo (23.108.49.41)
    HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
    2026 оны 06 сарын 14 | Хариулах
  • Bitcoin Recovery Expert (98.159.233.83)
    Cryptocurrency and digital assets offer profit opportunities but also enable sophisticated online fraud affecting individuals and businesses. Dune Nectar Web Expert provides professional investigation and cyber intelligence to assist victims without imposing additional financial burden. No-Upfront-Fee Policy: + 1 2 5 2 2 7 1 8 9 0 0
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top