x

Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын мэс заслын тасгийн хамт олон АНУ-д төвтэй "Virtue Foundation" байгууллагын эмч нартай хамтран 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй 42 эмчлүүлэгчид үзлэг, оношилгоо хийжээ.

Үзлэгийн үр дүнд хараа нь эрс буурч, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын заалттай зургаан эмчлүүлэгчийг сонгон, өндөр түвшний нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн хараа сэргээх боломжийг бүрдүүлсэн байна. Үүнээс гурван эмчлүүлэгчид эвэрлэг бүрхүүлийг бүтэн давхаргаар нь шилжүүлэн суулгах мэс засал /Penetrating Keratoplasty-PKP/, мөн гурван эмчлүүлэгчид эвэрлэгийн эндотелийн давхаргыг шилжүүлэн суулгах мэс засал /Descemet Stripping Endothelial Automated Keratoplasty-DSEAK/-ыг амжилттай хийв.

Мэс заслыг "Virtue Foundation"-ийн эвэрлэг болон болрын мэс засалч доктор Лийла Ражу, УНТЭ-ийн Эвэрлэг, болрын мэс засалч Т.Ундармаа нарын удирдлага дор Нүд судлалын мэс заслын тасаг, Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эмч, сувилагч, асрагч болон бусад мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаатай амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эвэрлэг бүрхүүлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдэд эх орондоо өндөр чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Мөн үйл ажиллагааны хүрээнд монголын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийн суурийг тавихад онцгой ач холбогдолтой болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 9 цаг 20 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 9 цаг 40 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 9 цаг 46 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 10 цаг 36 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 10 цаг 38 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 10 цаг 50 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 10 цаг 52 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 13 цаг 1 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 14 цаг 46 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 14 цаг 49 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 15 цаг 2 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 15 цаг 54 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 17 цаг 11 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 17 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 17 цаг 23 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 17 цаг 43 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 17 цаг 49 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 17 цаг 55 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 2 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 18 цаг 10 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top